Порошенког эх орноосоо урвасан гэж буруутгав

Хуучирсан мэдээ: 2021.12.21-нд нийтлэгдсэн

Порошенког эх орноосоо урвасан гэж буруутгав

Порошенког эх орноосоо урвасан гэж буруутгав

Украины эрх баригчид ерөнхийлөгч асан Пётр Порошенког Донбассын зүүн бүс дэх салан тусгаарлагчдыг санхүүжүүлсэн хэмээн буруутгаж, эх орноосоо урвасан хэргээр Даваа гаригт албан ёсоор шалгуулжээ.

Албаны хүмүүс зургаан сарын турш гэрийн хорионд байгаа Оросын хууль тогтоогч Виктор Медведчуктай адил хэргээр Порошенког буруутгаад байна. Медведчук болон Порошенкогийн улс төрийн намууд уг буруутай үйлдлийг гүтгэлэг гэж үзэн няцаажээ.

Порошенкогийн ахлах албан тушаалтан Александр Турчинов хэлэхдээ “Европын эв санааны нэгдлийн нам мэдэгдэлдээ, энэ ялыг ерөнхийлөгч Владимир Зеленскийн зааварчилгаар зохиосон бөгөөд энэ нь ‘өмнөх үйл явдлуудын адил жүжиг болж хувирна’ гэж мэдэгдэв.

Украин 2014 онд  Домбассын бүс нутаг салан тусгаарлах бослогоос хойш ОХУ-тай шууд бус дайн хийгээд байгаа.

Медведчукийн нам нь парламентад хоёр дахь том нам юм. Тэрбээр  Украины иргэн боловч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр дотно харилцаатай бөгөөд Оросын удирдагчийг охиныхоо загалмайлсан эцэг гэж мэдэгдээд байсан.

Украины улсын мөрдөн байцаах товчооноос мэдэгдэхдээ, Порошенког нэрээ нууцалсан Оросын томоохон албан тушаалтнуудтай хуйвалдан террорист халдлага зохион байгуулж, “үйл ажиллагааг дэмжсэн” гэж үзээд байна. Өнгөрсөн аравдугаар сард хууль сахиулагчид Медведчукийг салан тусгаарлагчдыг санхүүжүүлэх зорилгоор 2014-2015 онд Порошенкогийн удирдлагын хүмүүстэй нэгдэн нүүрс уурхайгаас авсан гэх мэдээлэл тараагаад байсан юм.

Порошенкогийн нам аравдугаар сард эдгээр гүтгэлгийг  засгийн газрын өөрийн буруутай үйлдлийг нуун дарагдуулахын тулд гаргасан гэжээ.

Албаныхан өнгөрсөн долоо хоногт улсын мөрдөн байцаах товчоонд Порошенког биечлэн дуудаж байцаалт өгөх боломжгүй гэж мэдэгджээ. Порошенкогийн намынхан экс ерөнхийлөгчийг төлөвлөгөөт аялал хийхээр эх орноосоо явсан гэж мэдэгджээ. Салан тусгаарлагчид нүүрсний уурхай байрлаж байсан газар нутгийг эзлэн авсны дараа Украинд шатахууны хомсдол үүссэн. Прокурорууд Медведчукийг төрийн албан хаагчидтай нийлж олон улсын зах зээлээс нүүрс худалдан авахыг хориглосон гэж буруутгаад байна.

Эх сурвалж: Reuters

Т. Исү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж