Чингэлгээр барааг татсанаар ачааны хөлс 20-30 сая болж нэмэгджээ | News.MN

Чингэлгээр барааг татсанаар ачааны хөлс 20-30 сая болж нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.12.20-нд нийтлэгдсэн

Чингэлгээр барааг татсанаар ачааны хөлс 20-30 сая болж нэмэгджээ

Чингэлгээр барааг татсанаар ачааны хөлс 20-30 сая болж нэмэгджээ

Эрээн боомтын хил хаагдсантай холбоотойгоор Эрээн-Замын-Үүд чиглэлийн тээврийн хөлс нэмэгдсээр байгаа аж. Хэдийгээр хил нээлттэй ч автозамын тээвэрлэлт хийгдэхгүй байгаагийн улмаас ийнхүү үнэ нэмэгджээ. Хил хаагдахаас өмнө нь нэг машины тээвэрлэлтэд дөрвөн сая төгрөгийн хөлс төлдөг байсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сараас 20-30 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Харин наймдугаар сараас эхлэн тээврийн жолоочтой хариуцлагын гэрээ байгуулж дараалалд байгаа Эрээнээс Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийн зардлыг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргаж байсан.

Харамсалтай нь, урд хөршид Covid-19 халдварын тохиолдол батлагдсантай холбоотойгоор тээврийн зардал нэмэгдсээр байгаа аж. Тухайлбал, аравдугаар сард эрээнд халдварын тохиолдол бүртгэгдэж, чингэлгээр ачааг тээвэрлэхээр болсон. Энэ нь тээвэрлэлтийн зардлыг дахин 20-30 сая хүртэлх төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Өмнө нь нэг машинд багтдаг байсан ачаа одоо 2-3 чингэлэгт багтахаар болжээ. Ингэснээр нэг метр куб ачааг 800-1000 юаниар ачдаг байсан бол одоо 1800-2000 юаниар ачиж байгаа юм. Энэ талаар ачаа бараа нь гацсан иргэдийн цахим хуудаст бичжээ.

Иргэдийн зүгээс холбогдох газруудад гомдол саналыг хүргүүлж байгаа ч албан хариулт өгөхгүй байгаа аж. Тээвэрлэлтийн үнэ энэ хэвээр өссөөр байвал иргэдэд хүрэх эцсийн үнэ нэмэгдэнэ. Үүнээс болж эдийн засгийн хувьд иргэдийн нуруун дээр хүнд ачаа болох нь тодорхой. Тиймээс тээврийн зардлыг бууруулж, ачаа барааг яаралтай татан авахын тулд иргэд төрийн бус байгууллагууд байгуулж буй аж.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин хилийн асуудлын талаар тайлбарлахдаа “Энэ сарын 8-нд холбогдох албаны хүмүүс Замын-Үүд боомтод ажилласан. Энэ сарын 10-11-нд тээврийн хэрэгслийг Эрээн талаас дундын цэг дээр байршуулсан. Гэхдээ Эрээний талд хүндрэл үүссэн нь автомашинууд цаг агаарын байдлаас шалтгаалан асахгүй байх, гаалийн бүрдүүлэлт, бодит автомашин дээрх ачааны жин, хэмжээ зөрөх асуудлаас үүдэлтэй. Иймд энэ сарын 14, 15-нд үнэлгээ хийж дүгнэлт нь гарч байна. Тэгэхлээр Эрээн дахин хаалгаа бариагүй. Бараа бүтээгдэхүүн эргэлтэд орох  үе шаттай ажлын процесс явагдаж байна” гэсэн юм. Харин ачаа барааг татан авах чингэлэг тээврийн үнийн талаар сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өгөөгүй. Тиймээс иргэдийн зүгээс албан тайлбар өгөхийг шаарджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-20 103.229.122.100

ИНГЭЭД ДАХИАД 100 ЖИЛ ДАМПУУ БАЙХ ЮМ БАЙНА ДАА

Avatar

Зочин 2021-12-20 213.87.89.113

====== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Zochin 2021-12-20 64.119.24.156

Amidrald oir shiidber gargaj baigaach ee.

Avatar

Зочин 2021-12-20 202.179.24.168

1 чингэлэг бүрээс 220,000 төгрөг авдаг өдөрт 11сая төгрөгний ашигтай халтарын хамааралтай компани байна гэсэн. тэр нэмэгдэл ард түмний нуруун дээр л бууна. энэ компанийг шалгаачээ. хятадын талд биш манай хурган дарга нарт их учир байна уу. . халтар гэж хүнийг сайд болсоноос хойш замын үүд эрээний ачаа байнга саатаж байх боллоо

Avatar

Зочин 2021-12-20 59.153.114.188

Дүр эсгэсэн ардчилагчдын хийж чадах зүйл нь зөвхөн бусдыг гүтгэх.

Avatar

Зочин 2021-12-20 103.9.90.100

битгий шаагаад бай. наймаачид л юмныхаа үнийг өсгөх гэж ядаа биз. Битгий юу ч худалдаж ав, иргэдээ

Avatar

Зочин 2021-12-20 202.179.24.168

нэмэгдэлгүй үнээрээ юмаа авах эрх чинь байгаа ш дээ. битгий үнэтэй байна гээд гоншигоноод бай. авахгүй байх эрх чинь байгаа шүү

Avatar

Зочин 2021-12-20 202.179.24.123

Хятад ковид тараасандаа гэмшиж улс орнуудын ачаа эргэлтийг эсрэгээрээ үнэгүй болгомоор юм.

Avatar

Зочин 2021-12-20 59.153.114.188

Ийм мэт үгнээс чинь болж бусад хүмүүс, монголчуудыг үзэн ядах болно гэж бодогдохгүй байна уу малаа. Эсвэл чи эх орныхоо дайсан юм уу.

Avatar

Зочин 2021-12-20 103.229.122.100

ХЯТАД ВИРУС

Avatar

Зочин 2021-12-20 202.179.24.123

Ковидоор далимдуулж Монголыг э.з-р боож бүр дарж авах санаатай байна. Уг нь Хятад дэлхийд ковид тарааснаараа нөхөн төлбөр өгмөөр юм, их гүрний дээрэнгүй үзлээ гэж

Avatar

Зочин 2021-12-20 202.170.65.54

Улс ийм хүнд онцгой үед гаалийн тээврийн зардлыг нь хуучин үнээр нь барьж яаралтай оруулж ирээч!!!! Яах гэж татвар төлдөг юм тэгвэл?!!!

Avatar

Зочин 2021-12-20 203.169.50.105

Хил нээгдсэн юм болов уу

Avatar

Иргэн 2021-12-20 66.181.161.40

энэ ажил Зам тээврийн яамны ганф ажил ыиш Үүнийг ЕС биёчлэн хариуцах ёстой Дунд анги алга боллоо Энэ бол улс уруудахын шинж

Avatar

Зочин 2021-12-20 103.80.210.183

халтар ГӨЛӨГИЙГ зайлуулаач ээ. 10 дахин нэмээд байхдаа яахав арай дургүй хүрмээр

Avatar

Tsuvdai 2021-12-20 66.181.161.109

Hohi nee

Avatar

Irgen 2021-12-20 66.181.161.28

10,000,000 tugruguur gereelj shiidsen gehiin. Ter uneer mashin yawaagui. Gargasan shiidveriig ni murduugui,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж