Г.Алтангийн бие муудаж, Ш.Батхүү нарын шүүх хурал хойшлов | News.MN

Г.Алтангийн бие муудаж, Ш.Батхүү нарын шүүх хурал хойшлов

Г.Алтангийн бие муудаж, Ш.Батхүү нарын шүүх хурал хойшлов

Г.Алтангийн бие муудаж, Ш.Батхүү нарын шүүх хурал хойшлов

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурлыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2021.12.20/  хийхээр товлосон. Гэвч  шүүгдэгч Г.Алтан биеийн байдлын улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням өөр шүүх хуралдаан давхарджээ. Тиймээс  шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд нэгдүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус, тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүх энэ оны долдугаар сарын 20-нд хэлэлцээд, "Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна" гэж үзээд анхан шатны шүүх рүү буцаах шийдвэрийг гаргасан юм. 

Өмнөх шатны шүүхүүдээс гарсан шийдвэрүүдийг харвал:

  • Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос Г.Алтан, Э.Сүрэн нарт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгасан. 
  • Мөн прокуророос Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг, Төрийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр тус, тус хэрэгсэхгүй болгосон.

Харин Ш.Батхүүг албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан, урьдчилан үгсэж тохиролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн, тусгай зөвшөөрөл олгосон баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, бусдын эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцсон. Улмаар найман  жил хорих ял оногдуулж байв. Мөн Ш.Батхүүгээс биет хөрөнгүүдийг гаргуулж улсын орлого болгох, гэм хорын хохиролд нийт 140 гаруй тэрбум төгрөгийг гаргуулж, иргэний хариуцагч болох нэр бүхий компаниудад олгуулахаар шийдвэрлэсэн. 

Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцож,  хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эдгээр шүүгдэгчдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Үүнийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ш.Батхүүд холбогдох зарим хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ш.Батхүүд оногдуулсан ялыг долоон  жил хорих болгон өөрчилж шийдвэрлээд байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Орк 2021-12-20 66.181.184.88

Хөөн хэлэлцэх хугацаа хялбаршуулсан гэж ял тооцох тиим хууль ер нь дэлхиид манайхаас өөр газар байдаг юм болуу мэдэхгүй юм даа орк нь

Avatar

Mongol irgen 2021-12-20 180.70.47.75

Altan avgai aimshig shyy Uvs durvud hyn Mash aihtar dotuur tamirati unen muu sanaatai gar Uheesei uhej dald oroosoi mu l***r ur huuhed ni hurtel uhvel taarna

Avatar

Зочин 2021-12-20 202.126.88.39

Төсвийн мөнгөнөөс хусаагүй цэьэр гаднаас мөнгө оруулж ирсэн юм билээ

Avatar

Зочин 2021-12-20 213.87.89.113

======= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2021-12-20 64.119.24.224

энэ хэрэг бол 2007 онд үйлдэгдсэн ман сонгуулийн зардалдаа уг мөнгийг ашигласан хэрэг. шийдэгдэхгүй ээ. хулгай нь баригдаад балрах болохоороо Батхүү рүү бухсан. нямдорж, сугар, баяр болон удирдах зөвлөлийн гишүүд гишүүд оролцсон ийм л хэрэг. Стандарт банкны өрийг эрдэнэт болон улсын төсвөөс төлчихсөн. одоо Батхүү алтан нараа яаж цэвэр авч үлдэхээ хлээж байгаа зүйл . Монголыг шулсан, ард түмнийг хуурсан коммунистуудын төрийн эрхийг хууль бусаар авсан бузар ажиллагаа

Avatar

Зочин 2021-12-20 97.126.83.250

Double standard

Avatar

Зочин 2021-12-20 192.82.91.57

Баячууд хэрэгт татагдахаараа өвдөж өрөвдүүлдэг, ядуус шорондоо ороод үхдэг, ийм л нийгэмд амьдарч байна даа. Бүгд үхчихлээр баячууд хоолгүй хэцүүдэнэ гэж өрөвдөөд л тэсч байгаа байлгүй.

Avatar

Зочин 2021-12-20 103.57.94.29

ХХХ ДУУСААД ЦАЙРНА

Avatar

7896 2021-12-20 202.179.25.26

Нямдорж Алтангийн байранд нь сууж байгаа биз дээ. Мэдээж ахдаа өгсөн хахууль 5 тэрбумын тэр байр шүү дээ. Цензургүйгээр та нар мэдэж л байгаа ш тээ гээд үхтлээ уурлаж билээ.

Avatar

Зочин 2021-12-20 64.119.21.7

Nyamdorj amid bga tsagt Altangiin hereg shiidegdehgui ee. Uvsuud gej ulairsan hogiin novshnuud shuu, yagaad iiim eree tseergui lalruud amid yavaad baidag yum. Odoog hurtel Uvs garliin humuusees hun shig hun harj baisangui ee.

Avatar

ЛУВСАН 2021-12-20 192.82.76.194

АЛТАНГИЙН ГҮЗЭЭГ "ШУДРАГА" НЯМДОРЖ ИЛЭЭД ХЭВТЭЖ БАЙГАА, ИЛЖ ДУУСАХААРАА ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН ГЭЭД ЯЛААС МУЛТЛААД ӨНӨӨХ ҮНЭГҮЙ СУУДАГ БАЙРАНД НЬ ЯРВАЛЗААД ХЭВТЭЖ БАЙГАА.

Avatar

Зочин 2021-12-20 103.111.68.3

Одоо ингээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж мулталдаг аргатай. Монгол улсын шүүх энэ маягаар олон албан тушаалтан хүнд гэмт хэрэгтнүүдийг жаргааж байна

Avatar

Зочин 2021-12-20 64.119.20.82

Ш. Батхүү хуурамч бичиг үйлдэн "Стандарт" Банкнаас зээл авсан гэдэг шал худлаа ! Тийм их мөнгө гаргах гэж байж уг банк , "Эрдэнэт"-ээс e-mail -аар ч юмуу лавалчих боломж байсан . Монголын арилжааны банкууд 1000 долларын зээл олгох гэж бөөн ажил болдог биз дээ Д.Сугар хулгайч л батлан даалт гаргасан хэрэг Энэ муу залуу жудаг заан өөрөө хэрэг хүлээсэн

Avatar

иргэн 2021-12-20 202.21.96.212

Энэ ч үнэний ортой доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж