Согтуугаар жолоо баривал санаатай гэмт хэрэгт тооцъё! | News.MN

Согтуугаар жолоо баривал санаатай гэмт хэрэгт тооцъё!

Согтуугаар жолоо баривал санаатай гэмт хэрэгт тооцъё!

Согтуугаар жолоо баривал санаатай  гэмт хэрэгт тооцъё!

Одоогоос нэг жилийн өмнө согтуу жолоочийн балгаар гурван хүүхэд өнчирч үлдэж байлаа. Машиныхаа дугуйг сольж байсан цагдаагийн албан хаагчийг согтуу жолооч мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 4-5-нд шилжих шөнө гарч байв. Талийгаач эхнэр гурван хүүхэдтэй байсан. Хэрэв тэр өдөр гай дайраагүй байсан бол өдийд тэр амьд, үр хүүхэдээ эрхлүүлж байх байлаа. Түүн шиг мянга мянган хүний амьд явах эрх зөрчигдсөн хэвээр. Хэрэв тухайн үед осол гаргасан жолооч согтуугаар жолоо бариагүй бол нэг гэр бүл зуурдын хагацалд унахгүй байв. Хамгийн сүүлд эгэн гэр бүл цэцэг цэврүү шиг хүүхдээ ослын улмаас алдав. Өнгөрсөн долоо хоногт зам тээврийн ослын улмаас нэг хүний амь хохирсон нь хүүхэд байсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн юм.

Зам тээврийн ослын улмаас зуурдаар амь насаа алдсан хүмүүсийн цөөнгүй нь согтуу жолоочийн үйлдээс болдог. Монголчуудын шил шилээ дарсан олон баяр үргэлжилж буй энэ үед тасарч унах шахсан жолооч нар жолоо барих болсон нь цагдаа нарын санааг зовоох болов.

Хүн амын дийлэнх нь төвлөрсөн нийслэлд хоногт л 100 гаруй согтуу жолоочийг цагдаа нар илрүүлдэг байсан бол сүүлийн өдрүүдэд 160-180 болтол өсчээ. Энэ бол зөвхөн цагдаагийн албан хаагчдын хяналт шалгалтаар л илрүүлсэн тоо. Үүний цаана илрээгүй, саатуулагдаагүй хэчнээн согтуу жолооч байгааг таашгүй.

Согтуу жолооч хутга барьсан алуурчнаас ч аюултай гэдэг. Ялангуяа шинэ жилийн баяраа хэтрүүлсэн жолооч нар жолоо барьж, осол гаргах болсон нь цагдаа нарын санааг зовоосон асуудлын нэг болсныг Тээврийн цагдаагийн албаныхан мэдээлж буй. Тус газраас “Албан байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэх болсонтой холбоотой зам тээврийн осол, зөрчил нэмэгдэх болсон. Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн ослын дуудлага мэдээллийн багагүй хувь нь согтуу жолооч нартай холбоотой.

Сүүлийн долоо хоногт  гэхэд согтуурсан үедээ жолоо барьсан 359 зөрчил илрүүлсэн. Иймд цагдаагийн алба хаагчид хяналт шалгалтыг эрчимжүүлсэн.

Мөн албан байгууллагуудын удирдлагууд шинэ жилийн баяр зохион байгуулсан бол ажилчдаа нэгдсэн унаагаар хүргэх, дуудлагын такси, хүргэлтийн жолооч дуудахыг бид зөвлөж байна” гэлээ. Монголчууд болсон хойно, анхааруулга, зөвлөгөөг эс тоон согтуугаар машинаа барих нь цөөнгүй.

Могтуурсан үедээ жолоо барьсан жолооч нар “Айраг уусан, ганц пиво уусан, манай гэр энүүхэнд, эргээд орлоо” гэх ч энэ нь санаатайгаар бусдын амь насанд заналхийлж буй үйлдэл болохоо үл ойлгох. Хэнэггүй зангаасаа бол хүний амийг хохироож  өөрөө ч хохирч үлдэх нь олон. Статистик мэдээллээр, сүүлийн таван жилийн байдлаар согтуу жолоочийн балгаар 585 хүн зуурдаар амь насаа алдсан бол энэ оны 11 сарын байдлаар  95 хүн амь насаа алджээ.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд, цусан дахь спиртийн хэмжээ 0.19 хувиас их бол согтуугаар жолоо барьсан гэж үзэн торгож, жолоодох эрхийг нь хасдаг. Гэвч жолооны үнэлэхгүйгээр ч  дахиад л согтуу жолоо барьж, зам дээгүүр явах хайхрамжгүй байдал засрахгүй байна. Тиймээс өөрийнхөө амь насыг хайрладаггүймаа гэхэд бусдын аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин зам дээр согтуугаар жолооны ард сууж байгаа жолооч нарыг давтан согтуугаар жолоо барихгүй болтол нь хатуу шийтгэл ногдуулдаг байх шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Амаржаргал 2021-12-20 192.82.74.221

Тэгье энэ бол санаатай аллага. Олон хүн амь насаараа хохирч олон хүн насаараа гэмтэл авч олон хүн ял завшиж бна. Ийм хуультай байж болохгүй. Архи ууж машин барих чинь санааны асуудал тийм учраас архи уучаад машин барина гэдэг бол санаатай үйлдэл аймшигтай.

Avatar

зочин 2021-12-20 202.21.115.118

Согтуугаар жолоо барьсан хүний эрхийг бүрмөсөн хасах,эсвэл 1 жилийн хугацаатайгаар хорих хэрэгтэй. Тэгж байж Согтуу жолооч үгүй болно.

Avatar

Зочин 2021-12-20 213.87.89.113

)) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-20 139.5.216.207

Согтуугаар авто осол хийх нь санаатай гэмт хэрэг.Хараахан осол хийгээгүй нь гэмт хэрэг хийхийг завдаж байгаа гэж үзэж болохоор

Avatar

Зочин 2021-12-20 59.153.114.190

Tegeed naad sogtuu joloochiinhoo erhiig ne 3-5 jil has l da butsaaj bitgii mongoor joloonii vnemlehiig ne og l do herwee sogtuu joloochiin erhiig hasaad bwal tvgjrel ers buurna odor 100geheer sard 3000mashin ywahgvi gesen vg sh de. Ta nar erh medeltnvvd tsagdaagiin ahmad hurandaa nar aw8lga awaad vnemkehiig ne butsaaj ogood bga biz de baliar ymnuud…..

Avatar

зочин 2021-12-20 66.181.169.116

оркуудын хэлдэг юм л хатуу арга хэмжээ авах гэхээс өөр юу ч мэдэхгүй. тэнэгүүдийн олгой болсон толгойд *л дүүжил шийтгэ гэхээс өөр юу ч бодогдохгүй болтлоо тэнэгрэлд орсон байгаагаа мэдэж байна уу. бензиний үнэ тасралтгүй нэмэгдэж хоол хүнсний үнэ тэнгэрт хадаж байхад арзайчихаад ганц үг дугарахгүй байж юун ч их хүний мууд дуртай малнууд вэ. тэгж байхаар архины үнийг асар өндөр болгоод тавьчихаач. бас хүүхэд залуус нь вүүдс гэх мэт ханиадны сироп нэртэй хор ууж байхад мадах мэдрэлгүй

Avatar

зочин 2021-12-20 66.181.169.116

хүн ард руу хуруугаараа чичлэх эрх хэнд ч байхгүй шүү. эхлээд хүн шиг амьдруулчихаад дараа нь тэр олон юмаа хуцах хэрэгтэй. монголчууд нохойноос доор амьдарч байгаа нь худлаа юу. өдөр ирэх бүр нэмэгдэж амьдрахын арга алга. утга учир ч алга. битүү хориой саарал утаа, баталгаагүй хоол хүнс, уурлаж бухимдсан хүмүүс, ажлын байрны дарамт бага цалин тэтгэвэр гээд энэ улсад болж байгаа юм юу байна. чаддаг юм бол хэлээд өг. ийм байлгачихаад элдвээр чангалж шоронжуулах хэргэггүй шүү малнуудаа

Avatar

Зочин 2021-12-20 64.119.21.80

Согтуу ,эрүүл адилхан сэтгэхүйтэй жолоочинцорууд их бий шүү!Хулхи үнэмлэх лизингийн приусс монголоор пиг!Дүрмээ ч мэдэхгүй явж л байвал явуулж л байдаг оркууд хотоор дүүрэн чихээстэй!

Avatar

Б 2021-12-20 202.126.88.152

Хатуу арга хэмжээ авах нь зөвөө эрх баригчид өөрсдөа ууж явах гээд байдаг юмуу хаашаа юм хатуу арга хэмжээ ав

Avatar

Зочин 2021-12-20 202.126.88.180

Манайх согтуу жолоочийн асуудал ямар олон жил ярьж байнаа. Амархан шүү дээ. Үүнийг шийдэж чадахгүй байгаа бол өөр юугч шийдэж чадахгүй. Тусгаар улс гээд ч хэрэггүй!!!!!!!

Avatar

Зочин 2021-12-20 202.9.46.253

Архи уусан тохиолдолд машинийг шууд хураан улсын орлого болго

Avatar

зочин 2021-12-20 66.181.167.254

өдөрт өчнөөн хүн жолооны эрхээ хасуулах юм. Тэгэхээр түгжир л тэр хэмжээгээр багасах ёстой байтал багасахгүй байгаа нь эрхээ хасуулсан ч машин жолоодож байнаа гэсэн үг. Давтан гэлтгүй архи уусан л бол илүү чангаар шийтгээчээ. Цаана хүний амь нас байна шүү дээ. Даанч цагдаа нар наь хахуул аваад юм уу танилаараа явуулаад байхаар хүн тоохгүй байна даа

Avatar

Зочин 2021-12-20 202.126.89.252

Архиа багасша, хунд юиш,.оортоо найдаж амьдар

Avatar

zzz 2021-12-20 64.119.29.2

comment n deer hvrtel balgatsan bhiinma yaanaa Mongolchuudaa har us uuhgv bol vhlee yu

Avatar

Зочин 2021-12-20 103.80.210.183

тэр дуудлагын жолоочуудаа сайн хянаж бай. үнээ нэмж дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж хулгай хийж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж