Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2021.12.21-нд нийтлэгдсэн

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хойшиллоо

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хойшиллоо

Швейцарийн Давос хотноо ирэх оны нэгдүгээр сарын 17-21-ний өдрүүдэд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт (ДЭЗЧУ) болохоор товлогдоод байв. Гэвч дэлхий даяар Covid-19-ийн омикрон хувилбар хурдацтай тархаж буйтай холбоотойгоор жил бүр зохион байгуулдаг тус чуулга уулзалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.

Энэ тухай өнгөрсөн Даваа гариг (2021.12.20)-т Женев дэх ДЭЗЧУ-ын төв штабаас мэдээлээд, уулзалтыг ирэх зуны эхээр хийхээр төлөвлөж буйг онцолжээ. Мөн өнөөгийн нөхцөлд Covid-19 цар тахлын улмаас аливаа биечилсэн уулзалт нь туйлын эрсдэлтэйг тэмдэглэсэн байна. Улмаар “Ирэх оны нэгдүгээр сард Давосын чуулга уулзалтын үеэр халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхөө мэдэгдэж байсан ч омикрон хувилбарын тархалт их, түүний аялал жуулчлал, хөдөлгөөнд үзүүлэх нөлөөллийн улмаас уулзалтыг хойшлуулах шаардлагатай болсон" гэжээ.

ДЭЗЧУ-аас "Дэлхийн нөхцөл байдал" сэдвээр цуврал онлайн хуралдаан зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Тус байгууллагын мэдээлэлд "Дэлхийн хамгийн тулгамдсан асуудлуудын шийдлийг олоход гол анхаарлаа төвлөрүүлэх дэлхийн удирдагчдыг цуглуулах болно” гэж дурджээ.

Дэлхийн эдийн засгийн форум нь Швейцарийн Женев хотноо байрладаг, ашгийн төлөө бус байгууллага юм. Уг уулзалтад дэлхийн тэргүүлэгч компаниудын удирдагчид, улс төрийн лидерүүд, эрдэмтэд болон сэтгүүлчид оролцож, дэлхий дахинд тулгараад байгаа эрүүл мэнд, байгаль орчин зэрэг хамгийн чухал асуудлуудын талаар санал бодлоо хуваалцдаг уламжлалтай билээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж