Нийслэлийн агаарын чанартай холбоотой мэдээллийг албаны хүмүүс өнөөдөр/2021.12.20/ хүргэлээ.
Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний газрын ажилтан н.Өнөрбаяр хэлэхдээ "Хүхэрлэг хийн долоо хоногийн дундаж агууламж 2020 онд 237 микро грамм байсан бол 2021 онд 130 микро грамм болж багасчээ. 24 цагийн дундаж хамгийн их агууламж 2020 онд 601 микро грамм байсан бол 2021 онд 532 микро грамм болж багасчээ. Азотын давхар ислийн долоо хоногийн дундаж агууламж 2020 онд 61 микро грамм байсан бол 2021 онд 64 микро грамм гээд ойролцоо гарчээ. 24 цагийн дундаж хамгийн их агууламж 2020 онд 96 микро грамм байсан бол 2021 онд 155 микро грамм болж өсчээ. PM10 тоосонцорын долоо хоногийн дундаж агууламж 2020 онд 158 микро грамм байсан бол 2021 онд 156 микро грамм болж багасчээ. 24 цагийн дундаж хамгийн их агууламж 2020 онд 316 микро грамм байсан бол 2021 онд 361 микро грамм гээд ойролцоо түвшинд гарчээ.
PM 2.5 тоосонцорын долоо хоногийн дундаж агууламж 2020 онд 120 микро грамм байсан бол 2021 онд 112 микро грамм болж багасчээ. 24 цагийн дундаж хамгийн их агууламж 2020 онд 296 микро грамм байсан бол 2021 онд 383 микро грамм болж өсчээ. Нүүрстөрөгчийн дутуу ислийн долоо хоногийн дундаж агууламж 2020 онд 3806 микро грамм байсан бол 2021 онд 2968 микро грамм болж багасчээ. 24 цагийн дундаж хамгийн их агууламж 2020 онд 14635 микро грамм байсан бол 2021 онд 11382 микро грамм болж багасчээ. Азоны хувьд долоо хоногийн дундаж агууламж 2020 онд 8 микро грамм байсан бол 2021 онд 15 микро болжээ. 24 цагийн дундаж хамгийн их агууламж 2020 онд 34 микро грамм байсан бол 2021 онд 53 микро грамм гэсэн үзүүлэлттэй байна" гэлээ. Тэгвэл "Улаанбаатар хотын агаарыг бохирдуулах гол хүчин зүйл болох гэр хороолол, нам даралтын зуух, дулааны цахилгаан станц, авто тээврийн хэрэгслээс гадна агаар мандлын инверсийн үзэгдэл өвлийн улирал томоохон нөлөө үзүүлдэг. 2021 оны арванхоёрдугаар сар гарснаар эхний хоёр долоо хоногийн байдлаар агаарын температур 2020 оны мөн үеийнхээс 5.3 градус Цельсээр дулаахан байсан боловч Улаанбаатар хотын агаар мандлын радио зооны мэдээллээр инверсийн үзэгдлийн эрчим болон давтамж өнгөрсөн оны мөн үеийнхээс 20-25 хувиар ахиу байсан. Үүний улмаас өнгөрсөн долоо хоногийн эхэн, амралтын өдрүүдээр агаар бохирдуулагч бодис тухайлбал PM тоосонцрууд, азотын давхар ислийн агууламж стандартаас давсан. Өнөө өглөөний байдлаар 1.7 км өндөрт 110 метрийн зузаантай 3.9 градус Цельсийн эрчимтэй инверсийн үзэгдэл ажиглагдаж байна" гэж Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэргэжилтэн Д.Одонтунгалаг ярьсан юм.
102 тусгай дугаарт түүхий нүүрсний хэрэглээний гомдол саналыг хүлээн авах тохироог бүрдүүлсэн байна. Зөвхөн түүхий нүүрс бус зориулалтын бус түлшний хэрэглээний талаар гомдлыг цагдаагийн байгууллага хүлээн авч, хянадаг тогтолцоо руу орж байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт төвийн зургаан дүүргийн айл өрхүүдээр явж, хяналт шалгалт хийхэд 15 орчим тонн нүүрс хураагдаж, мэргэжлийн хяналт руу шилжүүлэгдсэн. Хүйтний улирал эхэлснээс хойш цагдаагийн байгууллагад угаартлаа гэх дуудлага 205 орчим ирсэн. Үүнээс 601 иргэн эндэж, хохирсон гэх мэдээлэл байна.
Түүнчлэн 82 шуудай сайжруулсан түлш Улаанбаатар хотоос гаргах гэсэн зөрчлийг илрүүлж, Амгалан дулааны станцад буулгасан байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар дөрвөн айлын зургаан иргэн сайжруулсан шахмал түлшинд угаартсан байсан. Шалтгааныг тодруулахад, энгийн монгол зууханд галлагаа хийн, зуухны битүүмж алдагдсан аж. 2020 оны мөн үед 387 иргэн угаарын хийн хордлогод өртөж байсан. Энэ жилийн байдлаар нийтдээ 73 иргэн сайжруулсан түлшний угаарын хийнд өртжээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад угаарын хийнд өртсөн хүмүүсийн тоо 82.3 хувиар буурчээ. Өнөөдрийн байдлаар 32 мянган айлыг бид дамжуулагчаар дамжуулж хянаж байна.
Холбоотой мэдээ