Э.Бат-Үүл: Шуналт олигархиудын эсрэг намаа нэгтгээрэй! | News.MN

Э.Бат-Үүл: Шуналт олигархиудын эсрэг намаа нэгтгээрэй!

Э.Бат-Үүл: Шуналт олигархиудын эсрэг намаа нэгтгээрэй!

Э.Бат-Үүл: Шуналт олигархиудын эсрэг намаа нэгтгээрэй!

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүлийн хорих ангиас бичсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.


Миний бие 2002 оны арваннэгдүгээр сард Сүхбаатарын талбайд “Трактортой цуглаан” зохион байгуулсан юм. Тэр өдрөөс хойш 19 жилийн турш гэр хорооллын иргэдийн хашааны газрыг хамгаалахын төлөө тэмцэж иржээ. Энэ тэмцэл тун амаргүй тэмцэл байсан юм. Юу нь амаргүй байсан гэхээр нэг талаас гэр хорооллын иргэд өөрсдөө хашааных нь газар ямар их үнэ цэнэтэй хөрөнгө болохыг ойлгохгүй байсан. Нөгөө талаас тэдний энэ байдлыг нь ашиглаж хашааных нь газрыг үнэгүйдүүлж авах гэсэн олигархиудын заль мэх нь гүйцэгдэхгүй байлаа.

2002 оны тавдугаар сард Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, тус хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуулиуд батлагдсан. Батлагдсан хуулийг хэрэгжүүлэх тухай тогтоолын төсөл УИХ-д орж ирэхэд эрх баригчид яагаад гэнэтхэн газар өмчлөх асуудлыг хуульчлах сонирхолтой болсны цаад санаа илэрсэн юм. Нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын иргэдийн газраас өмчлөлийн төлбөр нэхэн төлбөрөө эс төлбөл “барилгажих талбай” нэрийдлээр хураахаар төлөвлөсөн байсан. Энэ төлөвлөгөөг гүйцэлдүүлэхийн тулд 2003 онд төвийн таван дүүргийн 11848 хашааны газартай айлыг, 61-ийн гарам, Жаргалант тосгон, Тахилт гэх мэт 18 байршилд 1271 га газарт шилжүүлэн нүүлгэж, суурьшуулах шийдвэр гаргаж байв.

Жил бүр ийм тооны айлыг хотын зах руу нүүлгэх тооцоотой ажиллаж байсан юм. Ийм хүний үнэргүй, чөлөөт ардчиллын үнэт зүйлүүдийг уландаа гишгэсэн шударга бус явдлыг хараад би Төв, Сэлэнгэ, Дорнод аймгийн тариаланчдын дэмжлэгтэйгээр гэр хорооллын иргэдийн эрх ашгийг хамгаалан, тракторын цуваагаар манлайлсан жагсаалтай Сүхбаатарын талбайд орж, эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан. Тариаланчдын энэ тэмцлийн үр дүнд Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн хашаа “газарт оролгүй” хамгаалагдаж үлдсэн.Гэр хорооллынхныг олигархиудын халдлагаас хамгаалсан жинхэнэ баатрууд бол “Газар" хөдөлгөөний тариаланчид билээ. Тухайн үед трактортай тэмцэлд гэр хорооллынхон минь идэвхтэй оролцоогүй, тэр цуглаанд ирээгүй нь харамсал төрүүлдэг.

Трактортой цуглаан хүчээ авна гэдгээс айсан олигархиуд гэр хорооллынхныг нүүлгэн шилжүүлж, хашааны газрыг нь авах санаархлаа зогсоосон ч гэр хорооллынхныг зүгээр орхиогүй. Тэд 2006 онд хашааны газрынх нь үнэ цэнийг унагааж үнэгүйдүүлэн авах шинэ арга руу шилжсэн юм.

2012 оны нийслэлийн сонгуулиар Ардчилсан Нам анх удаа ялж олонх болсон. Бидний хамгийн эхний ээлжинд гаргасан шийдвэрүүдийн нэг нь хотоос тогтоосон захиргааны үнээс хашааны газрыг чөлөөлж, газрын эзэд газраа чөлөөт үнээр хөрөнгө оруулагч талд худалдаж байх шийдвэр гаргасан. Улмаар хөрөнгө оруулах сонирхолтой компаниудыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан. Энэ бүх арга хэмжээний үр дүнд хашааны газрын үнэ огцом өсч үнэт хөрөнгө болсон. Хашааны газраа бүтэн орон сууцаар солилцдог болсон билээ. Хамгийн сүүлийн жишээ сонсоход 100 айлын долдугаар хорооллын орчимд газрын эзэн 0.05 га газраа 800 мКв үл хөдлөхийн талбайгаар сольсон байна. Энэ бол гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг эхлүүлсний, гэр хорооллын төлөө тэмцсэн бидний тэмцлийн үр дүн юм шүү.

Харамсалтай нь 2016 оны нийслэлийн сонгуулиар Ардчилсан Нам ялагдаж, МАН нийслэлийг эргэн удирдах болсон. Олигархиуд буцаж ирэнгүүтээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоосон. Дахин төлөвлөлтийн ажлыг зориглон хийж эхэлсэн компаниудын санхүүжилтийг гацааж, тэднийг өрөнд оруулсан. Дахин төлөвлөлтийн дараачийн алхам болж байсан “Сайн хашаа” хөтөлбөрийг шууд “устгахаа” ил тод зарласан.

Тэдний зорилго бол гэр хорооллын утааг арилгаж, ядуурлыг бууруулах нэрээр олон олон их наядаар тоглож хөлжих юм. Гэр хорооллыг үеийн үед төрийн дарга нарын мөнгө хийх бизнес болгон ашигласаар ирсэн. Энэ санаархлаа гүйцэлдүүлж тэрбум тэрбумаар нь мөнгө угаасныг бүгд мэднэ. Үр дүнд нь утаа арилаагүй, ядуурал буураагүй, дахин төлөвлөлт зогссоныг нийтээрээ харж байна.

Гэр хорооллын хашааны газрын үнийг заавал унаган иргэдээ мэхэлж байхын оронд чөлөөт үнээр харилцан ашигтай тохирох дахин төлөвлөлтийн аргаар явж болно. Миний хүү Чулуудайн “Грандлайн" компани ийм боломж бийг тухайн үед үлгэр жишээ харуулж байсан юм.

Би албан тушаалаа ашиглан хүүдээ ямар ч давуу эрх олгоогүй. “Грандлайн” компани дахин төлөвлөлтийн бусад 17 компанитай адил тэнцүү эрх эдэлж байсан. Харин ч улстөрийн дайралтаас болоод төслөө зогсооход хүрсэн юм. Миний хүү гэр хорооллынхныг сайхан амьдруулах гэсэн аавынхаа мөрөөдлийг дэмжиж яваад өнөөдөр улс төрийн золиос болсон шүү!

Хүүтэй минь хамт, мөн миний удирдлага дор гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хариуцаж явсан гэм зэмгүй хүмүүсийг ажлаа хийснийх нь төлөө 2016 оноос хойш залхаан цээрлүүллээ. Хэрэг, хохирол хоёрыг над дээр зохиолоо. Эрх баригч Ардын нам 2016 онд төрийн залгамж халаагаа уландаа гишгэж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосноос болж олон айл орон гэргүй болсон. Энэ бүх хог новшоо нэгэн гэр бүлийн аав, хүү хоёрт үүрүүлж, буруугаа тохож, золиослоод өөрсдөө мөнгө угаах гэсэн тэдний шуналт улс төр өнөөдөр намайг шоронд хийж хилсдүүлж чадлаа!

Үүний цаад зорилго нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг бүхэлд нь гутааж, иргэдийн итгэл үнэмшлийг үгүй хийж, хөрөнгө оруулагчдыг айлгаж, хашааны газрыг үнэгүйдүүлэн эздээс нь дээрэмдэн авч, бизнес хийх олигархиудын шунал юм гэдгийг одоо та нар ойлго.

Гэр хорооллын иргэд ээ! Гэхдээ та нар минь битгий ялагдаарай. Хашааны газраа хамгаалаарай. Олигархиудад бүү хууртаарай. Та нарын хашааны газар дээр ирээдүй үе чинь аз жаргалтай амьдрах Шинэ Улаанбаатар босох ёстой!

Та бүгдийн төлөө тэмцсэн миний 19 жилийн тэмцлийг битгий үнэгүйдүүлээрэй! Би ямар ч үр дүнгүй тэмцэл хийсэн баймааргүй байна! Үүний төлөө ямар ч хатуу ширүүн залхаалтыг давахад бэлэн байна! Намайг зүгээр ч гэр хорооллын Бат-Үүл гээгүй юм шүү! Би та нарынхаа төлөө тэмцсээр дуусна аа.

Ардчилсан намын гишүүд ээ!

Дарангуйллын эсрэг, шударга ёсны төлөө, шуналт олигархиудын эсрэг, ардчилал,эрх чөлөөний төлөө НАМАА НЭГТГЭЭРЭЙ!

Эцэст нь хэлэхэд, олон өдөр үргэлжилсэн шүүх хуралдааны үеэр прокурор “Таны Засаг дарга байхдаа хийж, хэрэгжүүлсэн бодлого үйл ажиллагааны төлөө энэ хэрэгт холбогдуулан яллаж байна” гэж хэлэхийг сонсоод маш ихээр цочирдсон. Үүнээс хойш аливаа удирдах албан тушаалтан улс орноо хөгжүүлэхээр гаргасан бодлого шийдвэрийнхээ төлөө ийм айхавтар залхаан цээрлүүлэлт хүртэж ял авдаг жишиг тогтох вий гэдэг харуусал тээн энэ дөрвөн хананы дунд сууна. Прокурорын хэлснээр гэр хорооллын дахин төлөвлөлтийг яллабал Монголын хөгжлийг зогсоох асар том цохилт болно.

Ийм зүйлийн дараа зориглож, улсын хөгжлийг урагшлуулах бүтээн байгуулалт хийх хүн олдохгүй. Захиргааны үйл ажиллагааг хуулийн дагуу явуулсных нь төлөө ялладаг жишиг тогтвол энэ төрд зориглож ажиллах хэн нэгэн гарахгүй шүү. Засаг даргын хувьд гаргасан бодлого, хийсэн үйл ажиллагааг минь гэмт хэрэг гэж үзэж байгаа юм бол энэ залхаан цээрлүүлэлт зөвхөн надаар дуусаг. Хуулийн дагуу оногдсон ажлаа хийсэн гэм зэмгүй хүмүүсийг хоморголон хилсдүүлж огтхон ч болохгүй. Ард иргэдийнхээ хүн ёсны эр зоригийг бүү мохоогоорой. Хууль улам муудвал эцсийн зогсоол нь хэлмэгдүүлэлт байдаг юм шүү гэдгийг хууль шүүхийнхэн ямагт санаж, хүнлэг энэрэнгүй байх хүн ёсны итгэл үнэмшлээ сэрээгээрэй!

2021.12.19 Хорих ангиас

Эрдэнийн БАТ-ҮҮЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
350
ТэнэглэлТэнэглэл
23
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

71 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хүн 2021-12-20 83.77.26.67

За хорих анги ч гэж дээ сувилал шахуу л газар байдгын бишүү

Avatar

Баяраа ах нь 2021-12-20 192.82.73.194

Монгол улсын здийн засгийн тулгуурууд гадаадын зээлийн санхүүжилтээр дамжин Гадаадын МӨНГӨНИЙ ЭЗДЭД шилжиж , МОНГОЛ ҮНДЭСТЭН ЗЭЭЛИЙН БООЛ болж байна. Энэ бүхний эсрэг зогсож чадах нэг удирдагчийг чинь Монгол улсыг төлөөлүүлэн хэлмэгдүүлж, та нарыг Гадаад эздийнхээ өмнө хир үнэнчийг нь шалгаж байна.Дараагийн ээлжинд МАН ын Удирдагчдийг АН ын гараар хэлмэгдүүлэх болно.БАТ-ҮҮЛ д ямар ч буруу байхгүй.Гэр хороололын иргэдийг ашиглаж улс төр хийж, байна.БАТ-ҮҮЛ-ээ цагаатга. Том харж УХААРААЧ ЭЭ.

Avatar

Shunal aa gej ard tumen 7nelj baidag 2021-12-20 192.82.82.15

Зочин 8 цагийн өмнө 59.153.114.153
ӨӨРӨӨ ШУНАЛААСАА БОЛЖ Л ЮМАНД ОРЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХ НЭРЭЭР ХАЛХАВЧ ХИЙЖ, АРААР НЬ МАШ ОЛОН ХҮН ТҮҮН ШИГ ИДЭЖ УУСАН ШҮҮ ДЭЭ.

5 0
Хариулах
зочин 8 цагийн өмнө 66.181.187.179
чи өөрөө шуналын тулам шүүдээ гоншигнолгүй ялаа эдэл

Avatar

Зураач Лондон 2021-12-20 176.251.161.168

Өөрсдийнх нь төлөө тэмцээд байдаг, гэтэл гэр хороололын тэнэгүүд хорон санаатныг дагаж хуйлардаг. Хохь нь гэмээр маанаг юмнууд байдаг шүү! Бат-Үүл харамсалтай байна, тэр тэнэгүүдийн төлөө тэмцэж яваад хохирдог нь!

Avatar

Зочин 2021-12-20 202.55.191.130

uursduu ehluulchiheed hahahaha Mongold nam hereggui

Avatar

Зочин 2021-12-20 209.52.88.141

Ene site butehgui ee Elbegdorziinh baigaa yum

Avatar

Зочин 2021-12-20 122.201.21.138

Hudlaa jujig!. Udahgui davj zaaldaad sullagdana,

Avatar

Зочин 2021-12-20 79.95.86.130

Хамгийн том алдаа чинь хүүхдээ тендерт оролцуулсан гэдгээ ухаараач. Үүнийг чинь л өрсөлдөгчид чинь анаж байсан юм. Одоо яая гэхэв унасан хүүхэд уйлдаггүй гэдэг боллоо. Гэхдээ аавын хүүхдүүдийн ороод гардаг л газар шүү дээ.

Avatar

Зочин 2021-12-20 213.87.89.113

!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-20 88.230.63.104

АН-ын гишүүд нэгдэж чадах ёуу?! Энэ Үүлээсээ салах сонирхолтой хүмүүс АН-д олон байгаа юм биш үү? Талбай дээр Үүлийг яалаа? АН-ынхан л шүү дээ. Шүүгч нар нь ч АН-ын сонгосон ерөнхийлөгчийн хүмүүс биз дээ?!

Avatar

Zochin 2021-12-20 141.224.196.209

Muuhai mongol humuus. Hulgaichdaa songood l deeshee gargachihsen. Sain humuusee helmegduuleed l. Eroosoo bid nariig oros hyataduud uher mongol gedeg unen yum. Horsh ulsuud sain medej baigaa shuu dee. Bid nar hezee ch oodlohgui. 30 onii nugalaa zovhon orosiin buruu bish bid nariin oodgui geni yum baina. Ulsiig uhamsar hogjuuldeg. Manai mongol hezee ch oorschlogdohgui!!!

Avatar

Irgen 2021-12-20 202.126.89.5

30 jil ardchlal yarij ulsaa hoosruulsan ene malaas avhuulaad hatuuhan hariutslaga tootsoh tsag bolson

Avatar

Зочин 2021-12-20 202.55.188.90

Хееш СУМТАЙБУЗАРАА, чи тэр дампуу Ундэсний Херенге Оруулалтын банкандаа хийсэн "Эрдэнэт үйлдвэр"-ийн 44 тэрбум төгрөг, "Эрдэнэс Тавантолгой"-н 27 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөгийг терд нь гаргаж егеечээ муу луйварчин минь. Бас тэр Монголын циркийг буцааж ег муу ухэж далд орж байхдаа таарсан луйварчин

Avatar

Зочин 2021-12-20 202.55.188.90

Хотын тесев 420 тэрбум (тугжрэлийг багасгах) батлагдсан учраас наад луйварчин чинь ингэж "телчихне" гэж том дуугарч байгаан. Тийм телех чадалтай байсым бол бутэн 3 жил телехгуй луу унжих байсан уу? Одоо хотын тесев 420 тэрбумаар дураараа дургих нь дээ

Avatar

Зочин 2021-12-20 192.82.78.141

Ард түмэн байтугай нам нь хүртэл түүнийг тоохоо байсан. Хоёр хуваагдпсан АН -ынхан Бат-Үүлийг шоронд орлоо гэж хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа биз дээ. Бат-Үүл шударга хүн байсан бол ард түмэн талбай дээр эсэргүүцэн жагсаж байх байсан. Гэвч ард түмнээ хулхидсан хуурамч ардчилагчийн үнэн нүүр царайг таньсан учраас Бат-Үүл шорондоо атамануудтай тэврэлдээд хэвтэж байхаас яахав. Угаасаа 90 оноос өмнө Бат-үүл 40 мянгатын хулигаан байсан биз дээ.

Avatar

Зочин 2021-12-20 59.153.114.153

ӨӨРӨӨ ШУНАЛААСАА БОЛЖ Л ЮМАНД ОРЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХ НЭРЭЭР ХАЛХАВЧ ХИЙЖ, АРААР НЬ МАШ ОЛОН ХҮН ТҮҮН ШИГ ИДЭЖ УУСАН ШҮҮ ДЭЭ.

Avatar

зочин 2021-12-20 66.181.187.179

чи өөрөө шуналын тулам шүүдээ гоншигнолгүй ялаа эдэл

Avatar

Зочин 2021-12-20 192.82.82.26

За чи бүү гоншигноо хийсэн хэрэгтээ ялаа эдэл

Avatar

Нөгөө хохирсон айлууд 2021-12-20 66.181.185.171

Нөгөө хохирч хашаа ч үгүй, газар ч үгүй болж айлуудын тухайд юу хэлэх вэ. Муухай хохироосон шүү энэ Бат-Үүл

Avatar

Зочин 2021-12-20 202.9.40.42

Монголын ард түмэн Бат-Үүл баатарыг дэмжиж байгаа!!! Түүнийг сулал, хилмэгдүүлэлтээ зогсоохыг шаардаж байна!

Avatar

Зочин 2021-12-20 209.52.88.141

Yamar yumnii baatar gedgiig odoo hirtel oilgoogui l baigaa shuu

Avatar

Зочин 2021-12-20 124.158.66.165

Доор бичсэн Сумьяабазарын тролл пизд анууд та нарын гомдлоор Батүүл шорон шаасан. Хохирсон айлын гомдол байхгүй. Сумъяабазар боль оо троллоо тат аа

Avatar

Зочин 2021-12-20 59.153.114.188

Шуналт олегархууд гэгч бол Батүүл тэргүүтэй АН-ын баячууд.Тэд ардчилал,эрх чөлөө, хүний эрх гэсэн худал үгээр бусдыг хуурч, нийгмийг мөлжиж, баяжсан.Ерөөсөө либерал ардчилагчид бол баян хоосны ялгааг дэвэргэгчид, цөөн хэдийг баяжуулж олонхыг ядууруулагчид. Хүн чанаргүй, хүний төлөө юу ч хийхгүй, нийгмийн ёс зүйг устгагчид.

Avatar

Зочин 2021-12-20 64.119.20.223

Enenii yl bagadjee yu yriad bga mongoliin shuuuhig doromjilood bnu hereg hiigeegui hun yllaad geed oron gergui gazargui bolgoson olon ailiin gishuudig yah gej bga olon terbumaar n idej uusan tanai huu jin naizaa nadaar orolddog hen be chi miu aalziin aalzgej bgan chamd itgeed tegj bga biz de naiztaagaa huntei tegj haritcaj bga hun ard tumnig gazargui hashasgui bolgoh yuj bish biz de

Avatar

zochin 2021-12-20 192.82.89.170

ХУЛГАЙ ХУЛГАЙЧИЙГ БАРИАРАЙ ГЭЖ ХАМГИЙН ТҮРҮҮН ХАМГИЙН ЧАНГААР ХАШГИРДАГ ЮМ ГЭСЭН ТҮҮГЭЭР Л БОЛЖ БАЙХ ШИВ ДЭЭ

Avatar

Зочин 2021-12-20 202.9.41.139

Гэмгүй хүнйидүрд тоглож байх шив. улсад 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг чинь дарж хассаар байгаад 5 тэрбум болгож хориролыг тооцлоо. Тэгэхээр нилээд хэдэн тэрбум төгрөгийг та хүүтэйгээ нийлээд цохичихсон байгаа биз дээ. Нэгэнт хийсэн юм чинь ялаа үүрэхээс яах вэ. Харин гарч ирээд сайхан амьдрах байхаа

Avatar

Зочин 2021-12-20 124.158.70.158

АН ыхан өөрсдөө бүгд олигорхи биздээ Хөрөнгө мөнгө завшиж албан тушаалаа ашиглаж хөлгүй баяжиж дуусчаад хариуцлага тооцох болохаар улс төрийнх болохоороо яадаг юм Олон түмэн хэн юу идэж шамшигдуулж баяжиж ханахгүй байгааг харж ойлгодог болчихсон ш дээ АСЕМ гээд хийсэн юм байгаа ч хажуугаар нь тууж идсэн чинь тоймгүй шүү Ард түмэн одоо ёстой АСЕМ аар завшигчдыг шалгуулж эргэн төлүүлэх ёстой байх шүү Муусайн Ардчилалын нэрээр улсаа цөлмөгсөд АНуусууд

Avatar

Зочин 2021-12-20 66.181.161.117

etseg Erdeniihee helsneer alsiin shunaltiin mongoliin anhnii huuteigee niilj ard tumniig luivardagch,ardchilaliig bulshlagch,anhnii mongoliin baitugai delhiin uls ornuudad baihgui,ard tumnee deeremdegch,tegeed bultagch,olgarhiin jinhene zagalmailsan etseg MONGOL ULSIIN BAATAR hundee.argagui l huihtai huligaan uim,ulaihch ugui shorongiin zan gargaad ymarch buruugui geed harinch mongoliin shudraga shuuhiig ergej MANGASDAAD aliigaa aldaj bn,BAATARaa chamaig mongoliin ard tumen ylalsan uim shuudee,.

Avatar

Зочин 2021-12-20 103.229.123.21

Өөрөө УБт хотхон байгуулж, Сэлэнгэд том аж ахуйтай болсон ,өөрөө олигархи хүн дээ

Avatar

Зочин 2021-12-20 203.91.115.55

Намаа нэгтгээрэй намайгаа авраарпй гэж.

Avatar

Зочин 2021-12-20 202.179.21.248

Улс төржиж хариуцлагаас бултаж болохгүй. Бат-Үүл огт хэлмэгдээгүй, хүүгийнхээ хамт газрын луйвар хийж, олон иргэдийг газар, гэр оронгүй болгосныха төлөө зохих ялаа эдлэх болжээ. Харин ч бусдыг бодвол хөнгөн шийтгэгдсэн байна.

Avatar

Зочин 2021-12-20 66.181.161.121

БАТ-ҮҮЛИЙГ ХОТЫН ДАРГА ХИЙЖ БАЙХ ҮЕД ГЭР ХОРООЛЛЫН ГАЗАР МАШ ОЛОН ОРОН СУУЦ БАРИГДАЖ, ИРГЭД ХАШАА БАЙШИНГАА ОРОН СУУЦААР СОЛЬЖ, ХОТЫН 40 ОРЧИМ УУЛЗВАР ӨРГӨЖИЖ, ХОТ ДОТОРХ БОЛОН ХОТЫГ ТОЙРСОН ЗАМУУД ЗАСАГДАЖ, ШИНЭЭР ТАВИГДАЖ, ЯАРМАГИЙН ЗАМ ОЛОН ЭГНЭЭТЭЙ БОЛЖ, ЗАМ ГҮҮРНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ӨРНӨЖ, ЦААШИД САЙН ХАШАА ХӨТӨЛБӨРӨӨР ГЭР ХОРООЛОЛ РУУ ДЭД БҮТЭЦ ТАВИГДАЖ УТАА АРИЛАХ ЮМ БАЙНА ГЭСЭН ИХ ИТГЭЛ ХҮЛЭЭЛТ БАЙСАН ЮМ ДАА. ХАРАМСАЛТАЙ НЬ ЭНЭ БҮХ БОДЛОГЫГ 2016 ОНД МАН СОНГУУЛЬД ЯЛААД Л ГАЦААСАН ДАА.

Avatar

Зочин 2021-12-20 192.82.67.78

Сэлэнгийн тариалаггийн газраар шоу хийж ИХ д гарсан биздээ юун гэр хороолол хамгаалж сэлэнгийн тариалагчид ирхэв дээ үлгэр дуусахгүй ихзохиолч минь

Avatar

Зочин 2021-12-20 111.220.50.43

Энэ новшийн гавьяа энтр гэж юу байхав дээ. Бүх насаараа муу үйлд уриалан дуудаж үлгэрлэн дагуулж амьдарсан адгийн хулгайчаас хэтрэхгүй

Avatar

Иргэн 2021-12-20 66.181.161.29

Энэ их сөрөг сэтгэгдлүүд арай л байна даа. Хамгийн их хийсэн юмтай хотын дарга гэж боддог. Замууд, уулзварууд, гэр хорооллын дахин төлөвлөлт (үргэлжүүлэх хэрэгтэй байсан), гудамжны гэрэлтүүлгүүд, зөөврийн худгийг байнгын устай болгосон, … гэх мэт маш их ажлууд нь харагдаж байна. Яагаад ийм их троллууд байгаад байна аа арай арай. Жаахан юм бодоцгооё оо

Avatar

Зочин 2021-12-20 66.181.161.4

Юун гэр хороолол вээ ??.Тэр бичиг үсэгч олигтой тайлагдаагүй дебилүүд чинь чамайг дэмжидгүй л юм байна лээ шдээ …,,Мөн ч гэнэн амьтан шүү …Эхийгээ ч худалдаад идчихэж чадах Монголчууд шүү дээ ..наадуул чинь …..ха ха

Avatar

Зочин 2021-12-20 202.126.89.228

Шуналтайгаруудын үгэнд орж дахин төлөвлөлт гэж балайрахын оронд дэд бүтэц оруулж жинхэнэ газрын үнэ өсгөх байв. Миний хувьд дахин төлөвлөлтөд орно гээд хашаандаа мод ч тарьж, байшингаа засаж чадалгүй 10-аад жил болж 150 сая хүрч байсан хашаа байшин маань 45- хан сая болсонд гомдож явна

Avatar

Zichin 2021-12-20 103.68.107.114

Ха ха өөрөө тэдэнд үйлчилдэг байсан ш дээ

Avatar

Зочин 2021-12-20 139.5.217.82

Бат үүлийн зөөлөн зан өөрийг нь ороож унагаадаг анхнаасаа Махн ыхныг нам дарах байсийн.одоо өөрийгөө Ардчилалтай Ман махн ы махны машинд машиндуулчлаа даа

Avatar

Зочин 2021-12-20 150.129.141.189

Өөрөө олигархи байж

Avatar

Зочин 2021-12-20 202.21.118.6

Салаг хулгайч сандарч байнаа, намайг авраарай гэнэ үү, ха ха ха, олон мянган хүнийг орон гэргүй болгосон ОЛИГАРХИ бол та өөрөө шүү

Avatar

Зочин 2021-12-20 202.21.108.28

Үүл минь дээ, чи бодит амьдралд нийцэхгүй дэндүү гэгээлэг санаатай юм. Энэнээсээ болж чи их зовж бна даа. 90 оны хувьсгалын үеэр бусад социалист орнууд коммунист намуудаа татан буулгаж хориглосон шиг та нар МАХН-ыг тэгсэн бол ийм юм болохгүй блаа. Зоригийг алагдсаны дараа ард түмний уур хилэн МАХН-ыг арчиж хаяхад бэлэн бсан боловч чи хамгаалсаар өнгөрч билээ. Тэгээд өөрөө алуурчнаар хардагдаж бүр суугаад аваа биз дээ. Г.м, г.м.. энэ зан чинь чамд гай болоод бгаа юм бишүү

Avatar

Зочин 2021-12-20 66.181.184.188

ШУНАЛТ АНУСУУД

Avatar

зочин 2021-12-20 67.180.129.0

МАН ын коммунистууд гэж мөн ч олон жил хараасан даа. Өөрийн чинь зүхдэг МАН ынхан биш хамтран зүтгэгч АН ын ерөнхийлөгч асанаа намайг шоронд хийчихсэн гэж яриад байдаг мөн хачин хачин юм болох юмаа.

Avatar

bat 2021-12-20 59.153.114.81

vheh dald or

Avatar

bat 2021-12-20 59.153.114.81

shorondoo vheh dald or hulgaichaaa

Avatar

Иргэн 2021-12-20 150.129.142.155

Өөрөө “шуналт олигархийн” гол төлөөлөгчийн нэг байсан шүү дээ. Одоо болохоор өөрийгөө энхийн цагаан тагтаа байсан гэж бодоод байх шиг. Үгүй л байхгүй юү. Бат-Үүлийн хийсэн хийгээгүй, чадсан чадаагүй, идсэн идээгүй, новширсон новшроогүй гээд бүгдийг нь хүмүүс мэдэж байгаа шүү дээ.

Avatar

Зочин 2021-12-20 59.153.114.81

shorondoo vheh dald or hulgaichaa

Avatar

Уншигч 2021-12-20 150.129.143.138

Үхтэл үр харам

Avatar

Зочин 2021-12-20 103.26.195.52

Өөрийгөө хэлээд байгаа юм уу ? бүүр нэг маллаад сурцан

Avatar

Батхуяг 2021-12-20 202.179.27.222

Сайтад Бат-Үүлийг хараагчид л голох юм. Үүнээс Монголын сэтгэл зүйн түвшин харагдаж байна. Сайт болгонд Үүлийг хараагчид дүүрч. МАН гэхээсээ АН-ын Женкогоос баривчилгаа шорон эхэлсэн шүү дээ. Гэм бурууг нь нотолж чадахгүй бүгдийг сулалсан. Үүлийн бурууг нотлохыг л харъя. Ардчиллыг Монголоос арчих явуулга. Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнг хар. Бүх мега төсөл өнгөрч.

Avatar

Лхагва 2021-12-20 66.181.161.27

Хүн бллгонд хараалгана гэдэг уг хүн өөрөө их муу хулгайч зантай болоод л тэрдээ

Avatar

иргэн 2021-12-20 192.82.75.40

ЭНЭ ХҮН ЁСТОЙ ШУНАЛГҮЙ УЛААН МӨНГӨ ЦААШ НЬ ХИЙХЭЭРГҮЙ ХҮН ҮҮ

Avatar

Зочин 2021-12-20 202.131.227.42

Hereg hiisen bol ni gonshginolgui shorond orj surah heregtei. Yuun ger horoolol, ooroo ger horoolold amidraad, traktor ajluulaad baisan bol ni itgey!

Avatar

Зочин 2021-12-20 202.126.88.219

Шоронд орох болохоороо ардчилалд аюул учирлаа гэж худлаа орилдог гаруудын л нэг том төлөөлөл. Чулуудай гэж бацаан өөрөө санаачлаад зүтгээд шатаад явж чадах чадамжгүй нэг муу эрх бацаан

Avatar

ХУУЛЬЧ 2021-12-20 192.82.64.190

АРДЧИЛАЛ ГЭДЭГ ӨРӨӨ ,,,,ШУДАРГА ЁС, ТЭГШ ЭРХ ,ИЛ ТОД БАЙДАЛ , ИРГЭДИЙН ИТГЭЛ ДААХ ТҮҮНИЙНХЭЭ ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЧАДАМЖ ГЭЭД ОЛОН ЗҮЙЛ БАГТАДГЫГ ХЭН НЭГЭН,, АЛТАН ,,МӨНГӨН ,,,ХАРААЦАЙЧУУД МАРТАХААР ТЭР НЬ АРДЧИЛАЛААС УХАРСАН УРВАГЧ БОЛЖ ХУВИРДАГ ХЭРЭГ ,,,,ТИЙМ БОЛОХООР УЛС ТӨРЧ ,БИЗНЕС ХОЁР НЭГ ДОР ОРОШДОГҮЙҮГ МЭДСЭЭР ТЭДЭНТЭЙ ГУЯЛДАГ ХҮН ОЛИГАРХИ ГЭЖ ШҮҮМЖЛЭХ ХЭРЭГҮЙ ДЭЭ ,,,НЭГ БОЛ УЛС ТӨРӨӨР ЭСХҮЛ БИЗНЕСЭЭР АМЬДРАХ ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ БОЛОХГҮЙН ТОД ЖИШЭЭ ГЭЛТЭЙ,,,,

Avatar

Зочин 2021-12-20 66.181.180.233

ккк Нэгэн ардчилагч шоронгоос захидал бичээд. Энэ хэрэг чинь ил болчихсон бодитой юм бн. Олигархиуд чинь та , танай намын танхайчууд юм. Та нарын нөгөө намаа 100 хувь үгүйсгэн дайрдаг бүхэн чинь өөрсдийн чинь үйлдэл байдаг. Одоо хулхи ардчилагчид-та нарын энэ арга хорцрогдоод удаж байна. Ардчилагч биш байсныг чинь бүгд мэдсэнийг хүлээж авах ухамсар байхгүй л болов уу та нарт аан. Олон түмэн 4н жил дэндүү багадсаныг хурцаөар шүүмжилж байна. Араас нь зөндөө тендер, АСЕМ. Зоригийн хэрэг г.м.

Avatar

Зочин 2021-12-20 192.82.78.36

Сэлэнгэ, Төв, Дорнод аймгийн тариаланчдын толгойг эргүүлж УБ хотын гэр хорооллынхны эрх ашгийн төлөө тэмцсэн болж байнуу? Ийм хөгийн тайлбараар хийсэн хэргээ булзааруулах гэж оролдож байгаа нь, АН-ыг үүндээ татан оролцуулах гэж байгаа нь ард түмнийг тэнэг гэж бодож байгаа нь бүр дур гутаачихлаа. Дуугай л ялаа эдэл хулхины баатар минь. Ийм амьтныг ардчиллын анхдагч, улсын баатар гэж өргөмжлөөд өмөөрөөд байгаа нөхдүүд, сайтууд больцгоо.

Avatar

Зочин 2021-12-20 185.17.123.84

Гэвч хатуу боловч үнэн гэвэл энэ Э.Бат-Үүл жинхэн хүн хог юм.

Avatar

Зочин 2021-12-20 103.57.94.29

40 МЯНГАТЫН ХУЛИГАН ЭР ГЭР ХОРООЛОЛЫНХОНД ХАЙР ЗАРДАВ. ХУДЛАА ДАА.

Avatar

зочин 2021-12-20 108.202.242.46

МАН ДАНГААРАА НОЁРХОХ ҮҮД ХААЛГАА НЭЭХ ГЭЖ ҮЗЭЖ ТАРЖ БАЙХ ШИГ БАЙНА.АРДЧИЛЛЫГ НУХЧИН ДАРЖ, СОЦИАЛИЗМЫГ АЛГАСЧ КОММУНИЗМ РУУ АЛХАХ ШАТАА БАГА БАГААР АХИУЛЖ БАЙГААД ЗАЛГИХ НЬ ДЭЭ ГЭЖ ӨӨРИЙН ЭРХГҮЙ ХАРДАХ ЭРХИЙНХЭЭ ДАГУУ ХАРДАЖ БАЙНА.БИДНИЙ ХОЙЧ ҮЕ ДАРАНГУЙЛАЛГҮЙ,ӨӨРИЙН ГЭСЭН ГАЗАРТАЙ,ХАШАААТАЙ БАЙШИНТАЙ БАЙХ ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ,ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ АЛХАХЫН ТӨЛӨӨ ҮГЭЭ ХЭЛЖ ҮЗЭЛ БОДЛОО ХЯЗГААРЛУУЛМААРГҮЙ БАЙНА

Avatar

Зочин 2021-12-20 202.126.88.229

Бат-Үүлийн хотын мээр болгочихвол энэ хотыг нурааж байгаад эхнээс нь хамт байгуулалцаад цоо шинэ хот босголцмоор бнаа ‼️

Avatar

иргэн 2021-12-20 202.179.24.52

АН-ынхэн , Батүүл өөрөө ч гэсэн Олигархи биш гэж үү, АН-ын Олигархууд чинь Эрх мэдэл, Албан тушаалын төлөө Намаа хувааж хоорондоо Алалцаж байна ш дээ,

Avatar

Зочин 2021-12-20 202.131.225.197

oor jinhene toroos torson terbumtan daa. 1990 ond yutai bailaa batvvliih odoo yamar bolood bna. yamar ch kompanigui hvn ch dee.

Avatar

Зочин 2021-12-20 103.57.95.116

Чам шиг алуурчинаас болсон энэ түгжрэлийг хар хулгай хийж олон айлыг орох оронгүй болгочихоод ялаа эдэлж чадахгүйбитгий гоншгоно салга толгой хулхины баатар

Avatar

Иргэн 2021-12-20 203.217.139.240

Энэ Батүүл хулгайч шуналгүй болоод өчнөөн тэрбум төгрөг идэж, тэр нь нотлогдоод ял авсан юм болж байна уу?

Avatar

ЗОЧИН 2021-12-20 202.126.89.189

ӨӨРӨӨ ОЛИГАРХИ БОЛЧИХСОН БАЙСАН ЮМ БИШҮҮ !!!

Avatar

Зочин 2021-12-20 66.181.160.24

lalriin zunug uhej dald oroo. mongoliig suitgesen zorogiig alsan, huzuugui hulgaich udahgui

Avatar

Зочин 2021-12-20 66.181.160.24

uhsen baasnii baatar ve. erguu zunug

Avatar

Иргэн 2021-12-20 59.153.114.182

Уг нб ч УБ т хамгийн их юм хийсэн дарга шуу. Юу ч болоод бгаа юм мэдэхгуй л юм даа

Avatar

Зочин 2021-12-20 192.82.70.23

тэр цуг шийтгүүлсэн хүмүүс нь хэрэг хийсэн юм уу хийгээгүй бол тэдний тухай ганц мөр үгүүлбэр алга . .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж