Mozo автомашин угсрах үндэсний үйлдвэрийнхээ эзэд болох боломжийг өгч байна  

Хуучирсан мэдээ: 2021.12.20-нд нийтлэгдсэн

Mozo автомашин угсрах үндэсний үйлдвэрийнхээ эзэд болох боломжийг өгч байна  

Монгол зон олон буюу MOZO хэмээх “бага идэж”, бартаа сайн туулдаг төмөр хүлгийг  үйлдвэрлэж, Монголчуудын хүртээл болгоод хоёр жил болж байна. Уг төслийн санхүүжилтийг олон эх үүсвэрээс бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд үүний нэг болох Монголын анхны Токенжуулсан MOZO койны нээлттэй худалдан авалт эхлэхэд бэлэн болоод байна.

Цар тахлаас үүдэн Ханжоу дахь үйлдвэрлэл саатсан ч, Барс моторс ХХК-нь блокчейн технологид суурилсан суудлын автомашин угсрах үйлдвэрийн эхний хэсгийг энэ сарын 6-нд Монголд ашиглалтад оруулж, үйлдвэрлэлээ идэвхжүүлээд байна. Анхны MОZO “дунд гарын” жийп автомашинуудыг худалдан авсан хэрэглэгчид Монголын хахир хүйтэн өвлийг болон хот хөдөөгийн түгжрээ бартааг шатахууны хэмнэлттэйгээр туулж байгаа тухай сэтгэгдлийг бид та бүхэнтэй видеогоор хуваалцах болно.  Монгол дахь үйлдвэрт одоогоор эхний 100 ширхэг MOZO автомашиныг угсраад байна. Үйлдвэр жилдээ 2500 автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар дунд хугацаанд төлөвлөгдсөн. Монголын анхны Токенжуулсан хувьцаа болох MOZO койн-г АXIOM виртуал хөрөнгийн бирж-тэй хамтран 2021 оны 12 сарын 20 өдрөөс бүртгэлийг эхлүүлээд байгаа бөгөөд 12 сарын 25 өдрөөс 11:00 цагаас  нээлттэй захиалгыг эхлүүлж 12 сарын 27 өдрийн 18:00 дуусахаар төлөвлөөд байна.

MOZO автомашины цаашдын төлөвлөгөө

Монголын анхны Блокчейн технологи дээр суурилсан MOZO авто машины үйлдвэр нь жилд 2500 ширхэг автомашины үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Монголын төдийгүй Дэлхийн зах зээлд MOZO автомашиныг худалдаанд гаргаж түүнчлэн Монголын анхны Hybrid автомашин, Цахилгаан автомашиныг үйлдвэрлэхээр зорьж байна.

MOZO койн нь төслийн санхүүжилтийн нэг л хэсэг.

Анхдагч зах зээлийн арилжаа (IEO) нь төслийн санхүүжилтийн гол бүрэлдэхүүн хэсэг биш юм. МOZO автомашины үйлдвэрлэлийн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай үндсэн санхүүжилтийг хөрөнгө оруулагчид болон, уламжлалт санхүүгийн арга хэрэгслүүдийг ашиглан бүрдүүлсэн юм.

МОZО койны санхүүжилтийг түүхий эд нөөцлөх, олон улсын маркетингт зориулна

MOZO койноос босох хөрөнгийг MOZO автомашины түүхийн эдийг нөөцлөх, маркетинг болон үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

Барс моторс ХХК-н эзэмшигч болно.

Барс моторс ХХК-н нийт хувьцааны 10%-ийг MOZO BANK-аар дамжуулан MOZO койн болох учир хагас жил бүр ногдол ашиг авч мөн компанийн албан ёсний эздийн нэг болох юм.

АXIOM виртуал хөрөнгийн бирж олон улсын аудитаар хянагдана

Монгол нийт 20 гаруй виртуал бирж байгаагийн Дэлхийн хамгийн том IT Аудит болох CERTIK-р даатгагдсан, хурд хүч, найдвар байдлыг үндэслэн  AXIOM виртуал хөрөнгийн биржийг сонгон хамтарч ажиллахаар боллоо.

ХУГАЦАА.

  • MOZO койн бүртгэл: /Зөвхөн AXIOM виртуал хөрөнгийн бирж дээр хийгдэнэ https://axm.mn//.
  • 12.20– 2021.12.25 00:00
  • MOZO койн нээлттэй захиалга:
  • Эхлэх 2021.12.25 11:00 цаг
  • Дуусах– 2021.12.27 18:00 цаг
  • MOZO койн 2 дахь зах зээл: 2022 оны нэгдүгээр сарын 1-нд
  • Бүртгэл хийгдэх бирж: https://axm.mn/
  • White paper төлөвлөгөө: https://mozo.axm.mn/#documents
  • Мэдээллийн суваг: https://www.facebook.com/www.axm.mn

https://www.facebook.com/MozoMongolia

  • Холбогдох утасны дугаар: 72778080

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж