Меган Маркл хааны гэр бүлд зохицоогүй шалтгаан нь соёлын ялгаа

Хуучирсан мэдээ: 2021.12.21-нд нийтлэгдсэн

Меган Маркл хааны гэр бүлд зохицоогүй шалтгаан нь соёлын ялгаа

Меган Маркл хааны гэр бүлд зохицоогүй шалтгаан нь соёлын ялгаа

Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүн, ханхүү Харри гэр бүлийн хамт  АНУ руу нүүн амьдрах болсон билээ. Ханхүүгийн америк эхнэр болон Их Британийн хатан хааны хооронд зөрчил үүссэнээс ийнхүү тэд нүүсэн гэж шар хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл Меган Маркл Их Британийн хатан хааны гэр бүлд зохицон амьдарч чадаагүй нь тэр хэтэрхий америк соёлтой байснаас болжээ. Түүнийг ханхүүтэй анх болзож эхэлснээс хойш л соёлын ялгаанаас болж асуудал үүсч магадгүй хэмээн ажиглагчид хэлж байсан юм.

Меганыг Лондоноос явсны дараа Кенсингтон ордны ажилтныг дээрэлхэж, сэтгэл санаагаар дарамталсан гэх мэдээлэл цацагдаж, шуугиан тарьсан. Мэдээж үүнийг Меган үгүйсгэсэн бөгөөд хэрэг томорч мөрдөн шалгах ажиллагаа явуулах болсон юм. Тэгвэл Кристофер Андерсоны “Ах дүүс ба эхнэрүүд” номондоо Меганы амьдралын хэв маяг, биеэ авч явах, хүнтэй харилцах гээд бүх зүйл нь “хэтэрхий” америк байсан учраас үл ойлголцол үүссэн гэж тайлбарлажээ.

ЭХ СУРВАЛЖ: THE HOLLYWOOD GOSSIP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж