Цахилгаан машин үйлдвэрлэгч “Tesla Inc”-ийн гүйцэтгэх захирал Элон Маск өчигдөр /2021.12.20/ өөрийн твиттер хуудаснаа 11 тэрбум гаруй ам.доллар татварт төлнө гэдгээ нийтэлжээ.
Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын Ардчилсан намаас сонгогдсон сенатч Элизабет Уоррен твиттер хуудсаараа дамжуулан Маскийг "Time" сэтгүүл түүнийг "оны хүн"-ээр тодруулсны дараа татвараа төлж, "хүмүүсийн хөдөлмөрийг ашиглахаа" зогсоох ёстой гэж шүүмжилжээ.
Үүний хариуд Маск “АНУ-ыг түүхэнд байгаагүй хамгийн өндөр татварыг төлөх болно” гэж хариулжээ. Тэрбээр дэлхийн хамгийн баян хүн бөгөөд “ Тesla Inc ” нэг их наяд ам.доллараар үнэлэгддэг.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Т. ИСҮ
Холбоотой мэдээ