Бархасбадь гаригийн дагуулын дууг бичиж авлаа

Хуучирсан мэдээ: 2021.12.19-нд нийтлэгдсэн

Бархасбадь гаригийн дагуулын дууг бичиж авлаа

Бархасбадь гаригийн дагуулын дууг бичиж авлаа

НАСА-гийн “Жуно" аппарат Бархасбадийн дагуул “Ганимед”-ийн дууг "сонсгож" байна. НАСА саяхан Бархасбадийн сар болох “Ганимед”-ийг нисч байхдаа  "сонсогдож " байгаа дуу авиаг  бичиж авсан гэж  Америкийн Геофизикийн холбооны намрын хурал дээр мэдэгдэв.

Бичлэг нь ердөө 50 секунд бөгөөд 2021 оны зургадугаар  сарын 7-нд “Ганимед”-ийн  нислэгийн үеэр “Жуно”-гийн долгион мэдээ дамжуулалтаар цуглуулсан мэдээллээс бүтсэн.

Өмнө нь 2011 онд хөөргөсөн “Жуно" аппарат нарны аймгийн хамгийн том гариг болон түүний олон сарны талаарх  үнэ цэнэтэй мэдээллийг олж авчээ. Жишээлбэл, уг аппарат  нь Бархасбадь гаригийн  “Их улаан толбоны” гүнийг хэмжсэн өгөгдлийг буцааж авчирч, хийн аварга том эргүүлэг дотор шуурга хэрхэн үүссэнийг дүрсэлсэн байна.

Жуногийн ерөнхий мөрдөн байцаагч Скотт Болтон хэлэхдээ "Энэ дуу авиа нь таныг “Жуно” аппарат “Ганимэд”-ийн хажуугаар 20 гаруй жилийн хугацаанд анх удаа хөлөглөн аялж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхэд хангалттай юм. Хэрэв та анхааралтай сонсвол бичлэгийн дунд цэгийн эргэн тойронд өндөр давтамж руу огцом өөрчлөлт гарч байгааг сонсч болно. Энэ нь “Ганимед”-ийн соронзон бөмбөрцгийн өөр бүсэд нэвтэрч байгааг илтгэнэ" гэв.

“Ганимед” бол Бархасбадийн дагуулуудын хамгийн том нь бөгөөд үнэндээ нарны аймгийн хамгийн том сар. Буд гариг хүртэл хажууд нь маш жижигхэн байдаг. “Хаббл”сансрын дурангаас цуглуулсан сүүлийн үеийн олдворууд нь том сарыг мөн ус агуулах боломжтой гэж үзэж байжээ.

Эх сурвалж : Jerusalem Post

Т. Исү

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
19
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж