Япон хүүхэдтэй айлд 100 мянган иенийн мөнгөн тэтгэмж олгоно | News.MN

Япон хүүхэдтэй айлд 100 мянган иенийн мөнгөн тэтгэмж олгоно

Япон хүүхэдтэй айлд 100 мянган иенийн мөнгөн тэтгэмж олгоно

Япон хүүхэдтэй айлд 100 мянган иенийн мөнгөн тэтгэмж олгоно

Японы ерөнхий сайд Фүмио Кишида эдийн засгийг өсгөхийн тулд хүүхэдтэй гэр бүлүүдэд бэлэн мөнгө болон ваучер олгохоо зарлажээ. Гэвч ваучер олгох засгийн газрын төлөвлөгөөг олон нийт дэмжээгүй байна. Айл өрхүүдийн 80 орчим хувь нь зөвхөн бэлэн мөнгө авах хүсэлтэй байгааг “Kyodo News”-ийн судалгааны үр дүн харуулжээ.

“Kyodo News” нь 669 өрх, 1126 гар утас хэрэглэгчээс судалгаа авах хүсэлт тавьжээ. Үүнээс нийт 1065 хүн судалгааны хариуг илгээсэн байна. Олон нийтийн судалгааг хоёр өдрийн турш утсаар авсан бөгөөд судалгаанд оролцсон иргэдийн 79.2 хувь нь хүүхэдтэй айлуудад 100 мянган иенийн мөнгөн халамж олгохыг дэмжсэн байна. Кишидагийн засгийн газар анх 50 мянган иен бэлнээр, үлдэгдлийг нь ваучераар олгох санал гаргасан. Уг мөнгөн халамжийг жилийн дундаж орлого нь 9.6 сая иенээс бага айлуудад 18 нас хүрээгүй хүүхэд тутмын тоогоор олгохоор төлөвлөж байжээ.

Дараа нь засгийн газраас бүх тэтгэмжийг бэлэн мөнгөөр олгох шийдвэр гаргасан байна. Ваучер нь цар тахлын эсрэг вакцинжуулалт ид яригдаж буй энэ үед орон нутгийн засаг захиргаадын хувьд илүү зардалтай, ачаалалтай байх эсэх дээр маргалдсаны эцэст уг шийдвэрт хүрчээ.

Кишидагийн кабинетын үйл ажиллагааг дэмжиж байна гэж санал асуулгад оролцогсдын 60 хувь нь хариулсан ба энэ нь арваннэгдүгээр сараас 0.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин дэмжихгүй байна гэсэн санал нь 23-аас 22.7 хувь болж буурчээ.

Ийнхүү Кишида цар тахалд нэрвэгдсэн эдийн засгийг хөл дээр нь дахин босгохын тулд айл өрхүүдэд бэлэн мөнгө тараах гэх мэт аргаар ажиллаж байна. Гэвч тэрбээр байр сууриндаа бат зогсолгүй, төөрөгдөл үүсгэсэн гэж буруутгагджээ.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-20 103.80.210.183

манайд япон хүүхэд байнаа

Avatar

Зочин 2021-12-20 213.87.89.113

>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-20 64.119.21.80

япон хүүхэдтэй айл уу ккк үнэн болхи

Avatar

Зочин 2021-12-20 66.181.169.70

Мэдээний гарчигаа засна уу. "Япон улс хүүхэдтэй гэр бүлд 100 мянган иенийн тэтгэмж олгоно" гэдэг ч юмуу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж