НЭМЭЛТ: 13:10 ЦАГ
НЭМЭЛТ: 12.00 цаг
-Гадаадаас ирсэн хүмүүсээс эхний байдлаар шинжилгээ авахад Омикрон илэрсэн ч давтан шинжилгээгээр баталгаажуулахаар ажиллаж байна гэлээ. Мөн өчигдөр гадаадаас 250 гаруй энхийг сахиулагчид Монголд ирснээс 120-иос нь covid-19-ийн халдвар илэрсэн. Эдгээр эерэг гарсан тохиолдлуудыг хувилбар тогтоох лабораторийн шинжилгээг хийж байна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Харин зарим эх сурвалжийн хэлж буйгаар гадаадаас ирсэн нислэгийн хоёр хүнээс covid-19-ийн халдвар илэрсэн бөгөөд эхний шинжилгээгээр омикрон хувилбар байсан гэдгийг хэлж буй бөгөөд гадаадаас ирсэн иргэдийг гэртээ өөрсдийгөө тусгаарлаж, давтан шинжилгээ авна гэдгээ мэдэгдээд байгаа гэв.
ГАДААДААС ИРСЭН ИРГЭДЭЭС ОМИКРОН ИЛЭРСЭН ҮҮ?
Монгол Улсад омикрон хувилбарын хоёр тохиолдол батлагдсан байна. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар халдвар зөөвөрлөгдөж ирсэн бөгөөд гадаадаас эх орондоо ирсэн иргэдийг гэрийн тусгаарлалтад байхыг зөвлөжээ.
Эрүүл мэндийн яамнаас асуухад омикрон хувилбарын тохиолдол өчигдөр /2021.12.20/ батлагдсан гэх албан бус мэдээлэл байна. Гэхдээ давтан шинжилгээг хийж, хувилбарын нарийвчлан тодорхойлно. Тухайн нислэгээр ирсэн иргэдийг гэрийн тусгаарлалтад дахин 7-10 хонохыг зөвлөж байна. Давтан шинжилгээг авч байж нийт хэчнээн тохиолдол гэдгийг гаргана гэх мэдээлэл өглөө.
Омикрон хувилбар батлагдсан нь үнэн бол хатуу хөл хорионы дэглэм дахин тогтоох эсэхийг УОК-оос асуухад үгүйсгэлээ. Мөн зөөвөрлөгдөж ирсэн эсэхийг одоогоор бүрэн баталгаажуулаагүй гэсэн юм. Учир нь нисэх буудал дээр түргэвчилсэн болон PCR шинжилгээг авч түүний дараагаар гэрийн тусгаарлалтад орсны дараа давтан шинжилгээ авч байгаа. Урьдчилсан буюу эхний шинжилгээгээр эерэг гарч хувилбар тодорхойлох аппаратаар шинжилсэн байна. Омикрон эсэхийг дахин баталгаажуулах аж.
ОМИКРОН ХУВИЛБАРЫН ШИНЖ ТЭМДЭГ НЬ ХООЛОЙ ӨВДӨЖ, ХАЛУУРНА
УОК-ын эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр ээлжит мэдээллийн үеэр “Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 86 оронд омикрон хувилбар бүртгэгдээд байна. Халдварын тархалт мутацид орж тархсанаас үүсэх эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тухайлбал, 1-2 сарын дараа дэлхийн олон оронд дельта болон омикрон хувилбарын оргил үе гарах магадлал их байна. Омикрон хувилбарын нууц үе богиносч, халдвар тархах эрсдэл өндөр болсон.
Үүнээс болж шинж тэмдэг нуугдмал байж, олон хүнд халдвар тарааж байгааг ДЭМБ анхааруулж байна. Монголчууд томуугаар олноор өвддөг, хавсарсан өвчлөл их тул омикрон хувилбараар өвдвөл хүндрэл их гарна. Тиймээс дахин өвдөх эрсдэлээс хамгаалж иргэд халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлах хэрэгтэй. Омикрон хувилбарын шинж тэмдэг нь хоолой өвдөх, ханиалгах зэргээр илэрдэг. Монголд батлагдсан тохиолдолд ханиад томуу их байгаа учир хурдан хугацаанд тархах, хүндрэх эрсдэл өндөр” гэсэн юм.
Холбоотой мэдээ