ХААН Банк: ‘Дэлхийн түвшний менежер’ сургалтыг үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.12.20-нд нийтлэгдсэн

ХААН Банк: ‘Дэлхийн түвшний менежер’ сургалтыг үргэлжлүүлнэ

ХААН Банк: ‘Дэлхийн түвшний менежер’ сургалтыг үргэлжлүүлнэ

Цар тахлын үед аж ахуйн нэгжүүдийн орлого тасарч хүнд цохилтод орсон. Тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бизнесээ хадгалж үлдэх хүндхэн сорилттой нүүр тулсан гэхэд хилсдэхгүй.   Хүнд сорилтын үед нөхцөл байдалдаа тохируулан уян хатан шийдвэр гаргахад хувь нэмрээ оруулах зорилгоор ХААН Банк “Дэлхийн түвшний менежер” сургалтад бизнес эрхлэгчдийг хамруулжээ. Тус банкны Жижиг дунд бизнесийг дэмжих төвөөр дамжуулан 250 гаруй эмэгтэй цахим сургалтад хамрагдсан байна. Сургалтад хамрагдсан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл энэхүү хөтөлбөрийн эерэг үр дүн, туршлагын талаар сэтгэгдлээ хуваалцсан юм.


ДЭЛХИЙН ТҮВШНИЙ МЕНЕЖЕР” СУРГАЛТЫГ ИРЭХ ОНД ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.ЭРДЭНЭДЭЛГЭР: 

-Сүүлийн хоёр гаруйн хугацаанд бид бүхэн цар тахалтай дасан зохицож амьдрах шаардлагатай болсон. Иймд ХААН банкны зүгээс орлого нь буурсан бизнес эрхлэгчдээ дэмжих хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгууллаа. Харилцагчдынхаа зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах,

Засгийн газрын хэрэгжүүлсэн 3 хувийн хүүтэй зээлийн 45 хувь нь ХААН банкаар дамжсан бөгөөд бид 10,400 зээлдэгчид 800 тэрбум орчим төгрөгийн зээлийг ажлын байрыг дэмжих зориулалтаар олгоод байгаа юм.

Түүнээс гадна бид ЖДҮ эрхлэгч харилцагчдаа дэмжих зорилгоор дэлхийн түвшний сургалтыг зохион байгуулсан нь маш үр дүнтэй боллоо. Сургалтын үр дүн бодит байдал дээр бизнес эрхлэгчдийн орлого нь нэмэгдэхийн зэрэгцээ чанаргүй зээлдэгчдийн тоо буурч, банканд зээлээ хугацаанд нь төлөх зэрэг дам нөлөөлөл нь маш сайн байна.

Бизнес нь хүнд нөхцөлд орж, банкны зээлээ ч төлж чадахгүй үе ч байсныг  манай сургалтад хамрагдсан нэгэн бизнес эрхлэгч  ярьж байлаа. Энэ эгзэгтэй үед  манай банкны  Жижиг дунд бизнесийг дэмжих төвийн шинжээч нар зөвлөх үйлчилгээ үзүүлж, бизнест нь хэрэг болохуйц мэдлэгийг олгохоор энэхүү сургалтад хамруулсан. Тэрбээр зөвхөн сургалтад хамрагдаад зогсохгүй сургалт бүрээс нэг зүйлийг амьдралдаа, бизнестээ хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгчээ. Одоо компани нь жилдээ 50 тэрбум төгрөгийн борлуулалттай болсон байна.  Түүний түүх бусдадаа маш том үлгэр дууриалал болсон байх.

Ерөнхийдөө цахим сургалтад хамрагдсан бизнес эрхлэгчдийн 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Өөрөөр хэлбэл, жижиг дунд бизнесийг дэмжих төвөөр дамжуулан 500 орчим хүн оролцсны 300 нь  эмэгтэй бизнес эрхлэгч гэсэн үг.

Оролцогчдын сэтгэгдэл ч өндөр байна. Цаашид сургалтыг үргэлжлүүлэх хүсэлт ч гаргаж байна. Ирэх онд дэлхийн түвшний сургалтыг дараагийн шатанд үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

СУРГАЛТ АМЬДРАЛД МИНЬ ҮР ӨГӨӨЖӨӨ ӨГСӨН

“МонФүүдЛанд” ХХКийн Гүйцэтгэх захирал Б.ХУЛАН: 

-Манай компани 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Овьёостой өглөөний хоолыг анхлан Монголдоо үйлдвэрлэж эхэлсэн. Хүнсний үйлдвэрлэлийн салбар тул цар тахлын үед манай компанийн үйл ажиллагаа тасалдаагүй ч тодорхой хэмжээнд орлого буурсан.  Энэ үед  ХААН банкны санаачилсан “Дэлхийн түвшний менежер” сургалтад хамрагдсандаа сэтгэл хангалуун байгаа.

Өндөр үнэтэй сургалтад хөрөнгө оруулж биднийг хамруулсан нь  бидний бизнест төдийгүй амьдралд ч үр өгөөжөө өгсөн.

Компанийн үйл ажиллагаанд менежмент, хүний нөөц, санхүүгийн удирдлагын түвшинд сургалтаас маш олон зүйлийг хэрэгжүүлэх   боломжтой юм билээ.

ГАЦААНД ОРСОН БИЗНЕСИЙГ МИНЬ АВАРСАН

“Аригун” брэндийг үүсгэн байгуулагч, “Их өсөлт” ХХК-ийн захирал Х.ИХБАЯР: 

“Дэлхийн түвшний менежер” сургалтад хамрагдах болсон шалтгаан нь тухайн үед бизнес минь гацалтад орсон байсантай холбоотой. Энэ сургалтын тухай бизнес эрхлэгч нэг найзаараа дамжуулж мэдээд амжилттай хамрагдлаа.

Миний хувьд нийтдээ 10 модуль хичээл үзсэн. Энгийн юм шиг мөртлөө амьдралд үнэхээр хэрэг болохуйц их агуулгыг багтаасан нь их таалагдсан. Түүнчлэн англи, монголоор бүх агуулгуудыг хүргэсэн нь хэлний мэдлэгээ нэмэгдүүлэхэд ч нөлөөлсөн болов уу.

Цагийн менежмент, хамт олноо хэрхэн удирдах вэ, манлайлагч гэж ямар хүнийг хэлэх вэ гээд сургалтуудад хамрагдаад чамгүй олон зүйлийг мэдэж авсан. Хувийн туршлага гэвэл миний хувьд цагийн менежмент гэдэг зүйлийг хэрэгжүүлдэггүй байсан. Энэ сургалтын дүнд ажлуудаа төлөвлөх, эрэмбэлэх талаар мэдлэгтэй болсон минь миний бизнест, амьдралд үнэхээр ач тусаа өгч байгааг онцолмоор байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж