Танилц: Олимпийн хорооны сонгуулийн комисс | News.MN

Танилц: Олимпийн хорооны сонгуулийн комисс

Танилц: Олимпийн хорооны сонгуулийн комисс

Танилц: Олимпийн хорооны сонгуулийн комисс

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны гишүүд өчигдөр/2021.12.20/ хуралдаж, олимпийн чуулганыг ирэх оны гуравдугаар сарын 28-ны өдөр явуулахаар тогтжээ. Энэхүү чуулганаар олимпийн хорооны ерөнхийлөгч болон удирдах бүрэлдэхүүнийг сонгох чухал үйл явдалтай. Үүнтэй холбогдуулан хараат бус сонгуулийн комисс өчигдөр сонгогдсон.

МҮОХ-ны дүрмийн 14.2-т “МҮОХ-ны чуулганыг хуралдуулах хугацааг гурван сараас доошгүй хугацааны өмнө гишүүдийн хурлаас зарлана” гэж заажээ.

Өмнөх комиссын гишүүдийг “Бусдын нөлөөнд авталгүй, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй байна, сонгуулийн үйл ажиллагааг шударга явуулна гэдэгт эргэлзэж байна” гэж гүйцэтгэх зөвлөлийн нэр бүхий гишүүд үзсэн гэнэ. Мөн комиссын нэгэн гишүүн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт ирүүлжээ.

Сонгуулийг будилаантуулах магадлалтай хараат бус сонгуулийн комисст дараах хүмүүс багтаж байв.

  • Монголын хуульчдын холбооны өмгөөлөгч Б.Батзаяа
  • Эрх зүйч, эдийн засагч О.Одбаяр
  • Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Ж.Энхчулуун

Өмгөөлөгч Б.Батзаяагийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгад өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан, сайн найз нь гэх.  Харин эрхзүйч, эдийн засагч О.Одбаярын хувьд Сү.Батболдын дотны анд төдийгүй "Алтай холдинг"-ийн захирлаар ажиллаж байсан түүхтэй. Гэтэл Олимпийн хорооны ерөнхийлөгчийн гол өрсөлдөөн Х.Баттулга болон Сү.Батболдын хүү Б.Баттүшиг нарын хооронд болно гэж олон нийт харж байна. Тэгэхээр хоёр талаас өөрсдийн хүнээ сонгуулийн комисст оруулчихсан байжээ.

Хараат бус сонгуулийн комисс нь дүрмийн дагуу гишүүн байгууллагуудад мэдээлэл хүргүүлж, чуулганы төлөөлөгчид болон нэр дэвшигчдийн анкет, материалыг хүлээн авах зэрэг бэлтгэл ажлыг шат дараатай гүйцэтгэн ажилладаг.

Тэгвэл шинэ хараат бус бие даасан сонгуулийн комиссын гишүүдээр дараах хүмүүс сонгогджээ.

  • Г.Батзаяа
  • Г.Сэргэлэнбат
  • Г.Энхсайхан

Г.Батзаяа

Нас – 39

Мэргэжил – Эрх зүйч

  • Их засаг их сургуулийн хууль зүйн сургууль /2000-2004 он/

Ажлын туршлага

  • Тээвэр хөгжлийн банкны дэд захирал /2005-2013 он/
  • Заяа энд Золоо хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч /2013 оноос/
  • Ай Ло Инновэйтив ХХК-ийн ТУЗ-ийн дарга /2013 оноос/
  • Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын ерөнхийлөгч /2017 оноос/

Г.Батзаяа нь Ардчилсан намын гишүүн бөгөөд 2020 оны НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс дэвшиж байжээ. Мөн тэрбээр УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ш.Раднаасэдийн төрсөн эгч Ш.Рагчиймаагийн хүү аж.

Г.Сэргэлэнбат

Нас – 37

Мэргэжил – Эрх зүйч

  • МУИС-ийн Хууль зүйн сургууль /2001-2006 он/
  • БНСУ-ын KDI төрийн удирдлагын сургууль /Магистр 2010-2012 он/

Ажлын туршлага

  • Дэлхийн банк, засаглалыг дэмжих төслийн зөвлөх /2006-2008 он/
  • Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн /2008-2012 он/
  • Сангийн яамны худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга /2012-2015 он/
  • Нахиа импекс ХХК-ийн гүйцэтгэх захирал /2015 оноос/

Г.Сэргэлэнбат сангийн яамны худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга байх үед Ч.Улаан сайдаар нь ажиллаж байв.

Г.Энхсайхан

Нас – 54

Боловсрол – Боловсрол судлалын доктор /2013 он/

  • Улсын багшийн дээд сургууль /1985 – 1989/
  • МУБИС /магистр 1997-1999 он/

Ажлын туршлага

  • Говь-Алтай аймгийн БТСХ-д дасгалжуулагч /1989-1991/
  • МУБИС-ийн БТС-ийн багш /1991-1999 он/
  • МУБИС-ийн БТС-ийн Тэнхимийн эрхлэгч /1999-2017 он/
  • МУБИС-ийн БТС-ийн Захирал /2017 оноос/

Ийнхүү МҮОХ-ны хараат бус сонгуулийн комисс байгуулагдаж, ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөн албан бусаар эхэллээ. Гол өрсөлдөөн УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон түүний хүмүүсийн хооронд өрнөнө гэж спортын хүрээнийхэн харж байна. Мөн хэд хэдэн битүү морьд ч бий. Тодруулбал, Ц.Бат-Энх, Ж.Отгонцагаан, Э.Мөнх-Очир, О.Болд-Эрдэнэ зэрэг хүмүүс удирдах зөвлөлд өрсөлдөх хүсэлтэй гэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-21 213.87.162.192

)))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-21 192.82.68.29

Юун 3 сараар хойшлуулж хурлаа хийх вэ? Хурдан хурлаа хийж дарга нараа сонгомоор юм.

Avatar

Зочин 2021-12-21 202.126.89.67

3 сарын дотор худалдаад авчдаг юм бгазздээ, бас юун яасан батэнх вэ. Ер нь тэгээд явж явж сү гийн хүүхэд дээр дээ

Avatar

Зочин 2021-12-21 192.82.68.29

Волейболын Бат-Энх юу гээд л байнга, аль албанд нэр дэвшээд явдаг хүн дээ.

Avatar

Зочин 2021-12-21 192.82.89.150

Ганц шударга ажиллах хүн нь Отгонцагаан л байх…

Avatar

Зочин 2021-12-21 192.82.68.29

Ажил хийдэггүй, олимпын хороог хохироосон, өмнөх олимпын хорооны Ерөнхийлөгчийн өрөөсөн дугуй байсан нөхөр. Энэ хүн дэмий.

Avatar

sportiin zaluu zutgelten 2021-12-21 202.9.46.184

demii estoi hereggui nuhur shuu OTO

Avatar

ZOCHIN 2021-12-21 101.189.70.83

MONGOLIIN OLIMIIN HOROOG BATTULGA L UDIRDANASHDEE…OILGOMJTOI. UURIINHUU MAH TCUS HULS HUCHEE SPORTOD ZARTCUULSAN HUN NEG MUU HEN CH BISH NUSGAID ARAI CH DARUULAHGUI BIZDEE….SPORTIIG BIEEREE MEDERSEN HUMUUS BOL BATTULGA L GEH BHAA…MUNGUUR BOL MEDEHGUI …

Avatar

Зочин 2021-12-21 103.212.116.79

Хувхай а******н луйварчин Баттулга юу гэж хөлс хүчээрээ амьдрах вээ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж