Сурвалжлага: Шахмал түлшний шуудай үнэд орж байна | News.MN

Сурвалжлага: Шахмал түлшний шуудай үнэд орж байна

Сурвалжлага: Шахмал түлшний шуудай үнэд орж байна

Нэг хүн хамгийн ихдээ шахмал түлшний 300 шуудай тушаажээ

Сурвалжлага: Шахмал түлшний шуудай үнэд орж байна

Урд хөрш хилээ түр хаахад Монголд өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж,  Эрээнээс хэт хамааралтай амьдралтайг мэдрүүлэх болсон. Үүний нэг жишээ нь, шахмал түлшний шуудай. Тодруулбал, арваннэгдүгээр сарын эхээр шахмал түлшний 25 килограммын /кг/ шуудай Хятадын хил дээр гацсанаас болж  100 кг-аар савлаж байв. Өчнөөн тэрбум төгрөгийн санхүүжилттэй түлшний шуудайг  уг нь дахин ашиглаж хэрэглэдэг бол байгальд ээлтэй төдийгүй эдийн засагт ч хэмнэлттэй.

Гэтэл дахин ашиглах боломжгүй гэх шалтгаанаар жилд дунджаар 1500 тонн хаягдал бий болж байгааг  Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо судалж тогтоосон байдаг.

Тэгвэл арванхоёрдугаар сарын 16-аас эхлэн шахмал түлшний шуудайг иргэдээс 300 хүртэлх төгрөгөөр худалдан авахаар болсон . Энэхүү  ажлыг “Тавантолгой түлш”  ХХК-ийн туслан гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгч байгууллагууд хариуцан, зохион байгуулж байна.  Энэ талаарх сурвалжлагыг өнгөрсөн Баасан гаригт /2021.12.17/ бэлтгэснээ хүргэе. 

ШАХМАЛ ТҮЛШНИЙ ШУУДАЙГ 300 ТӨГРӨГ БУС 250 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАН АВЧ БАЙНА

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд  байрлах  шахмал түлшний шуудайг иргэдээс худалдан авах “Алдар ямаат уул” ХХК-д иргэд хоёр өдөрт гэхэд  1400 гаруй шуудайг тушаажээ. Туслан гүйцэтгэгч компаниуд  шуудайны амыг заавал хөвөрч авсан, цоороогүй  бүтэн байх зэрэг  шаардлагыг тавьж буй.  Ингэхдээ 300 төгрөг бус 250 төгрөгөөр худалдан авч байна. Учир нь шахмал түлшний шуудайны амыг халуун скоч шиг зүйлээр дарахгүй л бол дахин ашиглах боломжгүй учраас тэрхүү  зардалд  50 төгрөг нь шингэж буйг тайлбарлав. 

Энэ цэгт нэг хүн хамгийн ихдээ шахмал түлшний 300 шуудай тушаагаад 75 мянган төгрөгийн орлоготой болсон гэнэ. 

ЭМЭЭ НАР ШУУДАЙГАА ИХ АВЧИРЧ ӨГЧ БАЙНА

“Алдар ямаат уул” ХХК-ийн захирал Н.Отгонцэцэг “Үйлдвэрээс задгайгаар гарсан түлшийг манай компани ууталж савлан цэгүүдээр түгээлт хийдэг.  Тиймээс бид өөрсдөө шуудайны  чанарыг харж авч байна. Шуудайныхаа амыг нь хөвөрч аваад, нямбай гэгч нь шуудайгаа  эвхээд хадгалсан хүмүүс бас байна. Энэ нь шуудайгаа зарж, худалдан авч байгаа хоёр талдаа амар.  Ер нь иргэд идэвхтэй оролцож байна. Ялангуяа эмээ нар шуудайгаа их авчирч өгч байна. Үүнээс харахад настай хүмүүс нямбай учраас олноор нь  хураагаад үнс, хогоо хийнэ гээд  хадгалж байсан байх л даа.

Манай цэг дээр хоёр өдрийн дотор гэхэд 1400 шуудай цугалсан. Өөр хороодоос хүмүүс шуудайгаа авчирч өгч байна.  Хамгийн ихдээ өчигдөр нэг эмээ 300 ширхэг шуудай  тушаасан.  Мөнгөө дансандаа хийнэ гээд л инээгээд явсан. Өнөөдөр өглөө нэг эмээ эрт ирээд  100 ширхэг  шуудай тушаасан. Иргэд шуудайгаа идэвхтэй  тушаавал  бидэнд маш сайн. Үйлдвэрт шинэ шуудай байхгүй учраас хуучин шуудайгаа иргэдээс худалдаж авч савлаад дараагийн хүмүүстээ зарж эргэлтэд оруулахгүй бол болохгүй” гэдгийг онцоллоо. 

"ШУУДАЙ ТУШААСАН МӨНГӨӨРӨӨ ХЭДЭН ӨДРИЙН ХҮНСНИЙ ЮМАА АВНА"

Биднийг ийн ярилцах хооронд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Г.Отгонбаяр “Өнгөрсөн жилээс эхлэн хадгалсан шуудайны амыг яг  оёдолоор нь задалсан 60 шуудай байна"  гэсээр үүрч ирсэн том уутаа задлав. Тэрбээр их нямбай хүн бололтой. Шахмал түлшний шуудайн тус бүр дээр хүнд юмаар дарж үрчийлгэхгүйгээр хадгалжээ. 

Г.Отгонбаярын авчирсан шуудайг туслан гүйцэтгэгч савлагааний компанийн ажилтан эдэлгээ нь харьцангуй сайн байна гэж дүгнэв. Гэхдээ 60 шуудай бүгд шаардлага хангасангүй. Учир нь  таван шуудайны ам нь урагдсан учраас ахин оёдол авахгүй гэх шалтгаанаар хасагдлаа. Ингээд Г.Отгонбаярын авчирсан 60 шуудайны  55 нь шаардлага хангаж нэг шуудайг 250 төгрөгөөр үнэлж тэрбээр 13750 төгрөгтэй болов. Г.Отгонбаяр  энэ мөнгөөрөө “Хэдэн өдрийн хүнсний юмаа авна. Шаардлага хангаагүй үлдсэн  таван шуудайндаа үнс, хогоо  хийнэ”гэсээр гарч одов.

“Тавантолгой түлш”  компанийн туслан гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгч байгууллагууд шахмал түлшний шуудайг иргэдээс нэг удаадаа  худалдаж аваад дахиж авахгүй гэнэ.

Учир нь шуудайг гурав дахь удаагаа ашиглавал савлагаагаа даахгүй урагдахад хүрэх аж. Тиймээс  цаашид иргэдээс ирж буй  шуудайны чанарт  ихэд анхаарна гэдгээ  хэлж байлаа.

"ЗА ЯАХ ВЭ. 250 ТӨГРӨГ НЬ ХАА ЮМ"

Удалгүй С.Нямдулав 3-4 буудал алхаж шуудайгаа тушаахаар ирсэн гэдгээ онцлов. Тэрбээр шуудайгаа нэг уутанд бөөгнүүлж хийсэн учраас ихэд үрчийжээ. Болж өгвөл шуудайгаа тэнийлгээд авчрахыг тухайн команийн ажилтан түүнд зөвлөв. С.Нямдулавын хувьд 46 шуудай авчирсан бөгөөд үүн дотроо шуудайны уутны амыг хөвөрч задлалгүй оёдолын доогуур хайчаар тайрсан гурван  шуудай байв. Энэ нь мэдээж шаардлагыг хангахгүй. Тиймээс  46 шуудайнаас гурвыг хасч үлдсэн 43 шуудайг   10750 төгрөгөөр үнэлэв. Тэрбээр "Мэдээгээр шуудай нэг бүрийг 300 төгрөгөөр авна гэсэн"  шүү дээ гэхэд компанийн ажилтан "Шахмал түлшний шуудайны амыг халуун скоч шиг зүйлээр дарахгүй л бол дахин ашиглах боломжгүй учраас тэрхүү  зардалд үлдсэн 50 төгрөг багтаж буйг"   тайлбарлаж өглөө.

Үүнийг сонссон С.Нямдулав “За яах вэ. 250 төгрөг нь  хаа юм. Худалдаж аваагүй бол гудамжны үзүүрт хогтой хэвтэж байх байсан шүү дээ.  10 мянган төгрөгөөрөө ээждээ сүү авч өгье” гээд явлаа. 

ТЭГВЭЛ МОНГОЛД ЯАГААД САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ШУУДАЙГ  ҮЙЛДВЭРЛЭДЭГГҮЙ ВЭ?

Угтаа бол Монгол, Хятадаас нэг ширхэг шуудайг 600 төгрөгөөр худалдан авдаг бөгөөд энэ жил гэхэд 10 сая ширхэг шуудайг зургаан тэрбум төгрөгөөр худалдан авахаар төлөвлөөд байжээ. Улмаар арваннэгдүгээр сарын 30-нд Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “Тавантолгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх тендер зарласан. Өнгө будгийн хувьд заавал  улаан будагтай байхыг шаардаагүй. Гол нь дотоодын компаниудаас тендерийн шаардлагад нийцсэн материал ирүүлдэггүй учраас Хятадаас  оруулж ирж байсан” гэдгийг мэдэгдсэн. Тэгвэл дээрх шийдвэр гарахаас өмнө хэн юу хэлж байсныг эргэн саная.

Арваннэгдүгээр сарын 20-нд “Тавантолгой түлш” ХХК:

-25 кг-ын савлагаатай шуудай нь гадуураа гялгар бүрхүүлтэй байдаг бөгөөд энэ бүрхүүл нь шахмал түлшийг ус чийгээс хамгаалах зориулалттай. Дотоодын компаниуд үүнийг хийж чаддаггүй. Энгийн шуудайн материалыг холбож оёод нэг тонн болон 100 кг-ын  савлагаатай шуудайг бол хийж байна. Одоогоор  манайхан дотооддоо 25 кг-ын савлагаатай гялгар улаан материалыг үйлдвэрлэж чадахгүй байна. Түүнчлэн энэ 25 кг-ын шуудайг чинь үйлдвэрлэе гэсэн санал хараахан ирээгүй. Харин 100 болон нэг тоннын савлагаатай шуудайг манайд нийлүүлээд явж байгаа.

Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Б.Болдбаатар:

Монгол Улсад хүнд даацын баяжмалын шуудай үйлдвэрлэдэг арав гаруй компани бий. Харин шахмал түлшний шуудай үйлдвэрлэх боломжтой “Grand lucky” гэх нэртэй компани энэ зун байгуулагдсан. Тус компани нь түлшний шуудай үйлдвэрлэх тоног төхөөрөмж болон бусад бүх зүйлээ оруулаад ирсэн. Манай улсад аль хэдийнэ шуудайн үйлдвэр байгуулагдсан ч захиалгат ажил байхгүй болохоор үйл ажиллагаа нь жигдэрч өргөжиж өгдөггүй. Хамгийн гол нь “Таван толгой түлш” компанийн зарласан тендерт ороод ялагдсан.

Нуулгүй хэлэхэд, манай улсад хахууль авдаг, хахууль өгдөг компаниа шалгаруулдаг жишиг тогтоод байна уу гэж  харж байна. Түлшний 25 кг-ын уутны гаднах гялгар наалтыг өмнө нь бол дотооддоо хийдэггүй байсан. Харин одоо хувийн үйлдвэртэй, тоног төхөөрөмжтэй компани байгуулагдсан. Тиймээс ч дотооддоо үйлдвэрлэж эхэлж байгаа юм чинь дэмжих байх гэж дотроо их горьдсон. Харамсалтай нь өмнө ялж байсан компани нь тендер авсан байна лээ. Уг нь тэр компани нь эрчим хүчний чиглэлээр тендерт оролцдог гэсэн. Одоо сүүлдээ шуудайн тендерт оролцдог болсон байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-20 192.82.78.115

Шахмал түлш үнэндээ утаа буурах биш хортой чанар гих болсон түүхий нүүрсний утаа их ч угаартах нь гайгүй шахмал түлш гараад амьсгалхад шууд хоолой боогдоно салхигүй 30 хэм давсан өдөр хараарай түүхий нүүрстэй адилхан утаатай урт өргөнөөс идээд бхн засмал зам тавьж бхр халуун хүйтэн бохир цэвэр усны шугамаа тавьж болдоггүй юмуу унах унц нь багадаад байдаг байхаа ашигтай байсан бол аль эрт тавьчих байсан биз угаар утаа 2-оос салж байвал хэн их идэх нь хамаагүй санхүүжилтийг ахиухан тавиад өгөхсөн

Avatar

Зочин 2021-12-20 213.87.89.113

===== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-20 192.82.67.154

Гадуур АН түүхий нүүрс үнэгүй тарааж байна гэнэ шүү

Avatar

Схд иргэн 2021-12-20 59.153.86.19

Өөрсдөө оёж чадах ч материалаа боловсруулж чадахгүйшдээ бүхэл бүтэн улс байж шуудай ч хийж чадахгүй ичиж байна

Avatar

дулмаа 2021-12-20 66.181.169.116

хогийн улс болж хуврсанаа ойлгоцгоо тэнэгүүдээ

Avatar

уншигч 2021-12-20 66.181.169.116

үхсэнийх нь шахмал түлш вэ. битүү хортой саарал утаа. бид утаатай түгжээтэй юмны үнэ тэнгэрт хадсан аймшгийн нийгэмд маш бухимдалтай амьдарсан аядаж байна шүү. монголчууд тэнэгдүү ч юм шиг сангадах боллоо. бензиний үнийг хулгайч нохой шиг нууцаар тасралтгүй нэмж байна. тэгээд тэр нь бас баталгаагүй. үхэх төрөх хоёр ч монголд худлаа болсон юм бишүү. энэ улсад үнэн шударга юм гэж юу байна. арай ч ийм нийгэмд насаа өнгөрөөнө гэж санасангүй. хүүхэд залуучуудын хүсүүжил нэн тэр бүүр сураггүй хаягдсан

Avatar

Зочин 2021-12-20 103.80.210.183

хятадыг дэмжээд байдаг э.р-лийз дарга нараа зайлуулчихмаар байх юм

Avatar

Зочин 2021-12-20 103.80.210.183

хятадыг дэмжээд байдаг э****з дарга нараа зайлуулчихмаар байх юм

Avatar

Зочин 2021-12-20 64.119.21.3

шуудайны худалдан авалт хийж байсан этгээдийг шалгаад гүйцээ. Энд будилах юм алга

Avatar

Зочин 2021-12-20 59.153.114.93

олон долоон шаардлага тавиад байлгүй, бүгдийн авч дахин боловсруулаач

Avatar

Зочин 2021-12-20 115.130.131.74

Үнэн арчаагүй улс даа Монголчууд. Нахмал түлшний уутаа хүртэл өөрсдөө хийж чадахгүй гаднаас авч байдаг. Эрдэнэс таван толгой компани уут хийгээд өгье гээд байхад заавал хятадаас авна гэж зүтгээд байгаа нь мөнгө унагадагтай холбоотой биздээ

Avatar

Зочин 2021-12-20 202.179.25.82

zaaval hayag shoshgo hereg bnyy. mongold uildverrledeg l uut baival boloo bishuu neg hesegtee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж