Ньюс агентлаг энэ долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Зул сарын баяр тохиож буй энэ долоо хоногт таны амьдралд сайн муу ээлжилж, та яг л галзуу хулгана дээр суусан мэт санагдах болно. Нэг бол огцом дээшилж явснаа, дунд хэсгээс нь гэнэт уруудаж, дараа нь буцаад дээшилнэ гэх мэт сэтгэл хөдлөлийн олон туйлтай байх нь. Энэ дунд эерэг эрчмээ алдахгүй байх нь гэнэтийн сайн сайхныг авчирна. Учир нь энэ долоо хоногт таны бодол санаа “урагшаа, алив яваад өг” горим дээрээ тавигджээ. Анхаарал хандуулах зүйлс, зорилго зорилтоор дүүрэн долоо хоног болно. Сэтгэл санаа, урам зоригийг гундаах өчүүхэн зүйлст сатаарахгүйг хичээгээрэй. Энэ долоо хоног яаж ч өрнөсөн, та хөнгөхөн даваад гарж чадна.
ҮХЭР
Та энэ долоо хоногийг ааш муутайхан эхлүүлж магадгүй. Тиймдээ ч хэн нэгэн таныг баярлуулж, сэтгэл санааг чинь өргөхийг хүлээгээд байж мэдэх юм. Гэхдээ хамгийн сайхан зүйл бол таны амьдралд ийм хүн аль хэдийнээс байдаг юм байна. Тэр хүн таныг баярлуулж, сэтгэл санаагаар дэмжихийг үргэлж хүсдэг. Та түүнээр өөрийгөө дэмжүүлэхийг хүсч, амьдралынхаа хамгийн чухал хүн мөн гэдгийг нь хүлээн зөвшөөрснөөр бүх зүйл илүү дээрдэх болно. Түүнчлэн тэр хүндээ хамт байдагт нь талархлаа илэрхийлээрэй. Энэ долоо хоногт гэр бүл, найз нөхөд, хайр дурлал бүх талын харилцаа таатай байж, баяр талархалд умбана.
ИХЭР
Энэ долоо хоногт амьдралын бүхий л сайхан боломжууд таны эсрэг байгаа мэт санагдсан ч зүгээр л буугаад өгч болохгүй. Аливаа зүйлс үргэлж нэг хэвэндээ байдаггүй, сэтгэл санааны таагүй байдал, хөгжил хөөртэй өдрүүд аль нь ч гэсэн үүрд мөнх үргэлжилдэггүй гэдгийг та амьдралын туршлагаараа мэдэхийн дээдээр мэднэ. Тиймээс битгий бууж өгөөрэй. Удахгүй шинэ он гарах гэж байгаа тул энэ долоо хоногт ирэх оныхоо зорилго зорилтыг тодорхойлоход цаг гаргаарай. Энэ жил хүссэндээ хүрч чадаагүй байж болох ч дараагийн боломж гэж үргэлж байдаг. Өөдрөг байгаарай ихрүүд минь, ирэх жил илүү сайхан зүйлс хүлээж байна. Өөдрөг байх танд хамгийн их зохидог.
МЭЛХИЙ
Энэ долоо хоногт од эрхсийн байрлал олонтоо солигдож, таны сэтгэл санаанд мэдэгдэхүйц нөлөөлж, гүн бодолд дарагдаж болзошгүй. Та хэсэгхэн ч гэсэн гадаад ертөнцөөс тусгаарлагдаж, гэртээ тайван амраарай. Ажлаа хийсэн ч ухаан санаа тань төвлөрч өгөхгүй тэнүүчлэн, зүрх сэтгэл тань гэртээ байх тул, өөрийгөө ч өрөөлийг ч хуурч үр дүнгүй ажиллах магадлалтай. Од эрхэс танд долоо хэмжиж найм огтлохыг зөвлөж байна. Нэгэн цагт ач холбогдолгүй санагдсан зүйлс одоо хамгийн чухал болж хувирахыг үгүйсгэх аргагүй.
АРСЛАН
Энэ долоо хоногт таны “Би үзэл” хурцаар илрэх боловч эцэстээ байдал намжина. Хэтэрхий ухаалаг, эсвэл хэт дүр эсгэсэн байдлаар хүмүүстэй ярилцах, хөнгөн маргаан өрнүүлэх зэргээр таны “Би” үзэл илэрнэ. Гаднаа хуурамчаар итгэлтэй төрх үзүүлж байвч зүрх сэтгэлдээ буулт хийсэн ширүүн маргаан дэгдэж болзошгүй. Гэхдээ таны хувьд ялах эсэх нь онц чухал биш. Маргаанд хэт анхаарлаа хандуулахгүй байснаар сэтгэл санаа хөнгөн, өөдрөг байна. Хэрвээ хэн нэгний зүгээс дарамт шахалт ирвэл та бүдүүлэг хариу үйлдэл үзүүлж болзошгүй учраас аль болох эелдэг зөөлөн байхыг хичээгээрэй.
ОХИН
Зарим зүйлс хэзээ ч өөрчлөгдөхгүй юм байна гэдгийг ойлгосноор энэ долоо хоногт таны хувьд ялагдсан мэдрэмжээр дүүрэн байж болзошгүй. Юу танд хамгийн сайн бэ гэвэл болоогүй зүйлсийг төсөөлөн бодохгүй байх л хамгийн сайн. Хүнд хэцүү, бартаатай замыг та туулсаар энэ хүртэл ирсэн. Одоо харин зэвсгээ хаяад бууж өгөх цаг чинь биш. Зүгээр л үргэлж хүчтэй байхыг хичээгээд хэрэггүй, түр амарч завсарлага аваарай. Цааш явахын тулд завсарлага авах бол хамгийн зөв шийдвэр, буцах замаа олохгүй байлаа гээд ухарч болохгүй.
ЖИНЛҮҮР
Жинлүүрийн ордныхоны хувьд энэ долоо хоног маш таатай байна. Учир нь та эхлүүлсэн зүйлээ дуусгаж чадна. Мөн зарим зүйлс боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрснөөр сэтгэл санаа, бие махбодийн хувьд өөрийгөө бүрэн чөлөөлж чадна. Амьдралд тань бүрэн дүүрэн зүйлс нэгээр тогтохгүй байгаа гэдгийг та мэдэрч, сэтгэл санаа сайхан байна. Эерэг сөрөг бүхий л зүйлсийг сэтгэлдээ хүлээн зөвшөөрч чадсан тань цоо шинэ мөрөөдөл, зорилгоо биелүүлэх орон зайг танд гаргаж өгнө. Долоо хоногийн дунд үеэс таны оюун ухаан бодол санаа бүтээлч оролдлогоор дүүрэн байх болно.
ХИЛЭНЦЭТ
Энэ долоо хоногт таны сэтгэл санаа маш тавгүй, гал дүрэлзсэн аймшигтай уур амьсгалтай өрнөж болзошгүй. Эргэн тойрныхондоо зуудаг нохой шиг хандсанаар бүх хүнийг өөрөөсөө холдуулах вий. Бусад хүн танд саад болохооргүй, нам гүм газарт хэсэг хугацаанд өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байна. Толгой тархинд чинь элдэв болчимгүй бодол байнга эргэлдээд байгаа юм биш биз. Тэгвэл өөдөөс тань шидсэн чулуу болгоныг их буу болгож буцаах хэрэггүй шүү. Жилийн төгсгөл ойртож, амралтын цаг чинь ирлээ. Энэ цаг мөчид танд амралт хамгийн их хэрэгтэй байна.
НУМ
Баярын уур амьсгалыг мэдэрмээр байвал зүрх сэтгэлээ чөлөөлөөд аз жаргалыг мэдэр. Та өөртөө баярлах эрхийг олгодоггүй, хатуу чанга байр суурьтай хүн бололтой. Та бол үл итгэгч. Баярын өдрүүдэд юу л болов гэж гэсэн хандлагаар аливаа сайхан сайхан зүйлсийг хүлээдэггүй хүн юм. Гэхдээ энэ долоо хоногт бусад хүмүүсийн эелдэг найрсага хандлага таны сэтгэлийн утсыг хөндөж, зөөлрүүлж дөнгөх нь. Эцсийн эцэст, хүмүүний амьдрал гэдэг үнэ цэнтэй зүйл мөн үү? Энэ асуулт олон жилийн турш таны сэтгэлийн гүнд дараатай байсан байж мэднэ. Тэгвэл хариултыг одоо хэлье. Тийм ээ, бидний амьдрал үнэ цэнтэй. Та хүмүүст итгэ. Тэд таны бодож байсан шиг тийм ч муу биш шүү.
МАТАР
Энэ долоо хоногт танд гайхамшигтай зүйлс тохиолдох нь. Матрын ордныхоны хувьд бүх зүйл сайн сайхан байна. Энэ сард од эрхсийн байрлал матрын ордныхонд илт давамгайлж байгаа учир үүнээс илүү сайн зүйл гэж хаана байх вэ. Өнгөрсөн долоо хоногт ч таатай байсан уур амьсгал энэ долоо хоногт үргэлжилсээр байна. Шаргуу ажиллах нь хэдий сайн ч гэсэн, хэсэгхэн завсарлага авч амарснаар ирээдүйд илүү шаргуу хөдөлмөрлөх эрч хүчээ олж авна. Анхааруулж хэлэхэд, та үргэлж хэтрүүлэн ажиллах гээд байдаг гэмтэй юм.
ХУМХ
Хуучин таагүй дурсамжууд толгойд тань эргэлдэж, санаа зовоож магадгүй. Гэхдээ танд сөрөг бодлоо эерэг болгон хувиргаж, илүү бүтээлчээр ашиглах чадвар бий. Хэрвээ та зохиолч бол энэ долоо хоногт бодсон санасан бүхнээ цаасан дээр буулгаж, өдрийн тэмдэглэл хөтлөн, бодол санаагаа цэгцэлбэл үр дүнтэй. Хумхын ордны эцэг эхчүүдийн хувьд ч таатай өдрүүд хүлээж байна. Таны хүүхдүүд танд онцгой анхаарал халамж тавих нь. Бүх л эцэг эхчүүд үүнд дуртай байдаг шүү дээ.
ЗАГАС
Ядарч туйлдсан загасны ордныхонд энэ долоо хоногт ахиад л амрах боломж гарахгүй нь. Гэхдээ та өөртөө болон өрөөлд амлалт үүрэг өгсөн шүү дээ, тэгэхээр завсарлага авах боломж байхгүй. Энэ долоо хоногт төрөл бүрийн үйл ажиллагаанд та оролцох нь. Оролцоо таны аз жаргалтай болгоно. Пүрэв гаригт танд бага зэрэг биеэ өмөөрөх мэдрэмж төрж, сэтгэлээр унаж болзошгүй. Гэхдээ энэ нь таны нойрыг хугаслаж, сэтгэл хямраах сүйдтэй зүйл биш гэдгийг санаарай.
М.НАРАНЖАРГАЛ
Холбоотой мэдээ