“Дорнод сэргэн мандалт" хөгжлийн хөтөлбөрийн зөвлөгөөн болж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.20-нд нийтлэгдсэн

“Дорнод сэргэн мандалт" хөгжлийн хөтөлбөрийн зөвлөгөөн болж байна

Өнөөдөр /2021.12.20/ Дорнод аймгийн төв Чойбалсан хотод "Дорнод сэргэн мандалт"хөтөлбөрийн хүрээнд "Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилтын хэрэгжилт, цаашдын хандлага" сэдэвт зөвлөгөөн болж байна. Энэхүү хөтөлбөрийг 2015 онд аймгийн ИТХ-аар батлуулж, 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Тус зөвлөгөөнд бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурлын болон Засаг дарга нар оролцож байна.

Өнгөрсөн жилүүдэд Дорнод аймаг хөгжлийн бодлогынхоо төвд хүний хөгжлийг эрхэмлэж, нийгмийн голлох салбар эрүүл мэнд, боловсрол, соёлын салбаруудад хамгийн их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг өрнүүлсэн бол эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүд болох Хүнс, хөдөө аж ахуй, Аялал жуулчлал, үйлчилгээ, Эрдэс баялагийн салбарыг хөгжүүлэхэд шаардагдах орон нутгийн бодлого, хөтөлбөр болон боловсон хүчнийг бэлтгэх, шаардагдах цахилгаан дулааны эрчим хүч, зам харилцаа дэд бүтцийг барьж байгуулах ажлыг хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн зөвлөгөөнөөр ХҮН ТӨВТЭЙ НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ХАНГАЖ, ХҮН АМЫН ӨСӨЛТИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ. ОЛОН ТУЛГУУРТ, ТОГТВОРТОЙ ЭДИЙН ЗАСАГТАЙ, ТЭРГҮҮЛЭХ ХӨГЖИЛТЭЙ АЙМАГ БОЛНО. ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АМЬДРАХ ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ гэсэн 3 зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн ажил, нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцуулж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа хэрхэн хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцож байна. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн дээрх хөтөлбөрийн хүрээнд ирэх жилүүдэд иргэдийн амьдрах орчныг сайжруулах, гадаад худалдааг хөгжүүлэх чиглэлээр боомтын хөгжлийг дэмжих, хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих чиглэлээр үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах, "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймаг 20 сая мод тарих зэрэг зорилтуудыг дэвшүүлээд байгаа гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж