Илүү цагаар ажиллаад жилийн дотор 100 мянган доллар цуглуулжээ

Хуучирсан мэдээ: 2021.12.20-нд нийтлэгдсэн

COVID-19

Илүү цагаар ажиллаад жилийн дотор 100 мянган доллар цуглуулжээ

Илүү цагаар ажиллаад жилийн дотор 100 мянган доллар цуглуулжээ

АНУ-ын Нью-Йорк хотын эрүүл мэндийн газар, сонгуулийн хороо гэх мэт зарим байгууллагуудад цар тахалтай холбоотойгоор илүү цагийн зардал огцом нэмэгджээ.

Эрүүл мэндийн байгуллагуудын хувьд 2021 оны санхүүгийн жилд илүү цагийн зардал 116 хувь хүртэл өссөн байна. Харин хотын даргын төлөөх Ардчилсан намын анхан шатны сонгуулийн санал хураалтад алдаа гарсан гэх шүүмжлэлд өртөөд буй сонгуулийн хорооны хувьд илүү цагийн зардал 85 хувиар өсчээ.

Нью-Йорк хотын тохижилт үйлчилгээний байгууллагын хувьд илүү цагийн зардал 86 хувиар өссөн.  Тэр байтугай илүү цагаар ажиллаад нэг жилийн дотор 100 мянган ам.доллар цуглуулсан ажилтнуудын тоо 94 хүрчээ. Эрүүл мэндийн байгууллагад ч мөн 100 мянган ам.долларын цэвэр ашиг олсон ажилтнуудын тоо 21 болсон байна. “Үнэхээр онцгой цаг үе болж өнгөрсөн учраас дээрх тоо баримт гарч ирж байна” гэж Иргэдийн төсвийн хорооны хяналтын бүлгийн ерөнхийлөгч Андрью Рэйн хэлжээ.

Эмнэлэгийн байгууллагын халаалт, агааржуулалт гэх зэрэг асуудлуудыг зохицуулдаг инженерүүдийн хувьд ч ялгаагүй санхүүгийн байдлаа мэдэгдэхүйц сайжруулсан байна. Жишээлбэл, Майкл Макгроарти нэртэй нэгэн инженер үндсэн цалин нь 132,288 ам.доллар бөгөөд үүн дээр илүү цагийн хөлс нийт 238,829 ам.доллар авчээ. Ийм хэмжээний цалин авахын тулд тэрбээр нийт 2665 илүү цаг ажилласан гэсэн үг юм.

“Цар тахлын улмаас манай хот цоо шинэ сорилтуудтай нүүр тулсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд цаг наргүй ажилласан билээ” гэж Эрүүл мэндийн газрын төлөөлөгч Майкл Ланза хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: NY POST

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж