Сүүлийн 4 жилд үнэ нь нэмэгдээгүй бараа байхгүй | News.MN

Сүүлийн 4 жилд үнэ нь нэмэгдээгүй бараа байхгүй

Сүүлийн 4 жилд үнэ нь нэмэгдээгүй бараа байхгүй

Сүүлийн 4 жилд үнэ нь нэмэгдээгүй бараа байхгүй

Иргэдийн цалин хөлс ба өргөн хэрэглээний барааны үнийн харьцуулалтыг хүргэе. Сүүлийн дөрвөн жилд зарим хэрэглээний барааны үнэ 57.5 хувиар нэмэгджээ. Хомсдох, хаах сураг сонсвол хоёр ч хонохгүй нэмэгддэг үнийг хязгаарлах эрх хэнд ч байхгүй. Зах зээлд өрсөлдөөний дүрмээр л ажиллана гэх чамин тодотголтой. Харамсалтай нь өрсөлдөөн нь үнийн уралдаан мэт болж өрсөж нэмэхээс өөр шидгүй болжээ. Авдаг цалин нь хэвэндээ атал өргөн хэрэглээний барааны савлагаа багасч өдөр ирэх бүрд үнэ нэмэгдэнэ.

ХИЛ ХААСАН, НӨӨЦ ХОМСДСОН, ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДСЭНЭЭС ӨӨР ТАЙЛБАР ҮГҮЙ

Үнэ нэмсэн учрыг тайлбарлах нь худалдагч, үйлдвэрлэгчид амархан. Хил хаасантай холбоотойгоор зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний нөөц хомсдож үнэ хөөрөгдөж байна. Татан авалт багассан учир нэмэхээс өөр арга алга. Үйлдвэрээс нэмэгдэж ирж байгаа үнэ дээр өмнөх ашгаа л нэмж байгаа гэхчлэн худалдан авагчдыг аргална. Иргэд ч хүлцэнгүй, тэвчээртэй учраас за яах вэ? 100, 200 төгрөгөөр нэмэгдсэн л биз. Яалтай билээ гээд худалдан авалт хийнэ.

Харамсалтай нь сар ч хүрэхгүй хугацаанд өнөө барааны үнэ нь дахин өснө. Иргэд дахиад л нүдэн балай чихнэ дүлий өнгөрнө. Ийнхүү явсаар цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэгдээгүй байж татвар татаас, хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадсаар л…  Угтаа үүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хянах юм. Харин Үндэсний статистикийн хорооноос сар бүр болон жилийн эцэст дээрх судалгааг хийдэг бөгөөд нөөцийн тасалдал үүссэнтэй холбоотойгоор худалдаачид барааны үнийг зохиомлоор хөөргөсөн эсэхийг дүгнэх боломжгүй аж. Ямартай ч нийслэл болон орон нутагт өргөн хэрэглээний бүх барааны үнэ тодорхой хувиар өссөн болохыг доорх инфографикаас та бүхэн харж болно.

Тодруулбал, сүүлийн дөрвөн жилд буюу 2017-2021 онд мах, жимс, талх, боорцогны үнэ 2-3 дахин нэмэгджээ. Харин өдөр тутмын худалдан авалтаар 2017 онд 54 мянга 515 төгрөгөөр авдаг байсан хүнсийг өнөөдөр 85 мянга 848 төгрөгөөр иргэд авч байна. Энэ нь нийт дүнгээр бодвол сүүлийн дөрвөн жилд 31 мянга 333 төгрөгөөр буюу 57.5 хувиар өссөн үзүүлэлт.

Тэгвэл хэрэглээний барааны үнэ өссөөр байгаа энэ үед иргэдийн дундаж цалин ямар байгаа нь сонирхолтой. Хэрэгцээ байгаа учраас зах зээлд нийлүүлэлт хийдэг тул хүмүүсийн худалдан авах чадвар буурсан эсэхийг хэлэх боломжгүй. Ямар ч байсан иргэд худалдан авах чадвартай байна л гэсэн үг. Үндэсний статистикийн хорооноос гаргасан нийгэм эдийн засгийн үзүүлэлтийн тайланд сарын дундаж цалин 1.3 саяд хүрч 66 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Тодруулбал, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 46 мянган аж ахуйн нэгжийн 712 мянга 500 хүний сарын дундаж цалин энэ оны гуравдугаар улирлын байдлаар ийм дүнтэй гарсан байна. Үүнийг харсан хэн ч иргэдийн өрхийн орлого сайн байхад өргөн хэрэглээний барааг хэт өндөр үнэтэй байна гэж хэлж чадахгүй биз.

НЭМСЭН Л БОЛ БУЦАЖ ҮНИЙГ НЬ БУУЛГАНА ГЭДЭГ ҮЛГЭР

Үндэсний статистикийн хороо нийслэл болон орон нутагт зарагдаж буй өргөн хэрэглээний бараа, автобензиний үнийн судалгааг гаргажээ. Өнгөрсөн сарын байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2.1 хувиар өсч, өмнөх долоо хоногоос 0.3 хувиар буурсан байна.

Харин орон нутагт гол нэрийн барааны үнэ өнгөрсөн долоо хоногоос 0.6 хувиар өсчээ. Тухайлбал, нийслэлд нарийн ногоо, өндөгний үнэ нэмэгдсэн бол махны үнэ буурсан байна. Харин автобензин, гурил, цагаан будаа, талх, нарийн боовны үнэ тогтвортой байгаа аж. Орон нутагт гурил, будаа, мах, сүү, цагаан идээ, хүнсний ногоо төдийгүй автобензиний үнэ 0.1-3.2 хувиар өссөн болохыг ҮСХ-ноос мэдээллээ.

Өргөн хэрэглээний барааны үнэ сүүлийн жилүүдэд ийнхүү өссөөр байгаа нь иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж буй. Нэг нэмсэн бол эргэж үнийг нь буулгана гэдэг ойлголт байдаггүй зах зээлд ёстой л овсгоотой нь ашиг хийсээр байгаа юм. Учир нь орц найрлагад нь ордог нэг ч зүйлийн үнэ нэмэгдээгүй байхад ашгаа нугалж олж болдог гэдгийг монгол баталж байна. Тиймээс ШӨХТГ, НМХГ зэрэг холбогдох байгууллага хяналтыг тогтмол тавьж буулгаж чаддаггүй юм гэхэд үнийг нь тогтвортой байлгахад анхаарах нь зүйтэй гэдгийг иргэд хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-21 122.201.26.3

Юун 4 жил вэ? 4 сарын өмнөх үнэтэйгээ харьцуулаад үзээч.

Avatar

Зочин 2021-12-21 202.126.90.42

Улаанбаатар гурил компани зөв менжмент хийсний хүчинд бидний гол хүнс гурилын үнэ нэмэгдэхгүй байна. Нэмэгдвэл бид дуусаа. Улаанбаатар гурилынханд талархьч

Avatar

Зочин 2021-12-21 165.22.60.70

МАН ЗАСАГТ ГАРЛАА МАХ БЕНЗИНЫ ҮНЭ ТЭНГЭР РҮҮ ДАГААД БҮХ ЮМНЫ ҮНЭ ТЭНГЭРТ. 200 ХАН КМ ЗАМ ЗАСЧИЖ ЧАДАХГҮЙ ТЭРЭН ДЭЭР НЬ 300-400 ЛАА ҮХЭЭСТЭЙ. ХОТ ГЭЖ БИТҮҮ ТҮГЖЭЭ ТӨР ГЭЖ БӨӨН ХҮНД СУРТАЛ.ДАН ХУДЛАА ЯРИНА. СЭТГЭЛ БАЙВАЛ 10К₮ БАЙСАН МАХНЫ ҮНИЙГ 5К₮ ДЭЭР БУУРУУЛЖ, ХОМСДООД ҮНЭД ОРООД БАЙДЫГ ШАТАХУУНЫ ҮНИЙГ 4 ЖИЛ 1₮ Ч ХӨДӨЛГӨХГҮЙ БАЙЖ БОЛДОГ Л ЮМ ДАА. ХУДЛАА ГЭВЭЛ СТАТИСТИКИЙН ЭМХТГЭЛ СӨХӨӨД ХАРЦГАА. МЭДСЭЭР БАЙЖ СОНГОСОН УЛСУУД ХОХЬ НЬ Л БОЛОХООС

Avatar

Зочин 2021-12-21 202.126.90.137

ЭНХРИЙ ХАЙРТ НАМ МИНЬ НАМЫН ГИШҮҮД БИДНИЙГЭЭ ХАРЖ ҮЗНЭ, БУСАД НЬ МАНАЙ ДАЙСНУУД

Avatar

Зочин 2021-12-21 202.126.90.137

МАН МАНДТУГАЙ

Avatar

Өөрчлөлтийг Өөрөөсөө Эхлүүлцгээе Монголчуудаа ‼️ 2021-12-21 202.126.88.228

📌САВ ШИМИЙН ЕРТӨНЦ ХҮНИЙ БУРУУТАЙ ҮЙЛДЛЭЭР БОХИРДОН, БҮХ НӨӨЦҮҮД НЬ ШАВХАГДЖЭЭ….ГЭВЧ ХҮН ТӨРЛӨХТӨН ӨНГӨ, МӨНГӨ, ХОТЖИЛТ, ОЛОН САЯ ХҮН АМЫН ӨСӨЛТ, АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ТӨЛӨӨ Л БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ СҮЙРҮҮЛСЭЭР….‼️
📌МОНГОЛ ХҮН БҮР ҮЗЭЛ БОДЛОО ӨӨРЧЛӨН ЦЭГЦЛЭЭД АЖ АМЬДРАЛЫН ЦОО ШИНЭ МӨРТӨӨ МИНИМАЛИСТ, ЗӨВ ХЭВ МАЯГААР АМЬДРАХ ЦАГ НЭГЭНТ ИРЖЭЭ….ИНГЭХИЙН ТУЛД УРЬДЫН УЛИГ БОЛСОН ТӨЛӨВЛӨГӨӨГҮЙ, ЗОРИЛГОГҮЙ МӨРТӨӨ ХЭТ ОЛОН ХЭРЭГЛЭЭТЭЙ, МАТЁРИАЛИСТ АМЬДРАЛААСАА ТАТГАЛЗАХ ЁСТОЙ БОЛЖДЭЭ ‼️

Avatar

бөөб 2021-12-21 192.82.70.203

Дэндүү дураараа нэмдэг манай наймаачид. Ер нь үйлдвэрлэгч болж хөгүүлээгүй. Дэмжлэг зохион байгуулалт байгаагаагүйтэй л салшгүй холбоотой. Хил өшөө удаан хааж өөрсдөө юмаа үйлдвэрлэх хэрэгтэй гэдгийг сайтар мэдүүлэх хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2021-12-21 202.126.88.228

ҮНИЙН ӨСӨЛТТЭЙ ТЭМЦЭХ 2 Л АРГА БИЙ : 1) ҮНЭ ӨСӨӨД БАЙГАА АЛЬ БАРАА ТАВААРЫГ АВАЛГҮЙ ТЭВЧИЖ БОЛНО. 2) НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ.

Avatar

Хариулт 2021-12-21 192.82.82.96

ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭНЭЭСЭЭ ХАМААРЧ ҮНЭ ХЭЛБЭЛЗЭНЭ.МӨН ТӨРИЙН МӨНГӨНИЙ БОДЛОГООС БОЛЖ ИНФЛАЦ ӨССӨНӨӨС БОЛДОГ. ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС БОЛЖ НЭМЭГДДЭГ ЮМ АА.БИЗНЕС НАЙМАА ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ , БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭТЭЙ , МЭДЛЭГ БОЛОВСРОЛ НИМГЭН ХҮМҮҮС НЬ НАЙМААЧИД ҮНЭЭ НЭМЛЭЭ ГЭЖ ЯРЬДАГ . ҮНЭН ХЭРЭГТЭЙ 1990 ОНООС ӨМНӨ ТӨР БҮХНИЙГ ХАРИУЦДАГ БАЙХАД ДАВСНААС ОНДОО ЮМ ХОВОР БАЙСАН ДАА.ҮҮНИЙГ САНААД НАЙМААЧИДАА МУУЛ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж