“Өвлийн идэш-2021” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.19-нд нийтлэгдсэн

“Өвлийн идэш-2021” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна

“Өвлийн идэш-2021” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна

Нийслэлийн хүн амын махны хэрэгцээг хангах, хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас санаачлан “Өвлийн идэш-2021” өргөтгөсөн худалдааг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс Төв цэнгэлдэх хүрээлэн, орон нутгуудад эхлүүлсэн.

Өвлийн идэш арга хэмжээнд эрүүл бүс нутаг 16 аймгаас татан авалтаа хийж мал эмнэлгийн гарал үүсэл тодорхой, аль аймаг, сум, багийн иргэнээс ирсэн нь тодорхой, баталгаатай махыг иргэд цаг хугацаа хэмнэн гэрээсээ ойрхон газраас худалдан авах боломжийг бүрдүүлсэн. Энэхүү хоёр үе шаттай үргэлжилж байгаа махны худалдаа  маргааш буюу энэ сарын 20-ны өдрийг хүртэл дараах цэгт үргэлжилнэ.

                                                       Мах худалдан борлуулах цэг
ДүүрэгХорооБайршил
Сонгинохайрхан34Орбитын тойрог, Тунгалаг төвийн үүдэнд
Сонгинохайрхан11Хөтөл, Мөнгөн унага дэлгүүрийн үүдэнд
Чингэлтэй5Тусгаар тогтнолын талбайд
Баянзүрх26Дүнжингарав Худалдааны төв
Сүхбаатар18Бэлх захын гадна талбайд
Чингэлтэй18280-р цэцэрлэгийн гадна
Баянгол4Хорооны цогцолбор байрны дунд
Баянзүрх8Тэнгэр плаза Худалдааны төв
Баянгол24Алтай хотхоны дунд
Хан-Уул21Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд
Хан-Уул4Фүүд сити Худалдааны төв
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж