Шинэ стандарт-Шинэ хот | News.MN

Шинэ стандарт-Шинэ хот

Шинэ стандарт-Шинэ хот

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан. Улаанбаатар хот хөгжих суурийг тавьсан хуульд хот өөрийн стандарттай байна гэж туссан нь өнөөдрийн нийслэлийг иргэндээ ээлтэй хот болох суурь нөхцөл болох юм. Өнгөрсөн хугацаанд СТАНДАРТ гэдэг үг зүгээр л нэг цаасан дээр байдаг, онцгой шаардлагагүй бичиг мэт ойлгогдож ирсэн. Учир нь стандартыг мөрдүүлдэггүй, хэн ч тоодоггүй байв.

Стандартыг үл ойшоодог байсан учир өнөөдрийн “амьдрахад төвөгтэй” Улаанбаатар хот бий болсон. Жишээ нь, явган хүний зам байна. Явган хүний замыг ямар стандартаар, ямар материалаар хийх нь тодорхойгүй. Хотынхоо төвд гоё явган хүний зам хийе гэсэн сэтгэл хөөрлөөр гантиган чулуугаар явган хүний зам тавьчихдаг. Гэтэл гантиган чулуу нь өвөл халтирдаг гэдгийг тооцоолдоггүй. Бүтээн байгуулалтын ажлыг өвөл биш, зун хийдэг учраас “Халтирах” талаар бодоо ч үгүй биз. Хараагүй хүнд зориулсан товгор замыг ч мөн халтирдаг материалаар хийчихдэг. Тэр зам дээр нь хараагүй хүн битгий хэл, хараатай нь халтирч унахаар, унаж ч байсан биз. Тэр ч бүү хэл хуучин байсан гэрлийн шонгийн байрлалыг өөрчлөлгүй явган хүний замынхаа голд орхиод тойруулаад замаа хийчихдэг. Шонгийн байршлыг солих, холдуулах төсөв мөнгө нь дутдаг юм уу, эсвэл сэтгэл, ухаан нь хүрдэггүй юм уу, бүү мэд. Ямартай ч Улаанбаатар хотод голдоо гэрлийн шонтой, халтирч унамаар явган хүний зам хаа сайгүй байна.

Улаанбаатар хот стандарттай болсноор юу өөрчлөгдөх вэ?

Дахиад явган хүний замаар жишээ авъя. Явган хүний замыг ямар материалаар хийхийг тодорхой зааж өгнө. Гулгамхай чанар нь ямар байх юм. Ямар хэлбэр, хэмжээтэй, өнгө, загвар гээд бүхий л шаардлага, стандартыг шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн зааж өгнө. Стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш явган зам зөвхөн стандартад нийцэж хийгдэнэ. Илүү ч биш, дутуу ч биш, яг стандартын дагуу хийнэ. Гоё, эсвэл муухай ч байж болохгүй. Хэн захиалж, хэн гүйцэтгэж байгаагаас үл хамаараад нэг л стандарттай байна. Тэгэхээр явган хүний замын 1 метр квадратын өртөг нь ч тодорхой болж ирнэ. Төсөв төлөвлөхөд ч амар болно гэсэн үг.

Ирэх оноос бүтээн байгуулалтууд шинэ стандартын дагуу хийгдээд явна. Харин одоо байгаа стандартад нийцэхгүй “явган хүний зам”-уудыг яах вэ гэдэг асуулт урган гарч байгаа юм. Үүнийг шийдэх гарц бас бий. 2022 оноос эхлэн хот тохижилт, зам засвар, арчилгаа, ногоон байгууламж, муур нохой устгал гэх мэт аж ахуйн ажлуудыг төсөвтэй нь хамт дүүргүүд рүү шилжүүлнэ. Бүгдийг нь нэг дор шинэчилж, өөрчилж чадахгүй хэдий ч бага багаар стандартад нийцүүлэх боломжтой.

Өмнө нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Улаанбаатар хот дахь бүхий л аж ахуйн ажлуудыг хийдэг байсан. Нэгдүгээрт, төсөв нь байлаа ч хотод байгаа бүх асуудлыг шийдэх цаг хугацааны боломж бага. Хоёрдугаарт, иргэн тулгарсан асуудлаа хороондоо хэлнэ. Хороо нь дүүрэгтээ, дүүрэг нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд дамжуулна. Аз таарвал тухайн асуудал шийдэгдэнэ. Азгүйтвэл хойшилдог. Харин одоо дүүрэг өөрөө тулгамдсан асуудлаа дүгнээд, ажлаа хийнэ. Гэхдээ стандартад нийцүүлэх үүрэгтэй. Стандартад нийцсэн эсэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хянах юм.

Энэ нь явган хүний замаас гадна авто зам, замын тусгаарлагчийн өндөр нам, ногоон байгууламж гэх мэтээр жижиг хэдий ч өдөр тутамд тулгамддаг олон асуудлыг цэгцлэх гарц болж байгаа юм. Товчхондоо ирэх оноос хэрэгжих шинэ стандарт бол шинэ Улаанбаатар хотыг бий болгох эхлэл гэсэн үг.

 

                                                                                                                        Н.Сансар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-20 66.181.189.194

Xaluun us, xalaalt zaaval standard murdugdux yostoi.

Avatar

Зочин 2021-12-20 202.131.245.34

Сэтгүүлч маш зөв асуудал хөндөж байна. Стандартын дагуу хийгдээгүй зам, талбайг улсын комисс хүлээж авах ёсгүй. Уг нь батлагдсан стандарт байдаг, гэхдээ хэн ч мөрдүүлж байгаагүй.

Avatar

Зочин 2021-12-20 192.82.75.54

Хотын уугуул иргэдийн эрх ашиг ямар их зорчигдож байгааг мэдэж байна уу Энийгээ арай ардчилал гэж бодож байна уу Эхний ээлжинд хотын иргэншилгуй хумуусииг л хотоос гаргах хэрэгтэй тэгэж чадвал мон ч олон асуудал шийдвэрлэгнэ дээ

Avatar

zochin' 2021-12-20 209.122.211.88

Mangart.

Avatar

Зочин 2021-12-20 103.229.122.96

Эхлээд Станлартын газарт шахаагаар хууль буёаар томилоглсон Билгүүн гэгч авилгачийг зайлуулж байж станлартын тухай яхрих хэрэгтэй шүү Амарсайхан сайдаа????

Avatar

зүйтэй 2021-12-20 124.158.68.215

Явган хүний зам 3 хүний өргөнтэй зам руу оруулсан дэлгүүр байгууллагын шат гишгүүрийг нь татуулах хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2021-12-20 59.153.86.19

Хөгжихыг нь харчих юмсан хэзээ бол

Avatar

Иргэн 2021-12-20 192.82.77.223

Хүний стандартын тухай ярих хэрэгтэй. Мэргэжил бол хүний стандартын нэг хэмжүүр шүү. Улс төрчид бол гажиг стандарттай хүмүүс.

Avatar

Зочин 2021-12-20 103.80.210.183

улс төрчид бол хүн биш илжиг азарга буур бух х** ухна юм аа. улс төрд ороод хүнээ байгаад азарга болдог

Avatar

Зочин 2021-12-20 103.80.210.183

улс төрчид бол хүн биш илжиг азарга буур бух х-уц ухна юм аа. улс төрд ороод хүнээ байгаад азарга илжиг модон хүүхэлдэй зэрэг адгийн юмс болдог

Avatar

Зочин 2021-12-20 103.80.210.183

улс төрчид бол хүн биш илжиг азарга буур бух х-уц ухна юм аа. улс төрд ороод хүнээ байгаад азарга илжиг модон хүүхэлдэй зэрэг адгийн юмс болдог

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж