Бархасбадь гаригийн дагуулын дууг бичиж авлаа | News.MN

Бархасбадь гаригийн дагуулын дууг бичиж авлаа

Бархасбадь гаригийн дагуулын дууг бичиж авлаа

Бархасбадь гаригийн дагуулын дууг бичиж авлаа

НАСА-гийн “Жуно" аппарат Бархасбадийн дагуул “Ганимед”-ийн дууг "сонсгож" байна. НАСА саяхан Бархасбадийн сар болох “Ганимед”-ийг нисч байхдаа  "сонсогдож " байгаа дуу авиаг  бичиж авсан гэж  Америкийн Геофизикийн холбооны намрын хурал дээр мэдэгдэв.

Бичлэг нь ердөө 50 секунд бөгөөд 2021 оны зургадугаар  сарын 7-нд “Ганимед”-ийн  нислэгийн үеэр “Жуно”-гийн долгион мэдээ дамжуулалтаар цуглуулсан мэдээллээс бүтсэн.

Өмнө нь 2011 онд хөөргөсөн “Жуно" аппарат нарны аймгийн хамгийн том гариг болон түүний олон сарны талаарх  үнэ цэнэтэй мэдээллийг олж авчээ. Жишээлбэл, уг аппарат  нь Бархасбадь гаригийн  “Их улаан толбоны” гүнийг хэмжсэн өгөгдлийг буцааж авчирч, хийн аварга том эргүүлэг дотор шуурга хэрхэн үүссэнийг дүрсэлсэн байна.

Жуногийн ерөнхий мөрдөн байцаагч Скотт Болтон хэлэхдээ "Энэ дуу авиа нь таныг “Жуно” аппарат “Ганимэд”-ийн хажуугаар 20 гаруй жилийн хугацаанд анх удаа хөлөглөн аялж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхэд хангалттай юм. Хэрэв та анхааралтай сонсвол бичлэгийн дунд цэгийн эргэн тойронд өндөр давтамж руу огцом өөрчлөлт гарч байгааг сонсч болно. Энэ нь “Ганимед”-ийн соронзон бөмбөрцгийн өөр бүсэд нэвтэрч байгааг илтгэнэ" гэв.

“Ганимед” бол Бархасбадийн дагуулуудын хамгийн том нь бөгөөд үнэндээ нарны аймгийн хамгийн том сар. Буд гариг хүртэл хажууд нь маш жижигхэн байдаг. “Хаббл”сансрын дурангаас цуглуулсан сүүлийн үеийн олдворууд нь том сарыг мөн ус агуулах боломжтой гэж үзэж байжээ.

Эх сурвалж : Jerusalem Post

Т. Исү

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
15
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-19 66.181.161.127

За ингэж дууграна гэж юу байхав дээ наана нь супер марио н ая ш****н байх н цаад талийн шуурга шиг ая нь л юу юм гэхээс хэхэ

Avatar

уншигч 2021-12-19 192.82.93.15

Чимээгүй уншаад өнгөрч болох л юм.Боловсрол нимгэн хүний үг юм даа.

Avatar

Зочин 2021-12-19 213.87.134.46

!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-19 202.55.188.39

Юун мөрдөн байцаагч болоод явчив. Сансарт гэмт хэрэг гараа юу

Avatar

иргэн 2021-12-19 192.82.80.7

дуу нь Оросын нэг зөгнөлт кинон дээр гардаг дуутай их адилхан юм

Avatar

Оноч 2021-12-19 202.126.88.183

яг

Avatar

a 2021-12-19 66.181.188.44

sonirholtoi ym

Avatar

Зочин 2021-12-19 66.181.188.44

sonirholtoi ym

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж