Үндэсний хөрөнгө оруулалттай магадлан итгэмжлэгдсэн “Мөнгөн Гүүр” эмнэлэг нь төрөлжсөн нарийн мэргэшлийн чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлдэг. Тус эмнэлэг нь Гэмтэл согогийн мэс засал, Ерөнхий мэс засал, Эмэгтэйчүүдийн мэс засал, Дотор, Мэдрэл, Зүрх судас, Үе мөч, Чих хамар хоолой, Нүд, Сэргээн засах –Уламжлалт эмчилгээ зэрэг хэвтэн эмчлэх тасаг бүхий сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон мэс заслын өрөөнүүд Хагалгаа ариутгалын нэгдсэн тасаг, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг, Эмнэлзүйн нэгдсэн лаборатори, Дижитал рентген, хэт авиа, компьютерт томографи (CT), соронзон резонанст томографи (MRI), ангиографи бүхий Дүрс оношилгооны төв, Хүлээн авах яаралтай тусламжийн тусламжийн төвтэйгээр өргөн хүрээнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна.
“Мөнгөн Гүүр” эмнэлэг нь “Урьдчилан сэргийлэх үзлэг”-ийг 2015 оноос эхлэн хувь хүн, гэр бүл болон байгууллагын 3 төрлийн багцын шинжилгээгээр үйл ажиллагааны онцлогт тохируулан амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 11.000 гаруй үйлчлүүлэгчдэд чанартай үйлчилсэн байна.
Үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг ханган ажиллах зорилгоор “Урьдчилан сэргийлэх төв”-ийн өргөтгөлийн байрыг 2021 оны 12-р сард ашиглалтанд оруулж байгаа бөгөөд 3 төрлийн багц болон ковидын дараах багц шинжилгээг сонголттойгоор бусад хувийн хэвшлийн эмнэлгүүдийн үнэ тарифаас хямд, чанартайгаар үзүүлэн урьдчилан сэргийлэх үзлэгийн мэдээллийн санг үүсгэж удаан хугацаанд хамтран ажиллах боломжтойгоор байгууллагын ажилтнуудын ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулж, дасгал хөдөлгөөн заах, зөвлөгөө өгөх, үргэлжлүүлэн оношилгоо, эмчилгээ хийлгэх тохиолдолд өөрт нь болон гэр бүлийн гишүүдэд хөнгөлттэй тарифаар үйлчлэх гэх мэт олон давуу талтай байна.
Иймээс та бүхэн өөрийн болон гэр бүл, байгууллагын ажилтнууддаа эрүүл мэндэнд нь цаг гарган “Мөнгөн Гүүр” эмнэлгийн урьдчилан сэргийлэх төвийн багцын үйлчилгээтэй танилцаж үйлчлүүлэхийг урьж байна.
Холбоотой мэдээ