Ши Жиньпиний номын уншигчдын сэтгэгдлийг устгахыг тушаав

Хуучирсан мэдээ: 2021.12.21-нд нийтлэгдсэн

Ши Жиньпиний номын уншигчдын сэтгэгдлийг устгахыг тушаав

Ши Жиньпиний номын уншигчдын сэтгэгдлийг устгахыг тушаав

Ши Жиньпиний тухай улс орнууд тийм ч таатай боддоггүй. Үүнээс улбаалан түүний номыг уншигчид болон хэвлэл мэдээллийнхэн “дарангуйллыг нуух гэж оролдсон ” гэж муу үнэлгээ өгсөн байна.

Ши Жиньпиний "Хятадын засаглал" номын тухай “Amazon” компанийн вэб сайтад оруулсан нийтлэлийг Бээжингийн зарлигийн дагуу хоёр жилийн өмнө үнэлгээ, тайлбар, тойм,сэтгэгдлийг  идэвхгүй болгосон гэж тайланд дурджээ. Үйл явдлыг сайн мэддэг хүмүүсийн хэлснээр уг номын уншигчдын өгсөн үнэлгээ нь таван одноос доод хэмжээнд байсан байна. Үнэлэх одуудын хамгийн дээд хэмжээ нь таван од юм.

Энэ  нь “Amazon” компанийн тус улсад үйл ажиллагаагаа ямар нэгэн саадгүй үргэлжлүүлж болох, засгийн газраас зөвшөөрөл авч бататгах явдал болсон гэж ажиглагчид дүгнэжээ.

“Reuters” агентлагийн мэдээлснээр 2018 оноос хойш Хятадын хяналтын байгууллагуудын  “Amazon.cn”-д тавигдах шаардлагууд нь өндөрсгөж улс төр, зарим удирдлагуудтай холбоотой мэдээнүүдийг устгахыг шаардаж байна гэжээ.

“Amazon” компанийн хэвлэлийн төлөөлөгч “Bloomberg News”-д хэлэхдээ "Бид хаана ч үйл ажиллагаа явуулж байхдаа тус улсын дүрмийг мөрддөг, Хятадын дүрмийг ч адил мөрдөнө" гэжээ. Ши Жиньпиний хэлсэн үг, зохиолын номын сэтгэгдэл унших болон бичих нь зөвхөн “Amazon” компанийн хятад вэб сайтад хаажээ.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж