Forbes Finance Awards 2021: Санхүүгийн салбарын шилдгүүд тодорлоо | News.MN

Forbes Finance Awards 2021: Санхүүгийн салбарын шилдгүүд тодорлоо

Forbes Finance Awards 2021: Санхүүгийн салбарын шилдгүүд тодорлоо

Forbes Finance Awards 2021: Санхүүгийн салбарын шилдгүүд тодорлоо

Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр ес дэх жилдээ хэвлэгдэн гарч буй “Forbes Mongolia” сэтгүүл нь санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулах “Forbes Finance Awards 2021” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

“Forbes Mongolia” сэтгүүл нь Монголын эдийн засаг, бизнесийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулан хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгчид хийгээд өсөлттэй, шинийг санаачлагч эрхмүүдийг өнгөрсөн хугацаанд таниулсаар ирсэн. Энэ хүрээнд Монголын эдийн засаг, бизнесийн салбарт жинтэй хувь нэмэр оруулж, өсөлт, инновацлаг байдлаараа түүчээлсээр ирсэн санхүүгийн салбарын шилдгүүдийг 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр тодрууллаа.

Covid-19 цар тахал үүнээс үүдэлтэй эдийн засгийн тогтворгүй байдал, инфляц зэрэг сорилт дүүрэн байгаа энэ цаг үед ийнхүү шилдгүүдийг тодруулсан нь санхүүгийн салбарын цаашдын өсөлт, боломжийг илүү батлан харуулсан тухай цугласан эрхмүүд хэлж байсан юм. “Эдийн засгийн гол тоон үзүүлэлтүүд анхаарлын тэмдэгтэй байгаа ч эерэг үзүүлэлтүүд ч мөн цөөнгүй байна. Эдийн засаг өсөлттэй үед хувьцаа, бондын үнэ өсөж, бизнесүүдэд амжилт гаргах боломж өндөр байдаг. Гэвч хямрал, эдийн засаг, нийгмийн тогтворгүй байдал нь жинхэнэ удирагчийг тодорхойлж, ирээдүйд илүү бат бөх, урт хугацаанд амжилт гаргах суурийг бэлддэг бөгөөд цар тахлын энэ үед хүн бүр илүү их ажиллаж, огцом амжилт гаргах хамгийн зохимжтой цаг үе байна” хэмээн “Forbes Mongolia” сэтгүүлийн паблишер Ц.Пүрэвтүвшин нээлтийн ёслолын үеэр тодотгож байсан юм. Ганц Монгол Улс төдийгүй дэлхий даяар цар тахалтай тэмцэж, хүнд үеийг туулж буй ч дотоодын хөрөнгийн зах зээл сэргэж, урьд өмнө байгаагүй идэвхжил, сэргэлттэй он жилүүд өнгөрч буй. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөө иргэдийн технологийн хэрэглээг нэмэгдүүлж санхүүгийн шинэлэг, хялбар, хэрэгслүүдийг ашиглаж эхэлсэн нь шилдгүүдийн нэвтрүүлсэн үйлчилгээ, хэрэгжүүлсэн төслүүдээс харагдаж байна.

Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт тэргүүлэгч, нөлөө бүхий 1,000 орчим эрхэм уригдан ирсэн “Forbes Finance Awards 2021”-ийн эздийг дараах 11 төрөлд нэр дэвшүүлэн, тодрууллаа.

Шагналын эздийг танилцуулж байна

-Шилдэг санхүүгийн технологийн компани: “Фибо глобал” компани

-Шилдэг мөнгөн гуйвуулгын аппликэйшн: “Sendly”

-Шилдэг өсөлттэй компани: “Талын хишиг” групп

-Санхүүгийн шинэ бүтээгдэхүүн: “Infinite Solution”, NFT төсөл

-Шилдэг инновацлаг компани: “Coinhub”

-Шилдэг хөрөнгө оруулагч : “Дижитал концепт” компани, GS25

-Оны шилдэг бодлого тодорхойлогч: Д.Баярсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга,

-Шилдэг ногоон санаачилга: Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

-Хамгийн өндөр дүнтэй хөрөнгө босголт: “Монголын ипотекийн корпораци”

-Шилдэг концепци: “Олон улсын бизнес төв”, IBC Tower төсөл,

-Уншигчдын нэрэмжит шагнал: Сэтгүүлч Л.Лодойсамбуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж