Чингэлгээр барааг татсанаар ачааны хөлс 20-30 сая болж нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.12.20-нд нийтлэгдсэн

Чингэлгээр барааг татсанаар ачааны хөлс 20-30 сая болж нэмэгджээ

Чингэлгээр барааг татсанаар ачааны хөлс 20-30 сая болж нэмэгджээ

Эрээн боомтын хил хаагдсантай холбоотойгоор Эрээн-Замын-Үүд чиглэлийн тээврийн хөлс нэмэгдсээр байгаа аж. Хэдийгээр хил нээлттэй ч автозамын тээвэрлэлт хийгдэхгүй байгаагийн улмаас ийнхүү үнэ нэмэгджээ. Хил хаагдахаас өмнө нь нэг машины тээвэрлэлтэд дөрвөн сая төгрөгийн хөлс төлдөг байсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сараас 20-30 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Харин наймдугаар сараас эхлэн тээврийн жолоочтой хариуцлагын гэрээ байгуулж дараалалд байгаа Эрээнээс Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийн зардлыг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргаж байсан.

Харамсалтай нь, урд хөршид Covid-19 халдварын тохиолдол батлагдсантай холбоотойгоор тээврийн зардал нэмэгдсээр байгаа аж. Тухайлбал, аравдугаар сард эрээнд халдварын тохиолдол бүртгэгдэж, чингэлгээр ачааг тээвэрлэхээр болсон. Энэ нь тээвэрлэлтийн зардлыг дахин 20-30 сая хүртэлх төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Өмнө нь нэг машинд багтдаг байсан ачаа одоо 2-3 чингэлэгт багтахаар болжээ. Ингэснээр нэг метр куб ачааг 800-1000 юаниар ачдаг байсан бол одоо 1800-2000 юаниар ачиж байгаа юм. Энэ талаар ачаа бараа нь гацсан иргэдийн цахим хуудаст бичжээ.

Иргэдийн зүгээс холбогдох газруудад гомдол саналыг хүргүүлж байгаа ч албан хариулт өгөхгүй байгаа аж. Тээвэрлэлтийн үнэ энэ хэвээр өссөөр байвал иргэдэд хүрэх эцсийн үнэ нэмэгдэнэ. Үүнээс болж эдийн засгийн хувьд иргэдийн нуруун дээр хүнд ачаа болох нь тодорхой. Тиймээс тээврийн зардлыг бууруулж, ачаа барааг яаралтай татан авахын тулд иргэд төрийн бус байгууллагууд байгуулж буй аж.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин хилийн асуудлын талаар тайлбарлахдаа “Энэ сарын 8-нд холбогдох албаны хүмүүс Замын-Үүд боомтод ажилласан. Энэ сарын 10-11-нд тээврийн хэрэгслийг Эрээн талаас дундын цэг дээр байршуулсан. Гэхдээ Эрээний талд хүндрэл үүссэн нь автомашинууд цаг агаарын байдлаас шалтгаалан асахгүй байх, гаалийн бүрдүүлэлт, бодит автомашин дээрх ачааны жин, хэмжээ зөрөх асуудлаас үүдэлтэй. Иймд энэ сарын 14, 15-нд үнэлгээ хийж дүгнэлт нь гарч байна. Тэгэхлээр Эрээн дахин хаалгаа бариагүй. Бараа бүтээгдэхүүн эргэлтэд орох  үе шаттай ажлын процесс явагдаж байна” гэсэн юм. Харин ачаа барааг татан авах чингэлэг тээврийн үнийн талаар сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өгөөгүй. Тиймээс иргэдийн зүгээс албан тайлбар өгөхийг шаарджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж