Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны ээлжит чуулган энэ оны арваннэгдүгээр сарын 30-нд явагдах байсан. Гэвч чуулганы үеэр сонгуулийн үйл ажиллагааг удирдан явуулах үүрэгтэй хараат бус сонгуулийн комисс ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсны улмаас чуулганыг хойшлуулахаас аргагүй нөхцөл үүссэн. Тиймээс өнөөдөр/2021.12.20/ МҮОХ-ны бүх гишүүдийн хурал танхим болон цахим хосолсон хэлбэрээр болж, олимпийн чуулганыг 2022 оны гуравдугаар сарын 28-нд явуулахаар тогтлоо.
МҮОХ-ны дүрмийн 14.2-т “МҮОХ-ны чуулганыг хуралдуулах хугацааг гурван сараас доошгүй хугацааны өмнө гишүүдийн хурлаас зарлана” гэж заасны дагуу чуулганы товыг тогтоосон байна.
Гуравдугаар сарын 28-нд болох чуулганаар МҮОХ-г удирдах бүрэлдэхүүнийг сонгох болно.
Холбоотой мэдээ