Монголбанк: Ипотекийн зээлийг 6 сар хойшлуулах чиглэл ирээгүй | News.MN

Монголбанк: Ипотекийн зээлийг 6 сар хойшлуулах чиглэл ирээгүй

Монголбанк: Ипотекийн зээлийг 6 сар хойшлуулах чиглэл ирээгүй

Монголбанк: Ипотекийн зээлийг 6 сар хойшлуулах чиглэл ирээгүй

МАН-ын бүлгийн өнөөдрийн /2021.12.20/ хуралдаанаар Цар тахлын хуулийн зургаан сараар /2022.06.01/ хүртэл сунгахаар болсон. Энэ хүрээнд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг мөн хугацаанд хойшлуулсан гэх мэдээлэл гарчээ.

Харин Монголбанкнаас энэ талаар тодруулахад “Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар хойшлуулах тухай үүрэг чиглэл Монголбанкинд ирээгүй. Эцсийн шийдвэрийг УИХ гаргах болов уу. Одоогоор Цар тахлын хууль арванхоёрдугаар сарын 31-нд хүчин төгөлдөр дуусч ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төлнө гэдэг хэвээрээ байна.

Мөн ипотекийн зээлээ хойшлуулсан иргэдийн хувьд өмнөх зээлийн хуваарийн дагуу төлбөрөө төлнө. Өөрөөр хэлбэл, сард төлдөг байсан зээлийн төлбөрт өөрчлөлт орохгүй бөгөөд төлбөр хойшлуулах хугацаа дуусгавар болсноос эхлэн зээлийн гэрээний дагуу төлдөг байсан дүнгээр төлбөрөө үргэлжлүүлэн төлнө.

Цар тахлын үед ипотекийн зээлийг хойшлуулахад үндсэн төлбөр дээр хүү бодоогүй” гэлээ.

Улсын хэмжээнд 897 мянга гаруй  өрх байдаг. Нийслэлийн 411 мянга гаруй өрхийн нь 201 мянга нь инженерийн дэд бүтэц бүхий орон сууц, бие даасан тохилог сууцанд амьдарч байна. Монголбанкны мэдээлснээр 55676 зээлдэгчийн 2.9 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг хойшлуулжээ.

Үүнээс гадна, валютын нөөц багасаагүй, энэ оны аравдугаар сарын байдлаар 4.2 тэрбум буюу түүхэнд байгаагүй их өссөнийг тус банк мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Чингис 2021-12-20 150.129.140.39

Chingisiig ard tumen demjij bn adgiin teneg hun bodsonch yamr zeeliin harj uzeed huugui hoishluulaad baigaa ingej tenegtwel ard tumen bur tenegtej buh zeelee tegluulii tegwel ogt tolohgui baiy bolohuu.arai denduu bodlogo shiidwer gargaj bgaa bishuu ydarch bui tumen nudtei shuu

Avatar

Зочин 2021-12-20 213.87.89.113

!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Иргэн 2021-12-20 66.181.176.154

Битгий хойшлуул, ажил хийх хүн олдохгүй хэцүү бна

Avatar

Зочин 2021-12-20 202.21.107.99

iim ondor hoosroltei uneer bair avch bgaa irged mash ih hohiriishdee. mongolbank eniig medej baij hyazgaarlah arga hemjee avahgui bol bolohgui ee

Avatar

Зочин 2021-12-20 59.153.114.51

Amidralyn urtug aimshigtai ussun, tsalin n ogt nemegdeggui. Iim baidald oruulsan MAN ter ipotekiin zeeliig hoishluulah bish uursduu hulgailsan mungunuusuu tuluurui. Hooloo avch idej chadahgui bolson, n****

Avatar

зочин 2021-12-20 119.40.98.18

Гуйж байна сунгаад өгөөч.

Avatar

МАНгарууд ш дээ 2021-12-20 203.98.77.51

яахав битгий сунга тэгээд олон түмний бухимдал ганц жагсаал үзээд хонь болноо болно Монгол Банкны ноёдоо та нар

Avatar

Зочин 2021-12-20 202.9.46.42

sungaad uguuch dee

Avatar

ЧИНГИС 2021-12-20 202.5.202.132

Монгол Банк ард иргэдийг ялгаварлан гадуурхах бодлого явуулж байгаагаа ил тод зарлалаа. Бизнес, хэрэглээний, ипотекийн гэсэн 3 төрлийн зээлээс зөвхөн “ипотекийн зээлийг хойшлуулсан хугацаанд хүү бодохгүй” гэж Мөнгөний бодлогын хороо шийдвэр гаргаж байгаа нь ард иргэдийг ялгаварлан гадуурхсан явдал гэж үзэж байна. Зээлийн төлбөр төлөлтийг хойшлуулж, хойшлуулсан хугацаанд хүү бодохгүй гэж л шийдвэр гаргаж байгаа бол бусад бизнесийн зээлтэй, хэрэглээний зээл (цалин, тэтгэврийн зээл гм багтана)-тэй

Avatar

Чиглэл өгөөчээ 2021-12-20 59.153.114.131

Иргэдийн амьдрал доод цэгтээ хүрлээ. Бараа ирэхгүй Орлого байхгүй

Avatar

Зочин 2021-12-20 64.119.18.62

Chiglel uguh bailgui dee.

Avatar

Зараа 2021-12-20 124.158.64.23

ман намаас ирсэн чиглэл: манай улс эх оронд ядуу, шударга, боловсролтой иргэд огтоос хэрэггүй. эдгээр иргэдийг ковидын 3р тунд хүчээр хамруулж, банкны алив зээлийг нь хугацаа хойшлуулахгүй, бүх төрлийн татвар татаасыг нэмэгдүүлж тооцсугай. за нэг иймэрхүү утгатай чиглэл өгөх биз, ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж