УДШ: АН-ын дарга М.Тулгат уу, О.Цогтгэрэл үү? | News.MN

УДШ: АН-ын дарга М.Тулгат уу, О.Цогтгэрэл үү?

Хуучирсан мэдээ: 2021.12.20-нд нийтлэгдсэн

УДШ: АН-ын дарга М.Тулгат уу, О.Цогтгэрэл үү?

УДШ: АН-ын дарга М.Тулгат уу, О.Цогтгэрэл үү?

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр товлогдсон. Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Ардчилсан намын хүсэлт, “Иргэдийн оролцооны нэгдэл нам” үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлт, нэр бүхий иргэнд холбогдох шинэ нөхцөл байдал тогтоолгох тухай прокурорын дүгнэлттэй хэргийн харъяаллыг тогтоох тухай асуудлыг хэлэлцэх юм. Өөрөөр хэлбэл, АН-ын даргын асуудлыг Улсын дээд шүүх эцэслэнэ.

Эргэн сануулахад АН-ынхан  Онц их хурлаас гаргасан шийдвэр, дүрэм болон О.Цогтгэрэлийг намын даргаараа Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр 2021 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хандсан. Уг хуралд АН-ын анхан болон дунд шатны байгууллага буюу 330 сум, есөн дүүргийн төлөөлөл оролцож шинэ удирдлагаараа О.Цогтгэрэлийг ёсчлон баталсан. Харин М.Тулгатыг АН-ын дэд даргаар ажиллахыг урьж байсан юм. Энэхүү урилгыг М.Тулгат даргатай АН-ынхан хүлээж аваагүй агаад тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр тэргүүтэй, АН-д шинэчлэл хийх хэрэгтэйг онцолж байсан. Тэгвэл хоёр даргатай АН-ынхны маргаан өнөөдрөөр дуусгавар болж магадгүй нь.

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг өнгөрөгч долоо хоногт хоригдсон нь улс төрийн хэлмэгдүүлэлт болохыг олон нийт шүүмжилж буй. Тэрбээр хорих анги руу ачигдахдаа “Би шударга ёсны төлөө тэмцэнэ. Шүүхийн хараат бус байдал, гэр хорооллынхоо төлөө тэмцэнэ. Би улс төрийн тэмцэл хийж байхдаа хэнийг ч гүтгэж, гутаан доромжилж байгаагүй. Монголын ардчилал ялна. Намаа нэгтгээрэй” гэж АН-ынхандаа захисан байдаг. Энэ үг АН-ынханд нэгийг бодогдуулсан байж магадгүй. Үнэндээ өнөөдөр  АН- хүчтэй, үнэт зүйлтэй, үзэл бодолтой байхын тулд тэдэнд эв нэгдэл хамгаас чухал байна. Өөрөөр хэлбэл, нэгдэж, нийлэх цаг болжээ.

АН-ыг хэн удирдах вэ гэдэгт М.Тулгат хариулт өгөхдөө  “Улсын дээд шүүхэд хоёр талаас өгсөн материалтай холбогдуулан аль нэгийг нь бүртгэсэн байхад нөгөө талаас ямар нэгэн гомдол гаргахгүй хүлээж авна гэсэн бичиг хүргүүлэхээр бэлдэж гаргасан. Энэ бүхэн Ардчилсан намын дотоод асуудлыг шийдэх, Улсын дээд шүүхэд гацсан асуудлыг цэгцлэх хүч болно гэж ойлгож байна. Улсын дээд шүүх хууль журмын дагуу асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Үүнд ямар нэгэн улс төр, улстөрчийн захиалга, улс төржилт бүү ороосой” гэж байв.

Харин АН-ын Онц их хурлаас сонгогдсон дарга О.Цогтгэрэл “АН-ын дотоод асуудлыг төлөөллийн олонх нь гаргаж шийдвэрээ зарлалаа. Энэ бол хамтын байгууллагын хамгийн дээд шийдвэр гэж үзэж байгаа. АН одоо дотоод хэрүүлээ ярихгүй. АН бол төр барьж, үзэл санааны шинэчлэл хийж байсан, эрх чөлөөний үзэл санааг хэрэгжүүлж байсны хувьд хөгжлийн төлөөх сөрөг хүчин байх болно” гэдгээ амалсан. Тэдний хамгийн сүүлд өгсөн байр сууриас харахад хоёр тийшээ харсан АН-ынхан ардчиллаа хамгаалахад эв нэгдэл туйлын чухал байгааг Хотын дарга асан Э.Бат-Үүлийн үгнээс ойлгосон бололтой.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-20 213.87.89.113

) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-20 104.205.131.167

Мэлхий одоо болиоч ээ, энэ л***р үхдэлээс хамаг муу юм гардаг, МАН ын тоглоомын хүүхэлдэй бол бах мэлхий шүү дээ,

Avatar

зочин 2021-12-20 43.242.242.6

батүүл соц үед дээд чүүдийн амьдралаар амьдарч аав нь коммунист байсан шүү дээ ха ха

Avatar

Иргэн 2021-12-20 202.21.107.88

Тулгат бууж өгч ЖАН нам болох бололтой. Муу нэртэй ч гэсэн намын дүрэм, төрийн хуулиа дээдэлж тууштай тэмцэж байсан Эрдэнэд талархая. Эрдэнийг идсэн нийгмийн даатгалын хөрөнгө Женкогийн идсэн, улсыг хохироосон хохирлын дэргэд юу ч биш юм байгаа юм уг нь

Avatar

Зочин 2021-12-20 202.21.114.242

Энэ хачин маргаанаа болиочээ.Ингэж мэдээлэх ч хэрэггүй.

Avatar

Зочин 2021-12-20 66.181.186.97

Шинэ Монголыг байгуулж ирсэн ахмад , дунд үеэ "МУУСАЙН КОМУНИСТУУД" гэж харааж ирсэн одоо ч тэднийг хараан гутааж байгаа биз дээ Э.Бат-Үүл Та

Avatar

Зочин 2021-12-20 64.119.21.80

Өөрийн биш хүний шийдлээр явдаг юм даа тэр коммунистууд чинь!Жинхэнэ манкуртууд

Avatar

Зочин 2021-12-20 202.179.26.71

AN neg udur songuulid yalaad tolgoi deer chin garna. Ter ued naad ugee heltsgeegeerei.

Avatar

ЗОЧИН 2021-12-20 202.126.89.190

ДОТРОО УЧРАА ОЛХОО БОЛЬСОН НАМЫГ ШҮҮХЭЭР ШИЙДЭХ ХЭРЭГ БАЙНА УУ ? БӨХ НАРЫН АРААС ОРСОН МАЛУУД !

Avatar

Зочин 2021-12-20 202.21.104.2

2-ууланг нь хууль, дүрэм зөрчсөн гээд буцаасан. дахиад өгөхөөр нийцэх үү. Бараг буцаах биздэ

Avatar

Зочин 2021-12-20 202.126.89.156

Тулгат гэж гар батзандан шиг алиалагч болж дуусна.Одоо өлсгөлөн зарлаад үхсэн ч эднийг тоохгүй.2024 онд ялагдаад бүгд гудамжны жагсагч,уул уурхай шантаажлагч болж хувирна.Хоосон толгой,хийрхэгчдийн тавилан юм даа.

Avatar

зочин 2021-12-20 202.21.120.66

Бат-үүлийг хорьсон гэж ард олон шүүмжлэлтэй хандаагүй зөвхөн Бат-үүлийн эргэн тойроны хэдэн хүн л янз бүрийн худал үнэн ярьж байгаа болохоос биш комент хэсэгт дандаа Бат-үүлийн ял багадсан талаар бичиж байгаа ш дээ хө

Avatar

AHyc нам нас барав. 2021-12-20 192.82.69.105

Зам нь шулуудчихжээ. Хойд насандаа ОТ, ТТ хавьд цөл газрын хонин гүрвэл болж төрөх нь ээ. Далайн цаанаас ирсэн шар шулмын хорлол болж, мөн ч их нүгэл үйлдэж дээ. Уйлаад яах вэ? Явах замд нь бүү саад хий. Ум ма ни пад мэ хум. Хонхны дуу … дин дан дин дан … Морин цагаас өмнө зүүн урагшаа нүү. Бээжин рүү.

Avatar

Зочин 2021-12-20 66.181.161.118

Одоо ч хоёр даргатай байна уу хорин толгойтой байна уу хоорондоо учраа олохоос өнгөрчээ хөөрхий…

Avatar

Зочин 2021-12-20 202.179.26.71

AN ustaj alga bolohgui. Ene bolomjgui zuil.

Avatar

Зочин 2021-12-20 192.82.69.105

Шийдээд ирсэн ардчилсан гаминг ширмэн бөмбөгөөр мөнөөв!!!

Avatar

Зочин 2021-12-20 192.82.69.105

сөнөөв

Avatar

Монголын эмгэнэл 2021-12-20 202.21.100.210

АН байдал 2024 оны сонгуульд ялагдах бараг ойлгомжтой боллоо. 2 жил хагасаын дотор бараг л амжихгүй нөгө гайхал МАН-ын дарга ерөнхий сайдын зөвлөх болчихсон АН-г улам хагалаад эрх баригч хүчний талд хэсэг нөхдийн дэмжүүлээд байдаг. 2016-2020 онд МАН хоёр хуваагдаж ЖДУ-гийн гэмт хэрэг 7 төрлийн татвар нэмчихсэн авилгад гүнзгий шигдсэн улс төрийн сонгуульд ялагдах тодорхой бо байхад тэр урвагчийн гайгаар АН газарт хүчтэй унасан шүү дээ.2017 онд МАН зг- унагаах оронд хамгаалж үлддэг ёстой эмгнэл

Avatar

Энхзаяа 2021-12-20 192.82.67.31

Бат-үүл олон юм ярилгүй ялаад эдлээд ,хохиролоо барагдуул .

Avatar

ӨВГӨН 2021-12-20 202.179.27.222

Муу ч сайн ч дүрмээрээ салгалж явсан АН-ыг Х.Баттулгын даалгавраар Туваан самарчихсан. С.Эрдэнэ өөдгүйгээс болж нам дүрмээ зөрчөөд Их хурал гэгчээ хийгээд, хичнээн олон хүн намын хүчин төгөлдөр байгаа дүрмээ нулимаад Цогтгэрэлийг сонгох ёсгүй. Цогтгэрэл Бал дарга шиг суут байгаад ч намын дүрмэээс гадуур хурал албажих учиргүй. Дүрэм хоцрогдвол дүрмийн Их хурлаараа өөрчил. Өөр яриа хүчингүй. Нам гэлтгүй Монголд бүх юм хуулиарааа яваасай.

Avatar

Зочин 2021-12-20 59.153.113.213

Элийрэл

Avatar

Зочин 2021-12-20 192.82.69.100

AH hugshchuulteigee hamt tetgevert garsan

Avatar

Зочин 2021-12-20 202.9.41.139

За даа луйварчид олноороо шургалсан нам цаашид олигтой явж чадахгүй. Тараад шинэ ардчилсан нам байгуулвал шулуун юмаа. Үзэл бодол таардаггүй нь гараад шинэ нам байгуул. Хүчээр нэг шуудайнд байлгаснаас хэрүүл тэмцэл тасрахгүй байна. Бас энэ намыг гутааж байгаа олон хүнээсээ салах хэрэгтэй. хэрэг төвөгт холбогдсон хүмүүсийг намдаа ямар ч асуудалгүй элсүүлдэг жишгээ халах хэрэгтэй дээ

Avatar

zochin 2021-12-20 203.91.115.252

Том компанийн эзэн хүн намын дарга болоход саадтай л юм. Нийт олон ер нь улс төрчийгөө л дэмжинэ дээ. Эрэлийн нам шиг болохгүй гэх биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж