Олимпийн аварга Н.Түвшинбаярт зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авсан начин Э.Энхбат /2021.12.18/ эх орондоо иржээ. Ухаангүй олон сар байсан бөгөөд Өмнөд Солонгос улсад эмчлүүлсэн тэрбээр, ирсэн даруйдаа "Сонгдо" эмнэлэгт хэвтэн, үргэлжлүүлэн эмчилгээгээ хийлгэж байгаа аж.
БНСУ-д байх хугацаанд түүний биеийн байдал дээрдээгүй байна.
Хэргийг эргэн сануулахад, Улсын начин Э.Энхбат, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нар дөрөвдүгээр сарын 2-ны өдөр маргалдаж, улмаар Э.Энхбатын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан билээ. Хохирогч ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаад, биеийн байдал сайжрахгүй байсан тул гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай болж, Өмнөд Солонгосыг зорьсон юм.
Дашрамд дурдахад, Н.Түвшинбаярын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 23-нд болохоор товлогджээ.
Холбоотой мэдээ