Хятад улс албан ёсоор крипто валют гаргав

Хуучирсан мэдээ: 2021.12.21-нд нийтлэгдсэн

Хятад улс албан ёсоор крипто валют гаргав

Хятад улс албан ёсоор крипто валют гаргав

Дэлхийн олон улсын засгийн газар болон томоохон банкнуудын айдас биеллээ олжээ. Учир нь Хятад улс крипто валют, блокчэйн технологийн салбарт нэг алхам урагшилж, өөрсдийн албан ёсны койноо гаргав.

Хятадын засгийн газраас уг шинэ койныхоо маркетинг, худалдан авалтыг “YuanPay group”-д даатгах болсноо мэдэгджээ.

Койныг албан ёсоор худалдаалж эхэлсэн бөгөөд зөвхөн “YuanPay group”-ээс цахим хуудсан дээр зарласан үнээр нь авах боломжтой.  Худалдан авалтыг эхлүүлсэн хамгийн анхны улс Австрали болсон байна.

Уг койны эхлэлийн үнэ нь ердөө 0.01 ам.доллар байна гэж Хятадын Сангийн сайд Лю Күн мэдэгдэв. Өнөөдрийн байдлаар ойролцоогоор 13 мянган ширхэг койныг 350 ам.доллараар худалдаж авах боломжтой байна.

“DMO” Санхүүгийн группийн ахлах шинжээч Тан Эн Чэнээс энэ талаар байр суурийг нь асуухад, Хятадын крипто валют 10 жилийн дотор биткойноос илүү гарна гэж хэлжээ. “Энэ оны сүүлч гэхэд Хятадын крипто валют дор хаяж 10 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Бидний тооцоолж буйгаар, ирэх зургаан сарын хугацаанд койны үнэ чөлөөтэй 1000 хувь хүртэл өснө. Хэрвээ Хятад улс блокчэйн технологио цаашид идэвхийлэн хөгжүүлсээр байвал 10 жилийн дотор л үнэ болон капитализацын хувьд Биткойныг гүйцнэ” гэв.

Эх сурвалж: Forbes Asia

М.Наранжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ГайхмаарГайхмаар
14
ТэнэглэлТэнэглэл
13
ХахаХаха
9
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж