Цар тахлын хуулийг зургаан сараар сунгахыг МАН-ын бүлэг дэмжив

Хуучирсан мэдээ: 2021.12.20-нд нийтлэгдсэн

Цар тахлын хуулийг зургаан сараар сунгахыг МАН-ын бүлэг дэмжив

Цар тахлын хуулийг зургаан сараар сунгахыг МАН-ын бүлэг дэмжив

МАН-ын бүлэг өнөөдөр (2021.12.20) хуралдаж, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг зургаан сараар сунгахыг дэмжлээ.

Энэ талаар олонхийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Өнөөдрийн хуралдаанаар цар тахлын хуулийг зургаан сараар сунгахыг дэмжсэн. Цар тахал үргэлжилж, дэлхийн зарим улс орнуудад халдвар буураагүй байгаа. Хил гааль хаагдсан учир эдийн засагт хүндрэл үүссэн. Иймээс түргэн зохицуулалт хийх шаардлагатай учраас ирэх оны долдугаар сарын 1-ныг хүртэл сунгахаар болсон. Энэ онд багтааж, сунгах эсэхийг хэлэлцэнэ.

Цар тахлын хуульд олон чухал заалттай. Томилгоотой холбоотой асуудал бий. Энийг хуульд нийцүүл гэдэг чиглэл өгч байгаа. Судалгаа хийхэд Засгийн газрын түвшинд  Төрийн нарийн гурван бичгийн дарга болон 17 агентлагийн дарга, 71 яам агентлагийн хэлтэс, газрын дарга гээд 90 гаруй хүн түр томилгоотой байна лээ. Үүнийг бид Төрийн албаны тухай хуульд нийцүүлье гэдэг чиглэл өгч буй.

Цахилгаан дулааны үнэтэй холбоотой асуудал улсын төсөвтэй хамаагүй. “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд шийдсэн асуудал. Тиймээс улсын төсөвт дээрх мөнгө тусгагдаагүй учраас иргэд төлбөрөө өөрсдөө төлнө.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ хуулийг сунгахаас өөр аргагүй байна. Цар тахал дуусаагүй байхад хуулийг нь цуцалбал тусгаарлалтаас эхлээд олон арга хэмжээ хаагдана.

Хоёрдугаарт, хил гааль хаалттай байна. Наанадаж, ирэх оны гуравдугаар сар хүртэл хил нээгдэх байх. Тэгэхээр дотор нь зохицуулалт хийх шаардлагатай болж байна.

Цар тахлын хуулийг зургаан сараас цааш сунгах тухай ярихгүй. Энэ хуультай холбоотой шүүмжлэлтэй гурван заалт бий. Төрийн албаны томилгоо, төсөвтэй холбоотой асуудал, эрүүл мэндийн зарим нэгэн төхөөрөмж, хэрэгслүүдийг шууд гэрээ байгуулж авна гэдэг заалт шүүмжлэл дагуулж байна. Үүнтэй холбоотой Худалдан авалтын тухай хууль Шинэ сэргэлтийн бодлогыг дагаж орж ирж байгаа. Процессын хувьд хариуцлагатай болгосон хэлбэрээр орж ирж байгаа. Энэ хүрээнд худалдан авалтын ажил зохион байгуулах байх. Ковидын хуульд иргэд рүү чиглэсэн олон заалт бий. Тухайн үеийн нөхцөл байдлаа харж байгаад хэрэгжүүлнэ.

Ковидын хуульд ипотекийн зээлтэй холбоотой нэг заалт бий. Энэ заалт хэвээр байгаа. Хугацааг сунгах, төлөлтийг хойшлуулах, олон арга хэмжээ хуульд орсон. Энэ нь нэгэнт Ковидын хууль сунгаж байгаа учраас сунгагдаад явна гэж бодож байна” гэлээ.

Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ гаргана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж