"Moon dance" хамтлаг ДАШТ-ий шилдэг 6-д багтлаа

Хуучирсан мэдээ: 2021.12.19-нд нийтлэгдсэн

"Moon dance" хамтлаг ДАШТ-ий шилдэг 6-д багтлаа

"Moon dance" хамтлаг ДАШТ-ий шилдэг 6-д багтлаа

Германы Бремен хотноо /2019.12.18/ өчигдөр зохион байгуулсан Латин формейшн бүжгийн ДАШТ-д Монголын “Moon Dance” хамтлаг эх орноо төлөөлөн амжилттай оролцжээ. Хамтлагийн залуус долоо дахь удаагаа ДАШТ-нд оролцон, зургадугаар байранд шалгарчээ.  Ингэснээр ДАШТ-ий дөрөв дэх цомоо хүртээд байна.

Тэд энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын Үндэсний бахархалт шувуугаар нэрлэсэн, "Шонхор" үзүүлбэрээр оролцон, дахин шагналт зургадугаар байрт шалгарчээ. Удирдсан багш дасгалжуулагчаар Оюунбатын Оюунцэцэг, Саранхүүгийн Очирхүү нар ажиллажээ.

Өнгөрсөн долоон удаагийн тэмцээнд “Moon Dance” хамтлагийн баг бүрэлдэхүүн нийтдээ нэг тэрбум төгрөгийг зөвхөн энэ тэмцээнүүдэд оролцохдоо өөрсдөөсөө санхүүжүүлсэн гэдгээ онцлов. Тэд өмнө нь 2019 оны арванхоёрдугаар сарын 7-нд ДАШТ-д оролцон, зургадугаар байрт шалгарсан билээ.

https://www.facebook.com/moondanceMGL/videos/447911253564990
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж