Үнийн өсөлтөд бухимдсан Английн Төв банк Пүрэв гаригт тахал өвчин эхэлснээс хойш бодлогын хүүгээ өсгөсөн анхны томоохон төв банк боллоо. Ирэх саруудад АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ гурван хувиар өсгөх төлөвтэй байна.
Зээлийн хүүгийн өсөлтийн хэмжээ, цаг хугацааны талаар маргаж болох ч үнэ хурдан өсөхөд зээлийн өртөг өндөр байх нь эрэлт, инфляцыг бууруулахад тусалдаг гэдэгтэй бараг бүх эдийн засагч санал нийлдэг.
Гэхдээ Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган нь Турк улсын Төв банкийг инфляц огцом өссөн ч бодлогын хүүгээ бууруулахыг удаа дараа шахаж байсан. Энэ нь гамшигт үр дагаварт хүргэж болзошгүй юм.
Турк улсын хэрэглээний үнэ арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд 21.3 хувиар өссөн байна. Ирэх 6-9 сарын хугацаанд инфляц 30 хувь хүртэл өсөх боломжтой гэж эдийн засагчид үзэж байна.
Энэ хооронд Турк лирийн ханш унаж байна. Энэ он гарсаар тус валют ам.доллартай тэнцэх ханшийнхаа талаас илүү хувийг алдаж, 1995 оноос хойших хамгийн муу үзүүлэлттэй болох замдаа ороод байна. Төв банкинд гадаад валютын дорвитой нөөц байхгүй тул уналтыг зогсооход хэцүү юм.
Мөн энэ нь тус улсын иргэдийн амьдралыг улам хүндрүүлж байгаа бөгөөд Пүрэв гаригт Туркийн төв банк хүүгээ дөрөв дэх удаагаа сар дараалан бууруулж, 15 хувиас 14 хувь болгон буурууллаа.
Монголын хувьд Турк улс руу аялж, бараа материал ихээр оруулан ирж нийлүүлдэг болсон. Тэгвэл нөгөөтэйгөөр Турк улсын ард иргэдийн амьдрал улам доройтож махны үнээ дийлэхгүй болж байна. Монгол Улсын үнийн ханш цар тахлаас үүдэн улам доройтож байна. Тун удалгүй Турк улстай адил эдийн засгийн уналтад орж болзошгүй гэж гадаадын ажиглагчид дүгнээд байна.
Эх сурвалж: cnn business
Т. Исү
Холбоотой мэдээ