АН хэзээ жинхэнэ даргатай болох вэ?

Хуучирсан мэдээ: 2021.12.21-нд нийтлэгдсэн

АН хэзээ жинхэнэ даргатай болох вэ?

АН хэзээ жинхэнэ даргатай болох вэ?

Ардчилсан нам хоёр дарга, хоёр тамгатай болж, Улсын дээд шүүхээр асуудлаа шийдүүлэх хэмжээнд хүрсэн ч энэ маргаанд цэг тавихгүй бололтой. Улсын дээд шүүхийн дээд шүүгчийн хуралдаанаар өчигдөр /2021.12.20/ АН-ын даргыг эцэслэх ёстой байлаа. Гэтэл шүүхээс О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэсэнгүй. Түүнээс гадна С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан дээд шүүхэд М.Тулгатыг бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлсэн ч хүсэлтээ буцаагаад авсан талаар эх сурвалж мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүх хоёр даргатай АН-ыхныг дотооддоо учраа олтол энэ асуудалд оролцохгүй гэж хойшлуулав. Тиймээс Ардчилсан нам одоогоор хоёр хуваагдсан, хоёр даргатай, эв нэгдэлгүй цааш үргэлжлэх нь. Харин энэ асуудалд хэр хугацаа орох нь АН-ын удирдлагуудаас шалтгаална.

Харин улс төрийн хүрээнд өрнөж байгаа мэдээллээр АН-ын даргаар О.Цогтгэрэлийг томилох нь зүйтэй гэдэг дээр намын гишүүд нь нэгдсэн байгаа гэх мэдээлэл бий.  Улсын дээд шүүхийн шийдвэрийн дараа АН-ын дарга О.Цогтгэрэл “Бэрхшээл биднийг хурцалж, сорилт бидэнд боломжийг бэлдэж байгаа шүү эрхэм олон журмын нөхөд өө. Шийдэлгүй асуудал, гарцгүй мухардал гэж үгүй. Ардчилсан  нам маань амаргүй, хүнд үеэ туулж байгаа ч дийлэнхийн дийлэнх цугтаа байгаа үед туулаад, дийлээд, ялаад зогсч байх өдөр ирнэ” гэмээн байр сууриа илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж