2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 1,400,012,338.76 төгрөгийн үнийн дүн бүхий 1,269,624 ширхэг хувьцаа арилжигдсанаас 24 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Өндөрхаан" ХК (ONH+13.64%), "Сүү" ХК (SUU+11.04%), болон "МҮДИКС" ХК (MUDX+10.22%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -7.79%), "Ариг гал" ХК (EER- 6.23%) болон "Талх чихэр" ХК (TCK- 5.81%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 800 ширхэг үнэт цаас 80,000,000 төгрөгөөр арилжигдсан байна.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 800 ширхэг нэгж эрх 80,000,000 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 1.1 хувиар өсөж 42579.81 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,842,960,635,337.84 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ