Есдүгээр сард Буриадын Улаан-Үд хотын Сибирийн цэргийн тойргийн цэргийн баазад “Дархан-3” хээрийн хамтарсан сургуулилтад оролцох манай улсын цэргийн багийнхан Таван толгой цэргийн сургалтын нэгдсэн төвд өнөөдрөөс эхлэн бэлтгэлд гарлаа. Уг хээрийн сургуулилтанд 210 цэргийн албан хаагч, 40 гаруй техниктэй оролцох бөгөөд цэргийн багийг ЗХЖШ-ын Стратеги удирдлагын төлөвлөлтийн газрын дарга Р.Сүхбат удирдан явах аж. Эдгээр албан хаагчид Улаан-Үд хот руу ирэх сарын 1-нд эх орноосоо хүлгийн жолоог зална.
Д.Долгор