Ресторан, баар, зочид буудлаас тусгай зөвшөөрөл шаардахгүй | News.MN

Ресторан, баар, зочид буудлаас тусгай зөвшөөрөл шаардахгүй

Ресторан, баар, зочид буудлаас тусгай зөвшөөрөл шаардахгүй

Ресторан, баар, зочид буудлаас тусгай зөвшөөрөл шаардахгүй

Удаан хугацаанд үүдээ барьж, хямралд өртсөн үйлчилгээний байгууллагууд хэл ам, хэрүүл жагсаал болж байж нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хариуцлагын гэрээ байгуулж, үүдээ нээсэн ч төрийн байгууллагынхны элдвийн дарамт шахалтыг тэвчиж дийлэлгүй хаагдахад хүрч байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл, төрийн байгууллагуудын ажилтнуудын дарамт, шахалтыг тэвчихээ больсон учраас эхнээсээ хаалгаа барьж эхлэв. Төрийн байгууллагын авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдал анхаарал татахуйц байгаа юм. Учир нь бизнес эрхлэхэд эдгээр зүйлс хамгийн их саад болдгийг бизнес эрхлэгчдийн дийлэнх нь тодорхойлсон байгаа юм. 

Тэгвэл Хотын дарга Д.Сумъяабазар 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс  эхлэн  ресторан, зочид буудал, баар  үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй 74 чиглэлд багтсан гэдгийг өнөөдөр /2021.12.20/ дуулгав. 

Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа нийт 18,664 аж ахуйн  нэгж байгууллага нь жилд дунджаар 7-12 бичиг баримт хөөцөлддөг. Өөрөөр хэлбэл, энэ бичиг хэргийн зардлыг тооцоход жилд 191 сая төгрөгийг зарцуулдаг аж. 

Хотын дарга Д.Сумъяабазар "Зах худалдааны төв, супермаркет, сүлжээ дэлгүүр, мини маркет, төрөлжсөн барааны дэлгүүр, ТҮЦ, ресторан, кафе, цайны газар, баар, түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар, үсчин, гоо засал, хувцас захиалга засвар, гэр ахуйн тавилга захиалга засвар, хими цэвэрлэгээ, гэрэл зураг дүрс бичлэгийн үйлчилгээ, зочид буудал, жуулчны бааз, амралтын газар, саун, нийтийн бие засах газар, авто засвар, авто угаалга, нийтийн байрны үйлчилгээ зэрэг 74 үйлчилгээтэй холбоотой тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг оруулж байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд  хариуцлагатай байж ажиллаасай. Цаашид засаг даргын дэргэд байнгын үйл ажиллагаатай зөвлөл байгуулж байна. Цаашдаа нийгэм, эдийн засаг, аюулгүй байдалтай холбоотой биш бол тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болох ба Зөвшөөрлийн тухай хуулийг УИХ-аар удахгүй хэлэлцэнэ" гэв. 

Монгол Улсын хэмжээнд 2019 онд 1400 орчим тусгай зөвшөөрөл олгосон бол 2020 онд 1600 орчим болж өсчээ. Ерөнхийдөө төрийн байгууллагаас олгодог тусгай  зөвшөөрлийн тоо өссөн нь тэдний халаасыг зузаалах,  авлига, хээл хахуулийг цэцэглүүлэх үүр уурхай болсон гэхэд үнэнээс хол зөрөхгүй.

Үйлчилгээний байгууллагууд согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл авахын тулд:

  •  Тусгай зөвшөөрөл хүссэн албан тоот
  • ААН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Мэргэжлийн хяналтын газраас тухайн үйлчилгээний чиглэлээр ажлын байрандаа гаргуулсан улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлт
  •  Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний стандартын шаардлагыг дүгнэсэн стандартын хуудасны хуулбар
  • Тухайн дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтэстэй хийсэн гэрээний хуулбар
  •  Тухайн ажлын байранд гарсан онцгой байдлын газрын галын дүгнэлт зэргийг  бүрдүүлдэг

Гэвч аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөл хүссэн материал шаардлага хангаж байгаа эсэх мэдээлэл тодорхойгүй, нэгдсэн мэдээллийн сан байхгүй учраас тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар авах явцад авлига их  гардаг аж. Үе, үеийн эрх баригчид нийгэмд хардлага төрүүлж, авлигад өртсөн тусгай зөвшөөрлийг цэгцэлнэ гэж олон ярьсан. УИХ-ын дарга Г.Занданшатар ч ийм амлалт өгч, хуулийн эрх зүйн орчинг өөрчилж өгнө гэдгээ ч амласан. Гэхдээ Монголын дарга нар амалсан, ярьснаа ажил хэрэг болгох нь ховор. Гэсэн ч  УИХ-ын  намрын чуулганаар  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх учраас  хувийн хэвшлийнхний дунд эерэг хүлээлт үүсчээ. 

Тус хуулийн төсөлд 1600 орчим тусгай зөвшөөрлийг дор хаяж, 440-490 болгон бууруулна гэдгийг онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-20 213.87.89.113

>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-20 59.153.114.72

tegvel mungutei bol zadgai s*** gj bgaam bhdaa 🙂

Avatar

Авилгач түшмэл 2021-12-20 192.82.78.141

За за би төрийн байгууллагаас гарахаас. Ямар ч ашиггүй боллоо. Төрийн албан хаагчийн 700 к цалингаар би амьдарч чадахгүй. Уул нь газар зарж овоо хэдэн тэрбумыг олсон юмсан. Одоо ч ирээдүйгүй боллоо.

Avatar

Үнэн 2021-12-20 192.82.77.223

Дарангуйлал устаж , авилга арилж сайн цаг ирэх нь байна.

Avatar

иргэн 2021-12-20 202.21.117.26

дунд шатны хэдэн түшмэлүүд авилга вах ажилгүй болжэээ

Avatar

иргэн 2021-12-20 202.21.117.26

маш зөв, үйл ажиллагааа явуулахад төрийнхөнд дандаа авлига өгдөг арай дэндүү байсан

Avatar

Зочин 2021-12-20 66.181.161.100

Дээр нь нэмээд Цагдаагаас бас камерийн хяналтын бичиг авах гэж бөөн чирэгдэл болдог байсан.
Нөгөө цагдаа нь ирж үзэхгүй, илтгэх хуудасаа өгөхгүй алга болчихно. Тийм юм байхгүй бол хүсэлт хүлээж авахгүй, бас гурвалсан гэрээ энэ тэр гээд..

Avatar

Зочин 2021-12-20 103.57.94.29

СУКА ДУНД НЬ ТАЙЧИХ КЛУБ ГЭЭД ХУЛГАЙГАА ОРУУЛЧИХСАН БАЙНА ЛЭЭ.

Avatar

зочин 2021-12-20 66.181.177.120

Хотын захиргааны авлигачид боож үхэх гэж байгам байна даа хөөрхий новшийн хар авлигачид, одоо гаүрын алба гэж нул хар авлигачид байна аа тэднийг цэгцлээч ээ

Avatar

ЗАЛНЫ ЁЛКОО 12/20-НООС ХОРИГЛООЧЭЭ ЯДАЖ ‼️ 2021-12-20 202.126.88.228

ХААНААСАА ХААЛГАЧ ХҮРТЛЭЭ БҮГД НЭМЭЛТ ТУНГАА ХИЙЛГЭЖ, МАСКАА ЗҮҮН, ЗАЙГАА БАРЬЖ, ЦЭВЭРЧ АМЬДАРМААР БНААА ‼️ ЯДААД ЗАХ, ДЭЛГҮҮРИЙНХЭН МАСКАА ЗҮҮХГҮЙ ЮМА ‼️

Avatar

Зочин 2021-12-20 202.126.88.218

МАШ ЗӨВ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ НЭРЭЭР ТӨРИЙН НЭР БАРЬСАН АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛЬ ЖИНХЭНЭ УТГААРАА БИЗНЕСТ АСАР ИХ ДАРАМТ БОЛДОГ ШҮҮ. ЦУЦЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2021-12-20 202.126.88.228

БАР, РЕСТОРАН, РС ТОГЛООМ…МЭТ МУУ БИЗНЭСҮҮД ДАМПУУРААСАЙ

Avatar

Зочин 2021-12-20 103.26.194.174

Аливаа үйл ажиллагаа эрхлэх явуулахад наад захын стандарт зайлшгүй хэрэгтэй байхаа үгүй бол замбараагүй холион бантан болж хариуцлагын асуудал ихсэх байх даа

Avatar

Ажнай 2021-12-20 66.181.161.11

Sumiya darga ch avilgachidiin zanaand orloo doo

Avatar

Зочин 2021-12-20 103.11.192.133

энэ худлаа байлгүй дээ. юм болгоныг хааж хясдаг засаг гэнэт ийм өгөөмөр болно гэдэг ёстой нар баруунаас гэдэг болж байна уу даа. алтан гарт Сумька нэг юм хулгайлахаар л шийдсэн бололтой.

Avatar

Зочин 2021-12-20 66.181.176.38

ҮНЭН Л БАЙГААСАЙ ДАА

Avatar

ыбм 2021-12-20 202.179.15.114

бантан ч болох нь дээ

Avatar

Кса 2021-12-20 202.126.88.160

Өнгөрсөн жилүүдийг бодохоор хорсол төрмөөр ч юм шиг, махаа зулгаалгуулдаг байж дээ. Юу ч гэхэв.

Avatar

Зочин 2021-12-20 66.181.179.115

Xudlaa bhao. Xariutslagiin geree hij bhad koronagin ueiin hugatsag tootsohgui tusgai zovshooroliig unegui sungana geed bsan daraa ni tolbortoi l sungaj bsan shudee. Xudlaa reklamtahaa boliochee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж