Зууны манлай поп дуучин Б.Сарантуяа “Мөнгөн шөнө ” шинэ жилийн хүндэтгэлийн цэнгүүнээ найм дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Түүний баярын уламжлалт тоглолт өнгөрсөн хугацаанд гурван удаа л өнжсөн байдаг.
Харин энэ жил сонсогч фэнүүдтэйгээ арванхоёрдугаар сарын 26-ны 17:00 цагт "Millenium plaza" зочид буудлын зургаан давхрын Ballroom-д "Мөнгөн шөнө" тоглолтоо зохион байгуулахаар болжээ. Тоглолтын тасалбар 300 мянган төгрөгийн үнэтэй.
Тэрбээр өмнө нь манай сайтад өгсөн ярилцлагадаа, "Тайзаа үгүйлсээн, гэхдээ холдож, төсөөрсөнгүй. Харин үзэгч фенүүдтэйгээ уулзахыг их хүсч байна" гэж ярьж байв. Ийнхүү тэрбээр тоглолтоороо хүсэн хүлээсэн үзэгч, фенүүдтэйгээ эргэн уулзах нь.
Б.Сарантуяа 35 жил урлагтаа үнэнч зүтгэж явна. Тэрбээр одоо өөрийн пянзуудаа цувралаар гаргахаар төлөвснөө ярьсан. Мөн “Би Сараа” гээд өөрийн амьдралын тухай номоо яруу найрагч Р.Эмүжингээр бичүүлжээ. Энэ номынхоо зохиол дээр түшиглэн уран сайхны кино хийлгэх хүсэлтэй байгаагаа ч мөн ярьж байв.
Холбоотой мэдээ