“Рио Тинто” ТУЗ-ийн даргаараа Доминик Бартоныг сонгов | News.MN

“Рио Тинто” ТУЗ-ийн даргаараа Доминик Бартоныг сонгов

“Рио Тинто” ТУЗ-ийн даргаараа Доминик Бартоныг сонгов

“Рио Тинто” ТУЗ-ийн даргаараа Доминик Бартоныг сонгов

“Рио Тинто” компани Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн шинэ даргаараа Доминик Бартоныг сонгожээ. Тэрбээр ирэх 2022 оны дөрөвдүгээр сарын 4-нд Удирдах зөвлөлийн гишүүнээр элсч, 2022 оны тавдугаар сарын 5-нд болох “Рио Тинто” компанийн тэргүүлэгчдийн хурлаар томилогдон, үүрэгт ажилдаа орох товтой байна. Энэ оны эхээр тус компанийн ТУЗ-ийн даргын албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн Саймон Томсоны бүрэн эрхийн хугацаа эл өдөр дуусгавар болох аж.

Уганда гаралтай, Канад улсын иргэн Доминик Бартон “McKinsey & Company”-д 30 гаруй жил ажилласан бөгөөд 2019 оноос хойш Канад улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллажээ.

Доминик банк санхүү, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, өндөр технологи, аж үйлдвэр зэрэг олон салбарын үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгч, геополитик, компанийн тогтвортой байдал, засаглалын талаар гүн гүнзгий мэдлэг мэдээлэлтэй, дэлхийн бизнесийн арвин туршлагатай аж. Мөн уул уурхайн “Teck Resources” компанийн ТУЗ-ийн дарга, “Singtel” группийн болон “Investor AB”-гийн гүйцэтгэх бус захирлаар тус тус ажиллаж байжээ.

Доминик хэлэхдээ, “Рио Тинто"-гийн ТУЗ-ийн дарга Саймоныг залгамжлах нь маш их нэр төрийн хэрэг. Хувийн хэвшилд эргэн ирж, өөрчлөгдөж буй өрсөлдөөнт орчинд, дэлхийн түвшний хүмүүстэй эн зэрэгцэн ажиллах болсондоо баяртай байна. Би Якоб болон Удирдах зөвлөлтэй хамтран нүүрстөрөгчийг саармагжуулах асуудлыг бизнесийн гол цөмөө болгож, “Рио Тинто”-д учирч буй ээдрээтэй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, хамтран ажиллаж буй бүс нутгуудад итгэлцэл бий болгож, тогтвортой байлгах стратеги хэрэгжүүлэхийг тэсэн ядан хүлээж байна гэж хэлжээ.

Эх сурвалж: RIO TINTO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-20 213.87.89.113

**** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

ЗОЧИН 2021-12-20 103.111.68.3

Ховсдох арга байна даа.

Avatar

ЛУЙВРЫН РИО ТИНТО 2021-12-20 64.119.19.75

РИО ТИНТО ЛУЙВАР ХЭЭЛ ХАХУУЛЬ ХУЛГАЙГААР АЖЛАА ЯВУУЛЖ ИРСЭНИЙ НЭГ НЬ МОНГОЛ БАЙСАН УЛС ОРННУД УЛС ОРНЫХОО ЭРХ АШГИЙГ ОНДОРТ ТАВЬЖ ХУУЛИА ДЭЭДЭЛЖ АСУУДАЛД ХАНДААД ИРЭХЭЭР РИО ТИНТО ГИШГЭХ ГАЗАРГУЙ БОЛЖ БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙГАА НЭГ УЗУУЛЭЛТ НЬ ОЛОН ДАХИН УДИРДЛАГАА СОЛЬЖ БАЙГААГААР ХАРАГДАЖ БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж