Согтуугаар жолоо баривал санаатай гэмт хэрэгт тооцъё!

Хуучирсан мэдээ: 2021.12.20-нд нийтлэгдсэн

Согтуугаар жолоо баривал санаатай гэмт хэрэгт тооцъё!

Согтуугаар жолоо баривал санаатай  гэмт хэрэгт тооцъё!

Одоогоос нэг жилийн өмнө согтуу жолоочийн балгаар гурван хүүхэд өнчирч үлдэж байлаа. Машиныхаа дугуйг сольж байсан цагдаагийн албан хаагчийг согтуу жолооч мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 4-5-нд шилжих шөнө гарч байв. Талийгаач эхнэр гурван хүүхэдтэй байсан. Хэрэв тэр өдөр гай дайраагүй байсан бол өдийд тэр амьд, үр хүүхэдээ эрхлүүлж байх байлаа. Түүн шиг мянга мянган хүний амьд явах эрх зөрчигдсөн хэвээр. Хэрэв тухайн үед осол гаргасан жолооч согтуугаар жолоо бариагүй бол нэг гэр бүл зуурдын хагацалд унахгүй байв. Хамгийн сүүлд эгэн гэр бүл цэцэг цэврүү шиг хүүхдээ ослын улмаас алдав. Өнгөрсөн долоо хоногт зам тээврийн ослын улмаас нэг хүний амь хохирсон нь хүүхэд байсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн юм.

Зам тээврийн ослын улмаас зуурдаар амь насаа алдсан хүмүүсийн цөөнгүй нь согтуу жолоочийн үйлдээс болдог. Монголчуудын шил шилээ дарсан олон баяр үргэлжилж буй энэ үед тасарч унах шахсан жолооч нар жолоо барих болсон нь цагдаа нарын санааг зовоох болов.

Хүн амын дийлэнх нь төвлөрсөн нийслэлд хоногт л 100 гаруй согтуу жолоочийг цагдаа нар илрүүлдэг байсан бол сүүлийн өдрүүдэд 160-180 болтол өсчээ. Энэ бол зөвхөн цагдаагийн албан хаагчдын хяналт шалгалтаар л илрүүлсэн тоо. Үүний цаана илрээгүй, саатуулагдаагүй хэчнээн согтуу жолооч байгааг таашгүй.

Согтуу жолооч хутга барьсан алуурчнаас ч аюултай гэдэг. Ялангуяа шинэ жилийн баяраа хэтрүүлсэн жолооч нар жолоо барьж, осол гаргах болсон нь цагдаа нарын санааг зовоосон асуудлын нэг болсныг Тээврийн цагдаагийн албаныхан мэдээлж буй. Тус газраас “Албан байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэх болсонтой холбоотой зам тээврийн осол, зөрчил нэмэгдэх болсон. Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн ослын дуудлага мэдээллийн багагүй хувь нь согтуу жолооч нартай холбоотой.

Сүүлийн долоо хоногт  гэхэд согтуурсан үедээ жолоо барьсан 359 зөрчил илрүүлсэн. Иймд цагдаагийн алба хаагчид хяналт шалгалтыг эрчимжүүлсэн.

Мөн албан байгууллагуудын удирдлагууд шинэ жилийн баяр зохион байгуулсан бол ажилчдаа нэгдсэн унаагаар хүргэх, дуудлагын такси, хүргэлтийн жолооч дуудахыг бид зөвлөж байна” гэлээ. Монголчууд болсон хойно, анхааруулга, зөвлөгөөг эс тоон согтуугаар машинаа барих нь цөөнгүй.

Могтуурсан үедээ жолоо барьсан жолооч нар “Айраг уусан, ганц пиво уусан, манай гэр энүүхэнд, эргээд орлоо” гэх ч энэ нь санаатайгаар бусдын амь насанд заналхийлж буй үйлдэл болохоо үл ойлгох. Хэнэггүй зангаасаа бол хүний амийг хохироож  өөрөө ч хохирч үлдэх нь олон. Статистик мэдээллээр, сүүлийн таван жилийн байдлаар согтуу жолоочийн балгаар 585 хүн зуурдаар амь насаа алдсан бол энэ оны 11 сарын байдлаар  95 хүн амь насаа алджээ.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд, цусан дахь спиртийн хэмжээ 0.19 хувиас их бол согтуугаар жолоо барьсан гэж үзэн торгож, жолоодох эрхийг нь хасдаг. Гэвч жолооны үнэлэхгүйгээр ч  дахиад л согтуу жолоо барьж, зам дээгүүр явах хайхрамжгүй байдал засрахгүй байна. Тиймээс өөрийнхөө амь насыг хайрладаггүймаа гэхэд бусдын аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин зам дээр согтуугаар жолооны ард сууж байгаа жолооч нарыг давтан согтуугаар жолоо барихгүй болтол нь хатуу шийтгэл ногдуулдаг байх шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж