УДШ: АН-ын дарга М.Тулгат уу, О.Цогтгэрэл үү?

Хуучирсан мэдээ: 2021.12.20-нд нийтлэгдсэн

УДШ: АН-ын дарга М.Тулгат уу, О.Цогтгэрэл үү?

УДШ: АН-ын дарга М.Тулгат уу, О.Цогтгэрэл үү?

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр товлогдсон. Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Ардчилсан намын хүсэлт, “Иргэдийн оролцооны нэгдэл нам” үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлт, нэр бүхий иргэнд холбогдох шинэ нөхцөл байдал тогтоолгох тухай прокурорын дүгнэлттэй хэргийн харъяаллыг тогтоох тухай асуудлыг хэлэлцэх юм. Өөрөөр хэлбэл, АН-ын даргын асуудлыг Улсын дээд шүүх эцэслэнэ.

Эргэн сануулахад АН-ынхан  Онц их хурлаас гаргасан шийдвэр, дүрэм болон О.Цогтгэрэлийг намын даргаараа Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр 2021 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хандсан. Уг хуралд АН-ын анхан болон дунд шатны байгууллага буюу 330 сум, есөн дүүргийн төлөөлөл оролцож шинэ удирдлагаараа О.Цогтгэрэлийг ёсчлон баталсан. Харин М.Тулгатыг АН-ын дэд даргаар ажиллахыг урьж байсан юм. Энэхүү урилгыг М.Тулгат даргатай АН-ынхан хүлээж аваагүй агаад тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр тэргүүтэй, АН-д шинэчлэл хийх хэрэгтэйг онцолж байсан. Тэгвэл хоёр даргатай АН-ынхны маргаан өнөөдрөөр дуусгавар болж магадгүй нь.

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг өнгөрөгч долоо хоногт хоригдсон нь улс төрийн хэлмэгдүүлэлт болохыг олон нийт шүүмжилж буй. Тэрбээр хорих анги руу ачигдахдаа “Би шударга ёсны төлөө тэмцэнэ. Шүүхийн хараат бус байдал, гэр хорооллынхоо төлөө тэмцэнэ. Би улс төрийн тэмцэл хийж байхдаа хэнийг ч гүтгэж, гутаан доромжилж байгаагүй. Монголын ардчилал ялна. Намаа нэгтгээрэй” гэж АН-ынхандаа захисан байдаг. Энэ үг АН-ынханд нэгийг бодогдуулсан байж магадгүй. Үнэндээ өнөөдөр  АН- хүчтэй, үнэт зүйлтэй, үзэл бодолтой байхын тулд тэдэнд эв нэгдэл хамгаас чухал байна. Өөрөөр хэлбэл, нэгдэж, нийлэх цаг болжээ.

АН-ыг хэн удирдах вэ гэдэгт М.Тулгат хариулт өгөхдөө  “Улсын дээд шүүхэд хоёр талаас өгсөн материалтай холбогдуулан аль нэгийг нь бүртгэсэн байхад нөгөө талаас ямар нэгэн гомдол гаргахгүй хүлээж авна гэсэн бичиг хүргүүлэхээр бэлдэж гаргасан. Энэ бүхэн Ардчилсан намын дотоод асуудлыг шийдэх, Улсын дээд шүүхэд гацсан асуудлыг цэгцлэх хүч болно гэж ойлгож байна. Улсын дээд шүүх хууль журмын дагуу асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Үүнд ямар нэгэн улс төр, улстөрчийн захиалга, улс төржилт бүү ороосой” гэж байв.

Харин АН-ын Онц их хурлаас сонгогдсон дарга О.Цогтгэрэл “АН-ын дотоод асуудлыг төлөөллийн олонх нь гаргаж шийдвэрээ зарлалаа. Энэ бол хамтын байгууллагын хамгийн дээд шийдвэр гэж үзэж байгаа. АН одоо дотоод хэрүүлээ ярихгүй. АН бол төр барьж, үзэл санааны шинэчлэл хийж байсан, эрх чөлөөний үзэл санааг хэрэгжүүлж байсны хувьд хөгжлийн төлөөх сөрөг хүчин байх болно” гэдгээ амалсан. Тэдний хамгийн сүүлд өгсөн байр сууриас харахад хоёр тийшээ харсан АН-ынхан ардчиллаа хамгаалахад эв нэгдэл туйлын чухал байгааг Хотын дарга асан Э.Бат-Үүлийн үгнээс ойлгосон бололтой.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж