Омикрон тархсан ч хөл хориог сулруулж буй орнуудад юу өрнөв?

Хуучирсан мэдээ: 2021.12.21-нд нийтлэгдсэн

COVID-19

Омикрон тархсан ч хөл хориог сулруулж буй орнуудад юу өрнөв?

Омикрон тархсан ч хөл хориог сулруулж буй орнуудад юу өрнөв?

Дэлхийн зарим улс орнууд омикрон хувилбар гарснаас хойш хөл хориог чангатгаж байгаа ч нөгөөтэйгүүр халдвар хамгаалалтын дэглэмээ сулруулж, тохиолдлын тоо өсөх орнууд байсаар байна.

Нидерланд улс гэнэтийн хөл хориог Ням гаригт тогтоолоо. Франц улс шинэ жилийн баярын салют буудуулахыг хориглов. Ирландын албаны хүмүүс Даваа гаригаас эхлэн шөнийн цагаар хөл хорио тогтоож, паб, ресторан, театр, кино театруудыг 20:00 цагт хаахыг шаарджээ. Франц, Герман зэрэг Европын хэд хэдэн улс аялал жуулчлалын шинэ хязгаарлалт тогтоосон.

Гэвч Австрали олон улсад хилээ нээн "Даяанч хаант улс" гэж нэрлэгдэж байсан. Тус улсад халдварын тоо нэмэгдэж байгаа ч халдвар хамгаалалтын арга хэмжээ аваагүй байна.

Шинэ Зеланд энэ сард вакцинжуулалтын 90 хувьд хүрч, дельта хувилбартай тэмцэх үйл ажиллагааг сулруулж байна. Энэхүү өөрчлөлтийн ачаар тус улсын Ерөнхий сайд Жакинда Ардерн ирэх сард тахлын улмаас хойшлогдоод байсан хуримаа олон арван зочны хамт тэмдэглэх гэж байна гэж “New Zealand Herald” мэдээлэв.

Арваннэгдүгээр сард хаалттай хилээ нээсэн Австралид тохиолдлын тоо дээд хэмжээнд хүрч байна. Мэргэжилтнүүд гэртээ маск зүүх гэх мэт урьдчилан сэргийлэх арга хэмжээг зогсоох нь зөв эсэхэд эргэлзэж байсан. Хамгийн сүүлд вирусийг дотооддоо барьж чадсан ч хилээ нээснээр асуудал хурцадсан юм.

Шинэ Зеландад олон нийтийн зарим хөл хориог болиулсан ч хил гааль нь зарим талаараа хаалттай хэвээр байна. Ингэснээр олон улсын иргэд зочид буудлын хорио цээрийн дэглэмд хоёр долоо хоног тусгаарлагдана. Энэ нь омикрон хувилбарын батлагдсан тохиолдлын тоог 10 орчим болгож, халдвар тархахаас өмнө бүгдийг нь илрүүлж тогтоожээ.

ДАЯАНЧ ХААНТ УЛСЫН ШИЙДЭЛ

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн эрүүл мэндийн албаныхан арванхоёрдугаар сарын 15-нд амны хаалт зүүх, вакцин хийлгэх зэрэг олон хязгаарлалтыг цуцалжээ. Тэр болтол вакцинд хамрагдаагүй хүмүүс гадуур хооллох, биеийн тамирын заал руу явах эсвэл зайлшгүй шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнээс өөр зүйл худалдаж авах боломжгүй байсан.

Мөн Сидней хотод болсон дуучин Тейлор Свифтийн сэдэвт бүжгийн үдэшлэгтэй холбоотой 97 тохиолдол арванхоёрдугаар сарын 10-нд бүртгэгдсэн. Нийт 600 орчим нь ойр дотны хүмүүстэйгээ цуг тусгаарлагджээ. Саяхан Ньюкасл хотын шөнийн цэнгээний газарт вирус дэгдсэний дараа 200 гаруй хүн уг вирусийн халдварыг авчээ.

Халдварт өвчин хянагчид Австралийн хамгийн олон хүн амтай мужид нэгдүгээр сарын эцэс гэхэд өдөрт 25 мянган тохиолдол бүртгэгдэж магадгүй гэж мэдэгджээ.

Их Британи даяар Баасан гаригт өвчлөл ихээр  бүртгэгдсэн. Лондон хотын дарга хотын эмнэлгүүдэд туслахын тулд иргэдийг дэглэмээ сахих хэрэгтэйг уриалсан. Австралийн албаны хүмүүс судлаачдын гаргасан мэдээллээс иш татан, баярын үеэр үйл ажиллагаагаа хязгаарлаж, биеэ барих хэрэгтэй гэж зөвлөөд байна.

Австралийн эрүүл мэндийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Омар Хоршид Бямба гаригт тохиолдол эрс нэмэгдэж байхад маск зүүх зэрэг хязгаарлалтыг сулруулах нь "хачирхалтай шийдвэр гаргасан" гэж хэлэв. Шинэ Өмнөд Уэльст сүүлийн тав хоногт 10 мянга гаруй хүн уг вирусийн халдвар авчээ.

Төрийн албан тушаалтнууд вакцинжуулалт нэмэгдэх  нь тохиолдлын тоог бууруулах арга зам эсэх талаар маргаж байна. Австралийн иргэдийн 77 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдсан гэж Жонс Хопкинс их сургуулийн алба мэдээлэв.

ДЭЛХИЙН ОРНУУД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА ВЭ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага амралтын өдрүүдээр өвчлөл хурдацтай нэмэгдэж байгаа тул олон эмнэлэг "өвчтөнөөр дарагдаж " болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлэв. Омикрон хувилбар дэлхийн 89 оронд бүртгэгдсэн бөгөөд олон нийтийн халдвар тархсан бүс нутагт тохиолдлын тоо 1/2-оос гурван хоногийн дотор хоёр дахин нэмэгдэж байна гэж байгууллага Бямба гаригт мэдэгдлээ.

АНУ хариу арга хэмжээ авч, Африкийн хэд хэдэн нутагт зорчихыг хориглов. Тус улс руу явахын өмнөх тавигдах шаардлагуудыг бүрэн хангасан зэргийг шалган, америкчуудыг нэмэлт бүүстер тунд хамрагдахыг  уриалав.

Нидерландад Ерөнхий сайд Марк Рютте Ням гаригаас эхлэн нэгдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл бүх чухал бус дэлгүүр, баар, ресторанууд хаах  тушаал өгсөн.  Сургууль, их дээд сургуулиудыг нэгдүгээр сарын 9-н хүртэл хаав.

Франц улс Их Британиас ирэх жуулчдыг хориглож байгаагаа Пүрэв гаригт зарласан. Герман улс арванхоёрдугаар сарын 18-нд Даваа гаригийн шөнө дундаас эхлэн мөн адил Их Британиас ирсэн хүмүүст хориг тавьж, зайлшгүй шаардлагатай хүмүүс сөрөг шинжилгээний хариутай байж хилээр нэвтрэх заавар өглөө.

Их Британи гэр, албан байгууллага доторх маскны шаардлагыг дахин тавьж, шөнийн цэнгээний газар, томоохон арга хэмжээнд очихдоо хүмүүст вакцинжуулалтын нотлох баримт эсвэл тухайн цаг үедээ цар тахлын шинжилгээ өгөхийг тушаажээ. Ерөнхий сайд Борис Жонсон шинэ тохиолдлын "давалгаа"-ны  талаар мөн ярьсан байдаг.

Албаны хүмүүс зул сарын баяраас хойш хоёр долоо хоногийн турш Англид цугларалт хийхийг хориглох, паб, ресторануудыг гадна ширээгээр үйлчлүүлдэг болгон  хязгаарлах дүрмийн төслийг бэлтгэж байна гэж “The Times” сонин мэдээлэв.

Эрдэмтдэд омикронтой холбоотой олон асуултад хариулт өгч чадахгүй хэвээр байна. Одоо байгаа вакцинууд түүний эсрэг хэр үр дүнтэй байх, илүү их эсвэл бага өвчин үүсгэдэг үү гэх мэтээр судалсаар байна. Тэдний санаа зовниж байгаа зүйл бол Австрали, Дани зэрэг өндөр вакцинжуулалттай, баян хойд Европын орнуудад ч вирус хяналтаас гарч, тархвал хүн төрөлхтөнд аюул учирч болзошгүй юм.

Эх сурвалж : Rueters

Т. Исү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж