News.mn "Монгол сервис" буландаа автобусны соёлын талаар цувралаар хөндөн бичиж байгаа билээ. Энэ удаад нийтийн тээврийн үйлчилгээний талаар иргэд ямар гомдол гаргадаг тухай хүргэж байна.
Сурагчдын амралт эхэлсэн тул нийслэлийн автозамын хөдөлгөөний ачаалал буурчээ. Гэсэн ч хэдий ажил орох, тарах цагаар автобус хүлээх нь "алаан" хэвээр. Хүйтний эрч чангарч буй ч хүмүүс 30-40 минут нийтийн тээвэр хүлээх нь хэвийн үзэгдэл болжээ.
Орой болж, утаа сааралтаж, тэнгэрийн хаяа ч харагдахгүй болсон 17:40 минут. Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан гэх нэгэн залуугийн яриаг автобусанд сонссон тухайгаа хуваалцъя.
“Автобус бааз-Зайсан” чиглэлийн Ч:55 дугаартай шар автобусанд суулаа. Цантсан цонхны цаанаас хаана яваагаа ч үл мэдэх автобус дүүрэн хүн. Бүгд дор бүрнээ завгүй. Зарим нь утсаа маажиж, зарим нь утсаараа ярьж, зарим нь унтана. Тэр дунд нэгэн залуугийн утсаар ярих нь анхаарал ихэд татав. Сонсоход залуугийн гутал нь илч алдсан тул хөлдөхийн даваан дээр автобус суужээ. Тэр уурандаа нийтийн тээврийнхэн рүү залгаж, бухимдлаа илэрхийлж эхлэв.
Залуу "Байна, сайн байна уу. Нийтийн тээврийн үйлчилгээний газар мөн үү? Танайх гомдол санал хүлээж авдаг юм уу. Хүмүүс ажил, хичээлээ тараад хөлдөж үхтлээ автобус хүлээж байна. Би оюутан болж ирснээсээ хойш танайд гомдол гаргаж байна. Гэтэл асуудал огт засрахгүй юм.
Холын чиглэлийн автобусны тоогоо нэмчихвэл эргэлтээр ирэх хугацаа нь ойртмоор санагдах юм. Гэтэл төвийн автобус нь таван минут ч хүрэхгүй цуварч ирж байхад холын чиглэлийн автобус огт ирдэггүй. Цаг хүлээлгээд ирэхэд нь хүлээсэн хүмүүс нь биш овсгоотой нь суучихна. Таксины мөнгөтэй байсан бол хүн бүр жижиг тэргэнд суугаад явна. Энэ чинь нийтийн тээвэр юм байгаа биз дээ. Яагаад ард иргэдийн зорчих тээврийнхээ тоог нэмж чаддаггүй юм бэ?" гэхчилэн амьсгаа ч авахгүй үгсээ угсруулан уцаарлангуйгаар хов зөөлөө. Хэсэг чимээгүй байснаа, мөнөөх залуу "Би харин танд хэлээд байна шүү дээ. Ойлголоо, уламжилъя, жолоочид хариуцлага тооцъё гэх хэлчхээд асуудал яг л хэвэндээ байдаг. Та наад утсан дээр ирж байгаа гомдлоо бүртгэж аваад цалин авч байгаа биз дээ" хэмээн хуурай агсрав.
ТҮГЖРЭЛЭЭС ГАРААД Л ЖОЛООЧИД УЛААН ГАЗУУ ДАВХИДАГ
Залуу ч замын турш гомдлоо хэлсээр. "Хөгшин настай болон хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчлэх дургүй Би одоо Дэнжийн мянгын автобусанд суугаад явж байна. Түгжирч түгжирч Зайсангаас гүүр давж, Багшийн дээд буудлын буудлаас пиг дүүрч 100 айл хүртэл "мөлхөнө". Түгжрэлээс гарангуутаа гарлаа галзуу, согтуу давхина. 57 сургууль, "Хүчит шонхор" дээр хүн их буудаг учир аргагүй эрхэнд зогсоно. Түүнээс хойш зорчигчдоо буулгахгүй авч давхидаг. Би гэхэд Гахайн байрны буудал дээр буудаг. Тэнд жолооч хальт тоормослоод хаалгаа хагас нээгээд давхичихдаг. Хэлэхээр хаалганд ойртохгүй яасан юм гээд хараана. Залуу хүмүүс үсрээд буучихдаг. Харин настай хөгшчүүл, хүүхэд тэвэрсэн хүмүүс хэцүү харагддаг. Автобусны чиглэл, дугаартай нь, зорчсон цаг минутаа хүртэл хэлж байхад жолоочид нь ядаж хариуцлага тооцмоор. Улаан галзуу явж байхдаа чихэвч зүүгээд утсаар ярина, нэг гараараа тамхи татаж, нөгөө гараараа жолоо барина. Хэрэв танайх хүлээж авахгүй бол би Засгийн газрын 11-11 дугаарт хандана. Жолоочдын харилцаа хандлага маш бүдүүлэг байна. Төлбөрөө төлөөд зорчиж байгаа иргэд аюулгүй үйлчилгээ авах ёстой. Цалин аваад ажиллаж байгаа бол сэтгэлтэй байх хэрэгтэй" хэмээн бухимдав.
Ямартай ч автобусанд өрнөх түмэн ярианы дундаас тэр нэг оюутан залуугийн олны төлөө хэлсэн санал шүүмж ихэд сонирхолтой санагдлаа. Өнгөрсөн хугацаанд өдөр бүр нийтийн тээвэрт суудаг байсан ч хаалганы дээр байдаг тусгай дугаар руу залгаж санал хэлж байсан хүнтэй таарч байсангүй. Иргэдээ боддог ухаалаг нийслэлийн удирдлагуудтай байсан бол иргэд хөхөө өвлийн хүйтэнд хөлдөтлөө автобус хүлээхгүй байсан нь лавтай.
Зочин 2021-12-20 66.181.180.232
буудал дээрээ зогсдоггүй.
Зочин 2021-12-20 202.55.188.109
Орой суугаад яваад үзээд наад нийтлэл бич шууд буруутгах хэрэггүй байхдаа
Зочин 2021-12-20 213.87.89.113
))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2021-12-20 66.181.161.113
Хичээл сургууль амарсан энэ үед замын ачаалал харьцунгуй багассанч автобус цөөхөн явсан хэвээрээ миний ажил номын санд байдаг манайх шар хад руу би автобус дүүрэн хүнтэй байхад жуков хүртэл алхаж зунжин-шархаданд найдаж алхдаг яг ид ачаалалтай үед ажилаа тараад харих үнэхээр хэцүү болж бна
Зочин 2021-12-20 202.21.124.134
Яг үнэн хэлжээ. Нэмээд хэлэхэд автобус нь гадаадаас ялгаагүй хүйтэн мөсний хонгил. Автобусанд суулаа ч хүмүүсийн амьсгалд, бие биендээ шахаад л гайгүй болж байна уу гэхээс биш осгож үхэх шахан чичирсээр л явдаг шүү
Зочин 2021-12-20 103.26.195.60
Нийтийн тээврийг хувийн хэвшлийн шуналтнуудын гараас гаргаачээ.Солонгосын хог дээр хаясан автобус оруулж ирээд хэдэн хөдөөний малчин оркуудаар жолооч хийчихсэн .Нөгөө халтарууд нь хотын наад захын соёл мэдэхгүй бүдүүлэг хэнэггүй усанд орж хуьцас хунараа солихоо мэдэхгүй хотын соёлыг утсаар ярих гээд ойлгочихсон малуудаасаа салмаар бна.Түгжрээгээр далимдуулаад хоорондоо хувилдаад ресээ бүтэн бичүүлээд ажлаа хийхгүй цалин авдаг.Нийтийн тээврээ хувийн компаниудын эрх мэдлээс гаргаж хурдан цэвэрлэ!
Зочин 2021-12-20 150.129.141.101
автобусны жолооч нар чинь микроны малнууд ш дээ. Гэрлэн дохиог байнга зөрчдөг. Эрхийг хасаад маш их мөнгөөр торгохгүй бол гарцаар гарч яваа хүүхэд, хүмүүст маш халгаатай байна. Ногоон гэрэл асчихаад байхад л зогсохгүй юм!!!!!
Irgen 2021-12-20 66.181.161.71
Unen l heljee.jolooch nar utsaar yarih, tamhi tatahaa bolih heregtei.olon niited uilchilj bgaa gedgee uhamsarlaj oilgoh heregtei.zarim chigleld yawj bgaa 2 taldaa 2 egnee suudaltaig boluilmaar hun zuruh zaigui .
зорчигч зочин 2021-12-20 202.21.114.170
автууснуудад наад захын стандарт мөрдүүлмээр бна Нийтийн тээврийн газрыхан…. цонхны хөшиг, гэрэл бууруулагч хальсгүй байлгах, заал 2 талаараа нэг дан суудалтай байлгах, дотор гэрэлцүүлэг бүрэн ажилдаг, агааржуулалт сайн байлгах гэхчлэн өөрсдөө санаачлаад хийчмээр ажлууд бж л бдг, жолоочийн ёс зүй, хандлага, харьцаа, ур чадварыг сайжруулахгүй бол болохгүй ээ, тамхи баагиулсан, утсаар ярьсан,…. арай дэндүү бгаа, зогсоолдоо орохдоо ар талын бусаддаа зай гаргах дадал ч суухгүй бна шд
Зочин 2021-12-20 46.166.142.214
пвтобусанд хешиг зевхен монголд л байдаг. Цэцэг навч хээ угалз болсон эрээн мяраан хөшигийг харахаар яг дээр үеийн сэтгэлгээ
Өвгөн 2021-12-20 202.9.46.13
Нэг удаа яа.лтачүгүй яараад автобусанд суулаа. Магай иргэдиин яриа бүгд үнэн. Дээр нь нэмж хэлэхэд их бохир.үнэр.танар.дуу чимээ хэлэх юм бш. Одоо л салж унах нь дэ л гж бдож явла. Бс жолооч хөөрхөн хиигээ тавина гш…
zochin 2021-12-20 122.201.23.84
Оюутан залуу үнэн хэлжээ! Ер нь нийтийн тээврийг арай хариуцлагатай болгомоор байнаа. Метрогоо хурдан бариачээ
Дорж 2021-12-20 192.82.72.111
Ихэнх жолооч нар 500 төгрөгийг нэхэж авдаг
Зочин 2021-12-20 192.82.78.31
Avtobusnii jolooch nar gej jinkene taever tsusnii orkuud bainaa. Yaj bugd neg dor neg mergejil songood orchihdog yum boloo. Busdiig hundleh, mergelilee hundleh gesen oilgolt baihguiee
5nastai jaahn hvvhed 2021-12-20 202.126.88.166
Uuruu Buh hvniig ijil gej boddog bol tun ch tachirhan bodoltoi bn daa
121515 2021-12-20 202.5.202.132
2-3 хоногийн өмнө огцом 30 градус хүрч хүйтэрсэн өдөр, хаа сайгүй түгжрэл, Баянгол зочид буудлаас 120 мянгат орох замд Энхтайваны гүүрэн дээр бүтэн 2 цаг 30 минут түгжирч байж MCS буудалд очлоо. яг үнэндээ бөглөрлөөс болоод шууд алхдаг ч тэр өдөр жаахан торонд ачаатай, үүргэвчтэй тул хүйтнээс эмээж 55 номерт суусан минь даанч яавдаа гэх бухимдлыг үүсгэсэн.
1 дүгээр эгнээ автобусны зам гээд байсан биш үү. гэтэл автобус машин бүгд л түгжрээд нам зогсдог. зохицуулалт хиймээр л байна.
Зочин 2021-12-20 46.166.142.214
1-р эгнээ зөвхөн төв замд үйлчилдэг
Зочин 2021-12-20 107.77.212.169
Stresstei l ajil shuu dee. Hun bur 1 udur hiigeed uzeesei
зочин 2021-12-20 192.82.75.10
АВТОБУСНЫ ЖОЛООЧ НАРЫН ХАРИЛЦАА БҮР ДҮҮРЧ. БҮР ТАМХИ ТАТАХ НТР НЬ Ч БАС ДҮҮРЧ.
ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ АЛЬ Ч ЖОЛООЧ ЯЛГААГҮЙ ҮРГЭЛЖ Л, БҮР БОЛОМЖ Л ГАРВАЛ УТСАА ШАГАЙЖ ЯВАХ ЮМ.
ХААШАА Ч ЯАРАХГҮЙ, УРДУУРАА ОРУУЛАХ МАШИН БАЙВАЛ ОРУУЛААД Л.
ЯГ Л ИДЭЭШИЛЖ ЯВАА МАЛ ШИГ ТААВААРАА ЯВДАГ НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ЯАХ УУ?
Зочин 2021-12-20 103.80.210.183
өөрөө бусны жолооч бол