“Youtube” нь 2005 оноос хойш “Google”-ийн охин компанийн хувиар үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Тэд "Уолт Дисней”-н сувгуудийн хандалтыг өөрсдийн платформдоо дахин сэргээснээ өчигдөр мэдэгдэв.
“Бид Диснейтэй тохиролцолд хүрсэн. Тиймээс "ESPN", "FX" зэрэг сувгуудын хандалтыг аль хэдийн сэргээсэн” гэж “Youtube” өөрсдийн жиргээндээ нийтлэжээ. Санхүүгийн хувьд ямар нөхцөлтэйгөөр уг хэлцлийг хийснээ хоёр компани аль нь ч зарлаагүй байна.
“Youtube”-ийн зүгээс өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ, “Хэрвээ Дисней шударга нөхцөл санал болгож, сарын төлбөрийг 64.99-өөс 49.99 ам.доллар болгож бууруулна гэдгээ зарлавал бид гэрээгээ шинэчлэх болно” гэж байжээ. Гэвч Ням гаригт дахин хийсэн мэдэгдэлдээ, “Сарын төлбөр 64.99 ам.доллар хэвээрээ байгаа бөгөөд идэвхтэй хэрэглэгчдийн хувьд нэг удаагийн 15 ам.долларын хөнгөлөлт эдлэх болсон” гэжээ.
Харин “Уолт Дисней” компанийн хувьд зах зээлд нийцсэн шударга нөхцөлийг бүрдүүлэхийн тулд “Google”-тэй хамтран ажиллахдаа таатай байх болно гэв.
Мөн “Youtube” компани нь өөрийн нэрийн хуудас болсон аппликейшн болон TV сувгийн үйлчилгээгээ улам өргөжүүлэхийн тулд “Roku Inc”-тэй энэ сарын эхээр урт хугацааны гэрээ байгуулжээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
М.НАРАНЖАРГАЛ