Covid-19-ийн шинэ омикрон хувилбар нь дельта хувилбараасаа илүү хурдацтай тархаж байна. Вакцин хийлгэсэн болон эдгэсэн хүмүүст ч халдварлаж байна” гэдгийг ДЭМБ-ын тэргүүн Даваа гаригт мэдэгдлээ.
“Халдварын тоо тасралтгүй нэмэгдэж, эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүй болж буй энэ үед омикрон хувилбар нь өмнөх хувилбаруудаасаа харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй гэж урьдчилан дүгнэлт хийх нь тун болчимгүй алхам” гэж ДЭМБ-ын ахлах эрдэмтэн Сумья Сваминатан онцолжээ.
Энэ хувилбар нь дархлааны хариу урвалаас хамаарч амжилттайгаар устах тохиолдол бий. Гэвч дэлхийн олон улсад эрчимжиж буй нэмэлт вакцинжуулалтын хөтөлбөр нь харьцангуй дархлаа сул хүмүүст чиглэж байгаа билээ.
Лондонгийн "Imperial College"-ийн судалгаанаас харахад дахин халдварлах эрсдэл тав дахин өндөр байна гэв.
Зарим тохиолдолд эсрэг биеийн хамгаалалт суларсан ч дархлааны хариу урвалын хоёр дахь тулгуур болох Т-эсүүд халдвар авсан хүний эстэй тэмцэж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой гэнэ. Тиймээс хүний биед байгалиасаа байдаг эсрэг биетийг дуурайн загварчилсан эмийн бүтээгдэхүүн гаргах боломж бий гэдгийг ДЭМБ-ын мэргэжилтэн онцлов.
Ойрын өдрүүдэд баяр ёслолын арга хэмжээ олширсноор халдварын шинэ тохиолдол, нас баралт, эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна. “Амь амьдралаа золиосолсноос нэг удаагийн арга хэмжээгээ золиосолсон нь дээр” гэдгийг ДЭМБ анхаарууллаа.
Эх сурвалж: Reuters
М.Наранжаргал
Холбоотой мэдээ