Оросын нисэх хүчин Афганистанаас 200 хүнийг нүүлгэн шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.12.20-нд нийтлэгдсэн

Оросын нисэх хүчин Афганистанаас 200 хүнийг нүүлгэн шилжүүлэв

Оросын нисэх хүчин Афганистанаас 200 хүнийг нүүлгэн шилжүүлэв

Оросын цэргийн тээврийн онгоцнууд  Афганистанд хүмүүнлэгийн ачааг хүргээд буцахдаа 200 хүнийг татан авсан талаар мэдээлжээ. Кабулаас Бямба гаригт хөөрсөн нисэх онгоцнуудаар орос, афган оюутнууд болон бусад хүмүүсийг авчирсан гэж Батлан хамгаалах яам мэдэгдэв.

Тус яамны мэдэгдсэнээр “IL-76” цэргийн  тээврийн онгоц Москвад газардахаасаа өмнө Тажикистан болон Кыргызстанд түр зогсолт хийх юм. Тус онгоцоор Афганистанаас явах хүсэлтэй Кыргызстан, Оросын  иргэдээс гадна ОХУ-д их дээд сургуульд элссэн афган оюутнууд багтсан аж.

Энэ нь наймдугаар сараас хойш хийсэн цуврал нислэгийн хамгийн сүүлчийнх болж байна. Өмнөх нислэгүүдээр  ОХУ болон хуучин Зөвлөлтийн үеийн нийт 770 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.

Талибанчууд наймдугаар сард Афганистаны Кабул  хотыг эзэлснээс хойш ОХУ нь  Элчин сайдын яамаа эргүүлэн татаагүй байна. Үүгээр  зогсохгүй  ОХУ нь 2003 онд тус бүлэглэлийг алан хядах байгууллага гэж зарласан ч Талибантай холбоо тогтоохыг хичээж  олон жил ажилласан.

Москвад  өнгөрсөн аравдугаар сард талибанчууд болон хөрш орнуудын өндөр төвшний төлөөлөгчдийг оролцуулсан Афганистаны асуудлаарх хэлэлцээг зохион байгуулсан юм. Энэ нь  Москвагийн Төв Ази дахь нөлөөг онцолсон дипломат арга хэмжээ болжээ.

ЭХ СУРВАЛЖ :ASSOCIATED PRESS

Т. ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж