35 настай "жагсагч" Чилийн ерөнхийлөгч боллоо

Хуучирсан мэдээ: 2021.12.20-нд нийтлэгдсэн

35 настай "жагсагч" Чилийн ерөнхийлөгч боллоо

35 настай "жагсагч" Чилийн ерөнхийлөгч боллоо

Бүгд найрамдах Чили улсын ерөнхийлөгчийн сонгуульд зүүний намаас нэр дэвшигч Габриэль Борик ялалт байгууллаа. Тэрбээр хэт барууны үзэлт Хосе Антонио Касттай өрсөлдсөн.

Санал хураалт дуусч, саналын хуудасны тал орчим хувийг тоолсоны дараа буюу цаг 30 минутын дараа Каст ялагдлаа хүлээн зөвшөөрчээ. Санал хураалтын дүнгээр Борик 56 хувь, Каст 44 хувийн санал тус тус авчээ.

Энэ удаагийн сонгууль нь сүүлийн хэдэн арван жилд тохиосон хамгийн туйлширсан сонгууль боллоо. Засгийн газар олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсаны дараахан зохион байгуулагдсантай нь ч холбоотой. Хоёр нэр дэвшигч хоорондоо эрс ялгаатай алсын харааг мөрийн хөтөлбөртөө тусгасан бөгөөд хэн хэн нь өмнө нь төрд байгаагүй улс төрийн намуудыг төлөөлсөн билээ.

Өдгөө 35 настай Борик нь Чили улсын түүхэнд хамгийн залуу ерөнхийлөгч болоод зогсохгүй дэлхийн хэмжээнд ч хамгийн залуу удирдагчдын нэг болж байна. Оюутны жагсаалын удирдагч асан тэрбээр 2019-2020 онд Чили улсад өрнөсөн тэгш бус байдал, авилга хээл хахуулийг эсэргүүцсэн олон нийтийн хөдөлгөөнийг дэмждэг байсан.

Борик мөрийн хөтөлбөртөө Чилийн тэтгэвэр, эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэх замаар тэгш бус байдлыг арилгана гэдгээ амлажээ. Мөн долоо хоногийн ажлын цагийг 45-аас 40 болгож бууруулах, ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх амлалтуудыг өгсөн байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж