Оросууд Путины суртал ухуулгад итгэхээ больжээ

Хуучирсан мэдээ: 2021.12.20-нд нийтлэгдсэн

Оросууд Путины суртал ухуулгад итгэхээ больжээ

Оросууд Путины суртал ухуулгад итгэхээ больжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины хил дээрх байдлыг хурцатгаж, НАТО болон АНУ-ыг буруутгах байдлаар унаж буй рейтингээ дотооддоо сэргээнэ гэж бодсон болов ч энэ удаад иргэд өөр бодолтой байна.

Сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хөнөөхийг завдаж, шоронд хорьсноор Путинг эсэргүүцсэн жагсаал улс орон даяар өрнөсөн. Нөхцөл байдлыг намжааж, иргэдийн санаа бодлыг өөр зүгт хандуулахын тулд тэрбээр барууны орнуудыг эрс шүүмжилсэн дотоодын суртал ухуулгыг дээд цэгт нь хүртэл явуулж эхэлсэн юм.

Украины эсрэг"дайны бөмбөр" долоо хоног бүр чангарч Путин НАТО-д ширүүн шаардлага тавьсан нь энэ сарын эхээр Байдентай хийсэн цахим хурлын хамгийн том сэдэв байлаа.  Уг уулзалтаар Путины хүссэн шаардлага нь хэзээ ч биелэгдэхгүйг мэдсэн байх.

Хэрэв та Оросын төрийн өмчит орон нутгийн телевизүүдийг үздэг бол  шинэ дайн ойртож байгааг байнга анхааруулдаг.  Орос улс барууны эсрэг зоригтойгоор зогсох болно, Америк бол жинхэнэ дайсан гэх мэт суртал ухуулагууд орой бүр гарна. Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд Москвагийн зүгээс Вашингтоныг Украины асуудал, байгалийн хийн хоолой, Навальныйтай холбоотой хурцадмал байдлыг өдөөж, хакердсан гэж буруутгаж байсан.

Дипломат маргаанаас үүдэн Москва дахь АНУ-ын Элчин сайдын яам ажилчдынхаа 75 хувийг цомхтгож, виз авахаа больсон. Тодруулбал, АНУ-ын аяллын виз болон ногоон карт авах хүсэлтэй оросууд Варшавт өргөдөл гаргах ёстой болжээ. Энэхүү зөрчилдөөнийг засах гэрээ байгуулагдаж байгаа ч дипломат маргаан жирийн хүмүүст,  бодит ертөнцөд хэрхэн нөлөөлж байгааг харуулж байна.

Залуу сурталчилгааны продюсер Сусанна Эмирали "Улс төрчид болон жирийн хүмүүс ихэвчлэн өөр өөр төлөвлөгөөтэй байдаг" гэж хэлэв. Эмирали бол төрийн суртал ухуулгаас татгалзаж байгаа оросуудын нэг юм. Тэрээр телевизээр улс төрийн ток шоу үзэхээс зайлсхийж,  мэдээг бие даасан цахим сүлжээгээр уншихыг илүүд үздэг гэжээ. Тэрээр АНУ, Оросын асуудал ямар ч холбоогүй гэж үзэж байгаа бөгөөд Москва, Вашингтоны зөрчилдөөн удахгүй дуусна гэж найдаж байна.

Москва, Вашингтон хоёр “улаан шугам” болон аюулгүй байдлын баталгааны асуудлаар маргалдаж байхад оросын иргэд  барууны эсрэг түрэмгий суртал нэвтрүүлгийг орой бүр үзэхээс  залхаж байна. Энэхүү суртал ухуулга нь Путин оросуудын дунд АНУ-ын  эсрэг үзлийг дураараа суулгаж чадна гэсэн олон жилийн удирдлагын таамаглал юм.

Ард иргэд болон улс төр, нийгэм эдийн засгийн судлаачид хүйтэн дайн дахин эхлэхээс эмээж байна. Хэргийн гол буруутанг Путин гэж үзэх нь ихсэж, улс хооронд хэрэгцээгүй үймээн самууныг дэгдээсэн гэх болжээ.

ЭХ СУРВАЛЖ: DAILY BEAST

Т. ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж